Нийслэлийн онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагад тус бүр 5 сая төгрөг хандивлалаа

Aдмин / Нийгэм

Дэлхий нийтэд корона вирусын тархалт нэмэгдэж байгаа нь улс орнуудыг олон талаар хүнд байдалд оруулсаар байгаа билээ. Тиймээс бизнес эрхлэгчид, урлаг соёл, спортын зүтгэлтнүүд нийгмийн хариуцлагын хүрээнд улсдаа онцгой үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад дэмжлэг, тусламж үзүүлэх зорилгоор хандив үзүүлж эхэлсэн. Энэ удаа нийслэлийн харьяа агентлагуудад анхны хандивыг “Нисдэг машин” худалдааны төвийн Д.Эрдэнэбаатар захиралтай хамт олон өгсөн бөгөөд тэд нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүллээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн “Дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаа COVID-19 вирусын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг улс, хот, аж ахуй нэгж байгууллага хувь хүн бүгд онцгойлон анхаарч ажиллаж байна. НОК, Төр захиргааны байгууллага, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг дэмжиж “Нисдэг машин” худалдааны төвийн хамт олон анх удаа мөнгөн тусламж үзүүлж байгаад Нийслэлийн Онцгой Комиссын удирдлага болон нийслэлийн цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт хэмээх гурван байгууллагын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлж, ажлын амжилт хүсэн ерөөе. Нийгмийн хариуцлагаа ухамсарлан өдөр шөнөгүй үүрэг гүйцэтгэж буй нийслэлийн 6000 орчим төрийн алба хаагчдад тусламж үзүүлэх үйл ажиллагааг эхлүүлж байгаад баяртай байна” хэмээлээ.

“Нисдэг машин” худалдааны төвийн захирал Д.Эрдэнэбаатар “Хаврын тэргүүн сарын шинийн наймны билэгт сайн өдөр Нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа албан хаагчдадаа дэмжлэг үзүүлэх зорилгоор манай хамт олон хандив өргөж байна. Монгол Улсын иргэн хүний хувьд нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж энэхүү тусламжийг үзүүлж байна” гэв.

“Нисдэг машин” худалдааны төв гуравдугаар сар дуустал түрээсийн төлбөрөө 50 хувиар бууруулахаар болжээ. Нийгмийн хариуцлагаа ухамсарлан түрээслэгч иргэдээ дэмжсэн шийдвэр гаргасан тус худалдааны төвийн удирдлага хамт олонд ажлын амжилт хүсье.

Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

зочин [202.126.89.46] 2020-03-03 02:54:31

нөгөө УИХ-ын цаддагүй хэдээс юм дуулдаагүй биз тэд нар ямар хүний алга дээш нь харуулж үзсэн биш дээ. харлт ч байхгүй тэдэнтэй тэдэнгүй болж л таараа. хурдан сонгууль болоосой новшнууд хошуугаа унжуулаад ирэхээр нь тас цохиод нохой шиг хөөж шорон руу чинь оруулна аа.

Зочин [64.119.25.228] 2020-03-02 14:50:52

Цагдаа мэргэжлийн хяналт онцгой үнэхээр сайн ажиллаж байна баяр хүргье

зочин [122.201.19.99] 2020-03-02 10:33:59

Нямдорж сайдаа энэ Ядамдорж өвөөг зайлуулаач тэр мөнгө рүү аймаар харж байнаа цагдааг Баатаржав штабын дарга Ганбат Ядмаа 3 самарч байнаа

Зочин [202.55.188.89] 2020-03-02 10:38:38

Ядамдорж дарга ажлаа мэддэг хүнээ удирдаж чаддаг сайн дарга шүү ийм занграгтай түшигтэй хүн байх нь зөвшдээ.

Зочин [202.179.24.177] 2020-03-02 09:41:10

Баярлалаа. арвин цагаан буян нь дэлгэрэг

Зочин [192.82.68.216] 2020-03-02 08:11:38

Баярлалаа Ажил чинь бүтэг

Зочин [192.82.68.194] 2020-03-02 08:09:30

цоорхой саванд юм хийгээд хэрэг бна уу. хандивыг тодорхой чиглэсэн 1 2 зүйлд зориулж өгөх хэрэгтэй баймаар. иргэдээ нөгөө зогссон хүүхдийн эмнэлэгийг барьж дуусгаад тусгаарлах эмнэлэгээр ашиглая гэдэг ч юм уу

Зочин [192.82.68.144] 2020-03-02 12:33:17

Хуцаж хор хутгалгуй дуугай хэвтэж бай улс орон ард түмний сэтгэлгээнд бага багаар өөрчлөлт гарч бна олны зөв санаа бодолыг хордуулсан чөм шиг юмнуудаас болж залуус маш их бэртэгчин болж байна

Зочин [182.160.36.132] 2020-03-02 08:07:09

Нийслэлийн цагдаагийн газрын дарга ЯДАМДОРЖ гэгч цагдааг жинхэнэ дампууруулж байна

g [203.98.76.100] 2020-03-02 07:55:50

sain

Ccc [66.249.82.76] 2020-03-02 07:43:54

Iim ex oronch setgel zurxtei baix xeregtei. Ta buxend bayarlalaa, tsaashdiin ajil uilsed n undur amjilt xusie. Ene ulger duurailliig dagax oor olon baiguullaga, kompanuud garch irne gedegt naidaj baina.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.