Ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд сэтгэлийн хандив илгээсээр байна

Н.Алтанцэцэг / Нийгэм

Шинэ коронавируст халдварыг эх орондоо оруулалгүй өнөөдрийг хүртэл тогтоон барьж, монголчуудын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад хүчин зүтгэж халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчдад зориулан “Магнай трейд” ХХК-аас 10 сая төгрөгийн шатахууны талон, Баянзүрх дүүргийн Хо-Ши-Мин-ий нэрэмжит Улсын тэргүүний лаборатори 14 дүгээр сургуулийн багш, ажилчид нэг сарын унааны мөнгө болох 2 сая төгрөгийг өнөөдөр гардуулан өглөө.

Мөн Жи Мобайл” компанийн хамт олноос 10 сая төгрөг, Улаанбаатар хот дахь Увс аймгийн Малчин сумын нутгийн зөвлөлөөс 300 хонь өгсөн бол “Монгол лам нарын бүлгэм групп”-ээс өрнүүлсэн “Асралын аян”-д 1000 лам нэгдэж нийт 10 сая төгрөг, 500 ширхэг хамгаалалтын бээлийг Улсын онцгой комисст гардууллаа.

Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Ажилтан, алба хаагчдынхаа дунд сайн санааны санал, санаачлага өрнүүлж, хандив, туслалцаа үзүүлэн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлсэн та бүхнээрээ талархаж байна. Бид та бүхний энэхүү сэтгэлийн хандивыг эрсдэлтэй бүсэд ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдад тэгш, хуваарьтай хүргэж, ариутгал, халдваргүйжүүлэлт, хувийн хамгаалах хэрэгсэл зэрэг шаардлагатай зүйлд зарцуулах болно. Сэтгэлийн хандив илгээсэн та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болон нийт ард иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье ” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [124.158.109.140] 2020-03-03 08:06:59

Өвчин зовлон тойрч л гараасай бурхан минь

иргэн [203.91.119.42] 2020-03-03 07:49:32

энэ сэтгэлийн хандив тусламжаа Засгийн газарт өгөөд зарцуулалтыг нь иргэдэд телевизийн нэвтрүүлэг мэдээгээр хүргэх хэрэгтэй тэр жил Онцгой байдлынхан Заамарт нуралт боллоо хэцүү хүнд байна гээд иргэдэд аймшиг мэтээр ойлгуулж нисдэг тэрэг авна гэсэн авсан уу тэр их мөнгийг яаж зарцуулав, би эсэргүүцэж байгаа биш хамгийн гол нь Төрийн байгууллага үйл ажиллагаандаа иргэдээс хандив авч болох уу л гэж эргэлзээд байгаа юм сумын цагдаа хандивын аян өрнүүлээд гэмт хэрэгтэй тэмцэнэ гээд машин аваад унаж болох уу тэгвэл, төрийн байгууллага бол төрөөс цалинжиж хангагдах учиртай, төрийн бус юм уу буяны байгууллага иргэдийн хандив тусламжаар санхүүжих учиртай гэж ойлгож байна.

Зочин [202.21.109.51] 2020-03-03 13:52:25

Чи улс оронд ямар хүнд байдал тохиолдож байгааг ойлгохгүй байгаа юм уу Энд нойр хоолгүй ажиллаж байгаа хүмүүс бол төрийн байгуулагад ажиллагсад тэдэнд өгч тэднийг дэмжиж байгаа агуу сайхан сэтгэлийн илэрхийлэл юм.

иргэн [203.91.119.42] 2020-03-03 07:41:06

Дэмий л юм даа Онцгой байдлын байгууллага бол төрийн байгууллага, гамшиг ослийн удаа дараагийн аймшигт мэдээгээр иргэдийн тархийг угааж хандив авч болдог гэдэгт гаршлаа шүү юу ч хийдэггүй байж гэж би хэлнэ цагдаа хэргээ дийлэхгүй байна, эмнэлэг өвчтөнөө дийлэхгүй байна гээд хандив авч болох уу сайтар бодоод үзээрэй энэ их тусламжийн шатахуун талон хонь мал бүгд шудрага зарцуулагдах уу.

Зочин [202.21.109.51] 2020-03-03 13:54:51

Иш чааваас энэ мөн тэнэг этгээд юмаа. Энэ нөхөр лав монгол хүн биш

Zochin [202.126.89.186] 2020-03-03 05:08:10

Mongolos mini ene muuhai uvchin toirj garah boltugai.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.