УОК: Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

Ц.Анударь / Эрүүл мэнд

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр буюу 03 дугаар сарын 02-ны өдөр болж улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06:00 цагт нээхээр боллоо.

Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд түр зогсоов.

БНСУ, Япон Улс, БНИтали улс, Лалын БН Иран Улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин эх орондоо зорчиж буй Монгол улсын иргэдийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал зөвхөн агаарын замын “Буянт-Ухаа”, авто замын “Алтанбулаг-Хиагт” төмөр замын “Сүхбаатар-Наушки” боомтоор улсын хил нэвтрүүлэхээр болов.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн өдөр, Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг иргэд, төрийн болон тбрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.68.216] 2020-03-02 05:53:16

Маш зөв Баяр нь хэтэрхий ихэдсэн орон зөвхөн манай Улс

123 [202.126.88.139] 2020-03-02 03:54:09

Маш зөв баяр гэж архидах гэсэн нөхдүүдийн гаж дон босон үед

Fhk [203.91.115.47] 2020-03-02 03:05:00

АРИУНБУЯН ГЭЖ АРМИАС ХАЛАГДСАН НӨХӨР ОБЁГ ДЭД ДАРГА БОЛООД ОДОО АТГ С ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДААД БАЙГАА ХУЛГАЙЧИЙГ ЯАГААД ИЙМ АЖИЛ ХИЙЛГЭЭД БНА ДАРГА БАДРАЛТАЙГАА ХАМТ УЛСЫН ОЛОН ТЭРБУМЫГ ХУССАН НӨХӨР ДАХИН ХУЛГАЙ ХИЙХГҮЙ ГЭСЭН БАТАЛГААГҮЙ ШҮҮ ДЭЭ. ТЭГЭЭД Ч МЭРГЭЖИЛИЙН БУС НӨХӨД УДАХГҮЙ ЯЛТАНГУУД ОДОО ХҮРЭЛСҮХ НЭГ ЮМ ТОРГООГООД БАЙГАА ШҮҮ ДЭЭ.ОНЦГОЙГ САМАРЧ ХООСРУУЛЖ БНА. ЗАЙЛУУЛААЧ

зочин [202.55.183.178] 2020-03-02 02:52:34

зөв арга хэмжээ авч байна.

Зочин [202.179.31.94] 2020-03-02 02:39:18

Зөвөө зөв, энэ вирус далимдуулж хавтгайрсан баяруудыг жаахан хумхиад зүгээр, ядаж ганц жил, хасагууд зэвүүн шүү, анхаараарай манай хуулийг үл хүндэтгэн үзэх санаатай шүү


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.