Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийн ажлын хэсгийн хурал боллоо

Ц.Анударь / Нийгэм

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Нийслэлийн нийтийн тээвэрт агаарын дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийн судалгаа, бэлтгэл ажил хариуцсан ажлын хэсгийн хурал боллоо. Хуралд НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав, мэргэжилтэн Б.Золзаяа, Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Х.Молор-Эрдэнэ, Нийслэлийн Тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга М.Мөнхбаяр болон бусад холбогдох албаныхан оролцлоо.

Хурлын үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “төслийн зээлийн хэлэлцээр ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар орно. Хуралдаанаар дэмжигдэхээр Сангийн сайд болон БНФУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд нар Зээлийн хэлэлцээрийг үзэглэнэ. Үүний дараагаар төлөвлөгөө ёсоор инженерингийн ажлыг Пома групп эхлүүлнэ. Удахгүй төслийн бэлтгэл ажлыг хангах явцад газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэнэ. Газрын гэрчилгээ баталгаажуулалт хийгдэх зэрэг ажлуудын нарийвчилсан хугацааг тодорхой болгох. Пома группын инженер, техникийн ажилтнууд хэзээ ирэх, хэзээнээс нарийвчилсан судалгааны ажлыг хийх талаар графикийн дагуу мэдээллийг тухай бүрт нь өгч байхыг албаныханд даалгалаа.

Мөн хурлын үеэр агаарын дүүжин тээврийн бэлтгэл ажлын трассын дагуу геологийн судалгаа хийгдэнэ. Ажлын зургийг батлуулах, 200 метр тутамд өрөмдлөг хийж хөрсний судалгаа хийх талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.84] 2020-03-02 09:24:37

Gadagshaa amidraldaa garch uzeegui huuchin huunuudiin ugiig bitgii toogooroi shine devshil shuu amjilt

Зочин [150.129.142.15] 2020-03-02 16:50:10

Hotin zahirgaand hotin hun bhgui

Зочин [66.181.186.74] 2020-03-02 07:35:31

Сайн л судалгаатай хийхгүй бол хөрөнгө үрсэн юм болох вий. Хүйтэн орон шүү дээ. Өвөл царцаад явахгүй юм болуузай.

зочин [66.181.180.123] 2020-03-02 07:07:59

Ард түмнийхээ саналыг ав ! Дүүжин тээвэр чинь гэр хороололд боломжгүй. Мөнгө угаах гээгүй бол одоохондоо монголд хэрэггүй шүү ! Хотын даргад хэллээ шүү .

Т [66.181.164.87] 2020-03-02 07:26:33

Гэр хороололд тавихгүй байлгүйдээ

зочин [43.242.242.56] 2020-03-02 06:24:58

техник судлагаа үндэсдэлийн гаргаад болно гээд хийгдэж байгаа ажлыг дэмжиж байна амжилт хүсие маш хэрэгтэй зүйл шүү

Ksa [202.126.89.40] 2020-03-02 06:03:58

Дүүжин замын тээвэр нэмэргүй байх аа. Хөрөнгө үрсэн, хэл ам болсон ажил болно доо. Нөгөө тусгай замын тээврийг бол дэмжинэ шүү.

zochin [202.9.47.21] 2020-03-02 06:03:00

bas l buun ur nemegdene. ard irgedees asuuj b.j bolooroi. zasmal zamaa ch oligtoikhon zasaj chadakhgui b.j .

Зочин [59.153.114.74] 2020-03-02 05:47:14

Наадах чинь бүтэхгүй зүйл. Ашиглалт байхгүй шүүдээ.

Зочин [103.10.22.57] 2020-03-02 05:13:35

наадах чинь дэмий.зээлийн нөхцөлд нь болоод үр дүн муутай юм битгий шахаач.харин тэр соронзон замтай гэл үү хурдны вагон маягын тээврийн хэрэгсэл чинь зүгээр санагдсан шүү

Зочин [202.70.34.30] 2020-03-02 05:02:51

бөмгөрийн тэндэх,ктмс-н тэндэх 100 айлын гүүрэн гарцнуудыхаа лефтийг нь ажиллуулж чадахгүй байж байж юу л болдоо

irgen [66.181.161.106] 2020-03-02 04:52:14

bolison ni deer dee

Зочин [202.179.31.95] 2020-03-02 04:48:26

naad olson tergee bolioch


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.