БНСУ: Коронавирусын халдварын тохиолдол 600-аар нэмэгджээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв 10:00 цагт ээлжит мэдээлэл хийж тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол гуравдугаар сарын 3-ны өдрийн 00.00 цагийн байдлаар 600-аар нэмэгдэж нийт 4812-д хүрснийг мэдэгдэв. Шинээр Сөүл хотод 7, Бусан хотод 2, Дэгү хотод 519, Гуанжү хотод 2, Кёнги мужид 2, Канвон мужид 1, Умард Чүнчон мужид 1, Өмнөд Чүнчон мужид 3, Умард Чолла мужид 1, Умард Гёнсан мужид 61, Чэжү аялал жуулчлалын тусгай бүсэд 1 тохиолдол тус тус илэрсэн байна.

Одоогийн байдлаар 125851 (+16260) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 85484 (+13904) иргэний хариу сөрөг гарч, 35555 (+1756) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 34 (+3) иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 28 (+6) иргэн нас барсан. Одоогоор 4750 (+591) иргэн тусгаарлагдсан байна.

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яам


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:03:06

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:03:06

zochin [59.153.85.71] 2020-03-03 08:58:44

solongost baigaa mongolchuud yana daa

Чимгээ [103.10.20.197] 2020-03-03 06:23:40

Маш аюултай энэ үед хүн бүр дор бүрнээ хичээл эрүүл ахуйг сахин сэтгэл санаагаа өөдрөг байлгаарай


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.