Урт цагааны барилгыг нураах уу, засварлах уу

Н.Алтанцэцэг / Нийгэм

Иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх шаардлага зөрчигдөж, ашиглалтын шаардлага хангахгүй болох нь холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдсон учраас Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 19-нөөс эхлэн зогсоох захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргасан. Гэтэл өнөөг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй байна.

УРТ ЦАГААНД ХУУЛЬ БУС ҮЙЛДЛҮҮДИЙГ ЦАГДАА БОЛОН ТАГНУУЛЫН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ШАЛГАЖ БАЙГАА

imageНийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат: Урт цагааны үйлчилгээний төв 1958 онд анх ашиглалтад орж байсан. Одоогийн байдлаар 62 жил болж байгаа. Чулуун бетон суурьтай, 64 тоосгон ханатай, модон хучилттай шувуун дээвэр нь насжилт өндөртэй болсон учраас ашиглалтын шаардлага хангахгүй байгаа. Иймээс хоёрдугаар 19-ний өдөр нийслэлийн Засаг дарга үйл ажиллагааг нь зогсоох захирамж гаргасан байгаа. Одоо нийслэлийн Цагдаагийн газар, Тагнуулын газар хууль бус үйл ажиллагаан дээр нь хамтарч ажиллаж байна.

Урт цагааны үйлчилгээний төвийн ашиглалтын ам метр талбайг 9000 төгрөгөөр 30 аж ахуйн нэгж, хувь хүн түрээсийн гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл ажилласан байгаа. Эдгээр хүмүүс 300-400 хүнд дамлан өндөр үнээр түрээслүүлж нийслэлийн өмч ашиглалтын газартай байгуулсан гэрээгээ ноцтой зөрчиж байна. Мөн түрээслэгчид гэрээнд зааснаар тухайн объектод засвар хийх онцгой эрхтэй. Гэвч өнөөдрийг хүртэл засвар хийгээгүй. Цаашид эдгээр 30 аж ахуйн нэгжийн гэрээг сунгахгүй, харин 400 гаруй түрээслэгчийг хохироохгүй байх тал дээр анхаарна. Урт цагааны үйлчилгээний төвийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, цагдаагийн байгууллагынхан хяналт тавьж ажиллана. Харин Урт цагааны барилгыг нураах эсэх асуудлыг НИТХ-аар шийднэ.

400 түрээслэгчтэйгээ нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газар зохион байгуулалттай хүлээж авч уулзана. Иргэдээ хохироохгүй талаас нь ажиллана. Харин 30 үндсэн түрээслэгчидтэй 2020 онд гэрээ сунгахгүй.

Урт цагаанд хууль бус алт хайлуулдаг хууль бус үйлдлүүдийг цагдаа болон тагнуулын газрын ажлын хэсэг гарчихсан шалгаад явж байгаа. Гацаадаг тоолуур ашиглаж байсныг бид илрүүлсэн. Энэ тоолуурыг Өмчийн харилцааны газар шаардлага тавьж сольсон. Тоолуурыг сольсноос хойш нийслэлийн Өмчийн ашиглалтын удирдлагын газраас төлдөг байсан цахилгааны төлбөр 6 сая төгрөгөөр хэмнэгдсэн. Ийм л байдалтай үйл ажиллагаа явуулж байсан.

УРТ ЦАГААН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ НЬ НАСЖИЛТ ӨНДӨРТЭЙ АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ, ГАЛЫН ЭРСДЭЛ ҮҮССЭН ОБЪЕКТ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга “Урт цагаан үйлчилгээний төв нь насжилт өндөртэй ашиглалтын шаардлага хангахгүй, галын эрсдэл үүссэн объект. Энэ байранд ажиллаж байгаа түрээслэгчдийн үйл ажиллагааг зогсоох талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гурван удаа дүгнэлт гаргаж байсан. Тус барилга байгууламж нь цахилгаан хангамжийн хувьд ч өндөр эрсдэлтэй. Мөн ус дулаан хангамжийн хувьд ч ашиглалтын шаардлагаас хэтэрсэн. Бид өнөөдөр хөрөнгө мөнгийг бус иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах асуудлыг нэгдүгээрт тавих хэрэгтэй" гэв.

Нийслэлийн өмчийн гуравдугаар байр болох Урт цагааны барилга нь 1958 онд анх баригдсанаасаа хойш ганц ч удаа засвар хийгдэж байгаагүй юм байна. Энэ барилгыг нураах уу, засварлах уу?


Сэтгэгдэл

Irgen [202.9.40.74] 2020-03-03 08:17:22

Nyraaj orchin tsagiin dyrleg saixan xydaldaanii tom tuv barix xeregtei umxurch ylzarsan bairand xuduunii xeden xaltar xymyys yil ajillagaa bxgyi iim xotsrogdson balgasiig uurchlun shinchlex xeregtei xotiin tuv geed bga byyr xuduunii symiin tuviin dyr turxtei arai dendyy gazar nyraaj shinechlex xeregtei orchin yeiin xev zagvartai bolgox xeregtei

иргэн [202.179.26.154] 2020-04-02 05:09:01

Тийм байна шүү. Нийслэлийн хот байгуулалтын барилгын асуудлыг удирдаж яваа хүн нь барилга архитектурын А үсэггүй цүнх баригч байна.

зочин [202.179.26.154] 2020-04-02 05:01:26

Үндсэн төрх ба хэрэглээ буюу түүхэн зориулалтыг нь хадгалаад сайжруулаад барьж болно. Түүнээс биш бас нэг юутай ч авцалдахгүй шилэн хайрцаг хэрэггүй шүү.

Зочин [202.9.46.219] 2020-03-02 07:56:07

Гүндалайн үгээр"чацаг царайлаад"байхын оронд Зоригтбаатарын командыг авчраад буулгаач. Тэд бараг ганц шөнө хотын түүхэн дурсгалт чамин хийцтэй\соц үеийн\ барилгыг устгасан новшнууд шүү дээ.

зочин [202.179.26.154] 2020-04-02 04:59:56

УБ хотын захиргаанд, ялангуяа барилга архитектурын асуудал хариуцсан хэсэгт энэ хотод төрж өссөн уугуул байхгүй, хот суурингийн түүх, архитектурын соёл г.м. мэдлэггүй суугуулууд шилэн өндөр байшин бол хөгжил гэсэн ойлголттой "хотын хөгжил" гэж балаайрч байна. Хайран Улаанбаатар болсон шүү. Газаргүй гуйлагчин шиг газар хөдлөлт даахгүй өндөр хайрцгууд босгоод л байх юм. Ямар ч стандарт, тэр дотроо аюулгүй стандарт хангахгүй барилгын салбарын ажил эмгэнэлтэй.

Жинхэнэ тэнэг [66.181.161.66] 2020-03-02 06:04:39

Тийм их хайртай юм бол нураагаад яавав. Дээр нь нэмээд 20 давхар баръяа.

Зочин [103.10.21.58] 2020-03-02 03:57:21

МОНГОЛ УЛС ХҮҮХДИЙН КИНО ТЕАТРТАЙ БАЙЛАА ОДОО НЭГ БАНК ОРСОН БАЙНА ЛЭЭ БАС Л НЭГ НЬ ЛУЙВАРДАА БАЙЛГҮЙ ....МУЗЕЙ ХҮҮХДИЙН КИНО ТЕАТР ТУУЛ РЕСТОРАН УРТ ЦАГААН ШАР ДЭЛГҮҮР ЗЗР ДЭЛГҮҮР эдгээрээс бүрдсэн УРТ ЦАГААНЫ гудамж тухайн үедээ олон түмэн цугларсан худалдаа үйлчилгээний гудамж байсан даа ОДОО НУРААГААД УРТ ЦАГААНЫ ОРЧИН ЦАГИЙН ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЙХАН ЦЭЦЭРЛЭГТ ГУДАМЖ БОЛГОВОЛ ЗҮГЭЭР ДЭЭ

zochin [66.181.177.115] 2020-03-02 03:09:42

Nuraax ni zov orond ni amraltyn tsetserlegt xureelen barix xeregtei Odoo bol omxii xanxalsan boxir zavaan gazar l baidag shuu dee Xotyn tovd alxax gazar baixgui bna shuu

Зочин [202.179.25.5] 2020-03-02 02:52:58

Засна гэж ашиггүй баахан зардал гаргаж хэрэггүй. Суурь нь хүртэл ялзарсан байгаа, харх үүрлэсэн ч байж магад. Шууд нурааж газрыг нь цэвэрлэж ариутгаарай

Зочин [103.212.117.144] 2020-03-02 02:47:36

Үхсэндээ чацга царайлав өнөөдөр нурааааааааа

Зочин [103.10.21.58] 2020-03-02 02:40:55

НУРААХ НЬ ЗӨВ ДӨӨ Намаыйг бага залуу байхад Урт цагаанд ХОРШООЛОЛ нийгэмлэг АХУЙ үйлчилгээ /оедолчин үсчин гуталчин гэх мэт/ ДЭЛГҮҮР НАРИЙН БООВНЫ ДЭЛГҮҮР гэх мэт худхлдаа үйлчилгээний төв байсан даа Одоо хэсэг луйварчдын гарт орж дээ

иргэн [192.82.65.90] 2020-03-02 02:29:30

юуны чинь засах вэ. Шал дэмий цаг, хөрөнгөний гарз болно. Харин нураагаад 20- с дээш давхар сайхан барилга барих хэрэгтэй.

,mk [66.181.171.26] 2020-03-02 02:27:48

nuraa shuud nuraa

Зочин [202.9.40.129] 2020-03-02 02:25:12

газар доороо давхар том гражтай дээшээ дор хаяж 8 давхар үндэсний онцлогыг харуулсан дизайнтай гоёмсог барилга барих хэрэгтэй

zochin [59.153.87.49] 2020-03-02 02:25:04

ene dunduur ymar dalichignasan gar ve diplom ene ter gex shig

зочин [103.57.93.206] 2020-03-02 02:20:09

Энэ давхар түрээслэдэг шуналтай хүмүүсээс болж худалдаа үйлчилгээ хийдэг хүмүүс их хохирох юм.Дүнжингарав худалдааны төвд л гэхэд хэдхэн зальтай шуналтай хүүхнүүд хана талбайг давхар түрээслэж байснаас болж түрээсээ огцом нэмж бусдыг нь хохироож байна.Уг тэр давхар түрээслэдэг хүмүүс нь арга хэмжээ авч гаргах байсан.

Зочин [59.153.114.74] 2020-03-02 02:02:51

АН шиг ажиллах хэрэгтэй эхлээд ард түмнээ хайрлаж засвар хийж мөнгө иднэ дараа нь нураагаад өөрсдийн байшингаа барина. Сайханл арга байгаа биздээ аан.

Зочин [202.179.26.67] 2020-03-02 02:10:35

юм ярихаар л нам ярьчих юм аа,сонгууль болохоор гэдэс өлссөнөө санадаг юм уу,хэдэн өдрийн хоол биш юм шийдэх гэж байна

Иргэн [203.91.119.42] 2020-03-02 02:02:37

энэ ямбий байшинг засах гэж юу хуцаад байгаан, шууд нураагаад газар дээр нь мод тарьж цэцэрлэгт хүрээлэн болго

зочин [202.126.89.3] 2020-03-02 02:00:31

энэ тэнэг балгасаар юу хийх юм шууд нураагаад оронд нь сайхан тохижилттой талбайтай гудамж хий. Москвагийн Арбат шиг

Дэмжигч [202.9.40.46] 2020-03-02 01:55:28

Хотын дарга хийх юмаа зоригтой хий. Зөв ажлыг хүмүүс ойлгоно

Зочин [182.160.36.117] 2020-03-02 01:52:44

НУРААГААД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН 16 ДАВХАР 2 ТУСДАА КОРПУС БАРИХ НЬ ЗӨВ.

Жудаг [192.82.72.197] 2020-03-02 01:47:34

Нураагаад сад цэцэрлэг бого, овоолсон шавар мундсан биш.. Гишгэх газар нь хумигдаад байна.

Зочин [182.160.37.69] 2020-03-02 01:49:38

zuv sanaa bn demjij bn.

Зочин [192.82.71.40] 2020-03-02 01:44:19

Тор л юм бол хурдан нураагаад хаячих . Нураахаа болвол ганц шоно л хангалтай гялс нурааа тэгээд яахийг нь харьяа

Зочин [182.160.37.69] 2020-03-02 01:50:45

tuv muzei-g bodvol yamar ch une tsenegyi shavar tagz shyy dee nuraa h ni zuv.

хүн [103.9.90.130] 2020-03-02 01:37:37

Нураагаад уг барилгын үндсэн загварыг хадгалсан шинэ барилга барьвал зүгээр. Хэдэн луйварчидаас болж төрийн ажил зогсох ёсгүй шүү , төлөвлөснөө л хий

Зочин [66.181.176.40] 2020-03-02 01:30:48

Нэг муу навсайсан амбаар шавар тагзны тухай улс даянаараа ярилцаж хэлэлцээд хэрэлдэж муудалцаад дайтаж байлдахдаа тулаад байх ямар хэрэг байдаг юм бол !!!?? Тэр Сирийн хотуудыг хардаг болоосой. Наадахынхаа хойгуур нь тойроод харчдаг болоосой. Задгай Жорлон л байгааш дээ. Нэг муу Жорлонг яахыг шийдэж яадку 30 жил хэлэлцэж байгаа энэ АРДЧИЛСАН VХЭР нvvдийг нядалгаанд оруул!! Ккк

Зочин [139.5.218.119] 2020-03-02 01:57:22

huuchin bolhonig nawsgar nastaiwtar bolgoniig zunug geedl ta nar arai dendvv uhamsargvim ...nawch tsetsegch eh vndestei bdgimshv !!!bagahanch bolow juramrai uhaantai elgemseg baitsgaa uursduu yu bvteej bga yu chaddagaa bodoj bj duugarch bai hvnii vgiig hvleej awch sur!!!!!

Зочин [192.82.67.127] 2020-03-02 01:29:16

Нураах хэрэгтэй.дэмжиж байна.

Зочин [182.160.36.233] 2020-03-02 01:28:39

Бутарч унаад байгаа тоосгыг яаж засах уу? Өмхөрсөн илжирсэн модон хучилтыг яаж буцааж хатуу болгох уу? Шинээр барьсанаас их зардал тэгээд ч навтайсан балгасолигтой юм болохгүй. Бас цуг баригдсан 40 50 мянгатыг ч бушуу нурааж шинээр дахин барь. Баахан амьтан илжирсэн модон хучилт бутарч үйрсэн тоосгонд даруулж үхэх вий.

Зочин [202.21.100.210] 2020-03-02 01:28:10

нураагаад орчин үеийн шийдэл бүхий 26 давхар төв байгуулвал маш зөв

Зочин [202.179.26.67] 2020-03-02 02:12:36

өндөр байшин хэрэггүй ээ,зогсоол зам орчинд нь хэцүү

зочин [139.5.219.228] 2020-03-02 01:24:12

хуучин цагт жинхэнэ үйлчилгээний төв байлаа одоо бол маш бохир дотор нь хөдөөний голцуу зан харьцаа муутай хэрүүл хийсэн хэдэн хүмүүс ер нь хаасан нь зөв давхар түрээс төлдөг хүмүүстэйгээ өөрсдөө тооцоо хийцгээнэ биз улсын нийслэлийн төвд ийм заваан газао байж таарахгүй

Зочин [122.201.26.13] 2020-03-02 01:16:29

URD TALIIN TALBAI DEERYYR NI 3 DABXAR ZOGSOOL XIIGEESEI. DOOGRRU NI XYN YABAX CHULUUTEI ZAMTAI

Зочин [122.201.26.13] 2020-03-02 01:15:25

guih um zogsool xangalttai shiideereee xeden dabxarch zogsool xamaagyi xiigeereiiiii

Зочин [202.131.235.198] 2020-03-02 01:04:51

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас 88671597

тогтох [202.21.100.210] 2020-03-02 00:56:06

Хураагаад оронд нь ажиллах тав тух хангасан барилга бариад үйл ажиллагааг нь өргөжүүлбэл зүгээр байхаа тэндээс манай ур чадвар цэцэглэх ёстой гэж харж байгаа.

Зочин [202.21.108.177] 2020-03-01 23:59:43

Нураагаад амралтын талбай болго хотын төвд алхах газар ч олдохгүй нь

Зочин [64.119.18.143] 2020-03-01 23:55:31

Нураа... Бодож хэлэлцээд байх юм байхгүй

зочин [66.181.177.53] 2020-03-01 23:54:59

Нураагаад амралтын сад, цэцэрлэг болго Тэр хавьд цэцэрлэг байхгуй.

Зочин [66.181.185.84] 2020-03-01 23:46:36

Оорсдодоо арвихан унацтай , улсад аяга амсардуулан худалдах нэрээр хувааж авах л байх ...


42 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
42 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.