АНУ: Коронавирусын халдварын улмаас нас барсан хүний тоо зургаа болжээ

Ц.Анударь / Эрүүл мэнд

АНУ-ын Вашингтон муж улсад коронавирусний халдвар авсан дөрвөн хүн даваа гарагт нас барснаар уг халдварын улмаас тус улсад нас барсан хүний тоо зургаа болжээ.

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 102 хүрчээ. Тэдний 48 нь бусад орноос нүүлгэн шилжүүлсэн иргэд бол үлдсэн 54 тохиолдол нь 11 муж улсад бүртгэгдсэн байна.

Тэдгээрийг дурдвал, Аризона, Висконсин, Массачусетс, Нью-Йоркт тус тус нэг, Флорида, Род-Айлендэд тус тус хоёр, Орегонд гурав, Иллинойст дөрөв, Вашингтонд 18 /6 хүн нас барсан/, Калифорнид 20 тохиолдол бүртгэгджээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:03:11

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:03:09

Hogchinee [122.201.31.100] 2020-03-03 02:48:33

Hochino uursdiinhn gargasan virus uursdudn butsaad ochj bhguyu

Zoogii [49.0.144.72] 2020-03-03 02:47:19

АНУ-нээх тоохгүй байгаа. Азийн ханиад буюу настнуудын ханиад гээд бүх арга хэмжээ шоу, тоглолт, сургууль, цэцэрлэг хэвийн явагдаж байгаа. Ази тивээс л байнга Сарс, МЭРС, H1N1, гахайн ханиад гарч байдаг тэдний нэг гээл тоохгүй байна лээ. Трамп өөрөө Ази тивээр аялж байгаа, сонгуулийн уур амьсгал ороод эхэлчихсэн.. Юун корона манатай. Харин Дундад зууны хэдэн сая хүнийг хороосон тахал, Испани томуу гээд 40,50 сая хүний амийг хороосон тахал гарвал харин арга хэмжээ авч эхлэх байх. 7 тэрбум 800 хүнээс 3000 хөгшчүүл нас барсан ханиадыг одоогоор тахал гэж бодохгүй байгаа бололтой.

Zochin [202.126.89.185] 2020-03-03 02:28:58

Za inged amerik bolhoo baivoo huurhii. Tom guren ajrahgui davad garj chdh boluu yah bol


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.