Иргэдийн саналыг цахимаар хүлээн авна

Л.Батцэнгэл / Нийгэм

​​​​​​

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөлд иргэдийн саналыг цахимаар хүлээн авах талаар НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн У.Намуун нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирэх 2021 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг өнөөдрөөс эхэлж, SmartUb” аппликейшнийг ашиглан нийслэлийн есөн дүүргийн 173 хороонд хэрэгжүүлэхээр болжээ. Орон нутгийн хөгжлийн сангийн цахим санал хураалтанд насанд хүрсэн иргэн бүр хамрагдах бөгөөд санал асуулга ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэл явагдах аж. Иргэдийн хувьд ухаалаг утсан дээрээ SmartUB аппликейшнийг татаж, орон нутгийн хөгжлийн сан гэсэн цонхыг сонгож санал асуулга гэсэн цэсэд хандсанаар өөрийн хороо дүүргийн хөгжил, бүтээн байгуулалтанд саналаа өгөх боломжтой юм байна.

НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр “Иргэд өөрсдийн амьдарч байгаа дүүрэг хороо, байр, орц, гудамж талбайд тулгамдаж байгаа асуудлыг сайн мэднэ. Иргэдийнхээ өгсөн санал дээр үндэслэж 2021 онд хийгдэх орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр хийх болно. Өмнө нь өрх бүрээс ганцхан санал авдаг байсан бол энэхүү SmartUb аппликейшний тусламжтайгаар иргэн бүр санал өгөх боломжтой” хэмээн хэллээ.

НЗДТГ-ын Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “2019 онд нийслэлийн зургаан дүүргийн 42 хорооны иргэдээс ОНХС-ын хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг SmartUB аппликэйшнийг ашиглан авсан. Тус санал асуулгад оролцох ёстой байсан 176,000 иргэнээс 43 хувь буюу 76,330 иргэн цахимаар саналаа өгсөн байдаг. Иргэдийн илгээсэн саналыг үндэслэж тухайн хороонд хамгийн их санал өгсөн бүтээн байгуулалтыг орон нутгийн хөгжлийн сангаар хийнэ” гэв.

Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор иргэн бүрийн мэдээлэл дээр үндэслэж, төсвийн төлөвлөлт хийх давуу талтайг Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо онцолсон юм. Өнгөрсөн жилийн хувьд цахимаар саналаа өгсөн иргэдийн дийлэнх хувь нь хороодуудад камержуулалт хийх ажилд хамгийн их саналыг өгсөн байна. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлт, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг зэрэг ажлуудыг зайлшгүй хийгдэх шаардлагатай хэмээн саналаа өгч байжээ.


Сэтгэгдэл

Зочин [103.57.93.29] 2020-03-03 03:28:41

вэбээр санал аваач ээ хэн тэр хогийн апп-ийг суулгах юм.

Зочин [103.10.21.58] 2020-03-02 15:10:48

ЮУ Ч ХИЙЖ ЮУ Ч БҮТЭЭЖ БОЛНО 1. ХӨРӨНГӨ МӨНГӨНӨӨС ЗАВШИХГҮЙ БАЙХ 2.ЧАНАР СТАНДАРТ ӨНГӨ ҮЗЭМЖ САЙН БАЙХ 3. ИРГЭДИЙН САНААНД НИЙЦҮҮЛЭХ 4. МОНГОЛД ОРЖ ИРСЭН ХУЖАА БҮТЭЭГДЭХҮҮН АШИГЛАХ БОЛ УРЬД БАЙДАГ ҮНЭЭР ТООЦООГ ХИЙХ гэх мэт

Зов [103.229.122.7] 2020-03-02 14:19:23

Сонгуульд оролцох хун байгаа юм болуу даа!!!!! Birus!!!

НИЙТЭД ХҮРТЭЭЛТЭЙ ХАРИЛЦАХ БОЛОМЖ ОЛГОДОО ТА НАР [66.181.185.234] 2020-03-02 12:07:00

САНАЛ АВАХ УТАС МЕЙЛ ХЯЯАГ НЭЭ Ж ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛДЭЭ. ХҮН БҮРД УХААЛАГ УТАС БАЙХГҮЙ ШҮҮДЭЭ. ҮНЭХЭЭР Л САНАЛ АВАХ ЭЖ БАЙГАА БОЛ

Зочин [66.181.185.234] 2020-03-02 12:04:09

САГАЛ АВАХ УТАС МЕЙЛ ХАЯГ НЭЭ. ХҮН БҮР УХААЛАГ УТАСГҮЙ ШҮҮ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.