ЭМЭЭЛТ ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО: 2000 гаруй тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлээд байна

Ц.Анударь / Эрүүл мэнд

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 03-ны өдрийн 06.00 цагаас нээхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн хүрээнд Эмээлт шалган нэвтрүүлэх товчооны хөдөлгөөний ачаалал ямар байгааг Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбатаас тодрууллаа.

2020 оны гуравдугаар сарын 3-ны өдөр. 11 цаг

image

П.Эрдэнэбат: Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг өнөөдөр өглөөний 6 цагаас эхлэн нээсэн. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хот руу орох, гарах тээврийн хэрэгслийн тоог харьцуулахад гарч байгаа тээврийн хэрэгсэл харьцангуй өндөр байна. Одоогийн байдлаар 2000 гаруй тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн байна. Зорчигч бүрээс асуумж авч, халууныг нь хэмжин хяналт, шалгалт бүртгэлийн ажлыг явуулж байна. Эмээлт дэх шалган нэвтрүүлэх цэгт Улаанбаатар хотоос гарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал их байна.

image

image

Д.Ууганбаатар


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:59:34

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:59:30


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.