Нийслэлийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хамгаалах хэрэгсэл хандивлав

Н.Алтанцэцэг / Нийгэм

Шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхий нийтээр эрчимтэй тархаж буй энэ цаг үед иргэдийнхээ эрүүл мэнд, амар тайван байдлын манаанд үүрэг гүйцэтгэж буй нийслэлийн Онцгой Комисст нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр дархлаа дэмжих аарц, амны хаалт, гар ариутгагч шингэн, нэг удаагийн бээлий зэрэг хамгаалах хэрэгсэл хүлээлгэн өглөө. Нийслэлийн онцгой байдлын алба хаагч нар нийт 12 цэгт пост гарган ажиллаж байгаа. Тэдний долоо хоногийн дархлаа дэмжих аарцны хэрэглээ, 4000 ширхэг амны хаалт болон гар ариутгагч шингэн бээлий зэргийг нийслэлийн ИТХ болон нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс ийнхүү хандивлаж байгаа юм. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва жижиг дунд үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн амны хаалтыг худалдан авсан гэдгийг онцлов.

Мөн “Ковид 19” халдвараас сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газарт хөдөлгөөнт хяналт шалгалт зохион байгуулах, алслагдсан дүүрэг хороодод төрийн үйлчилгээг чанар, хүртээмжтэй хүргэж ажиллах явуулын хоёр ажлын байрны хөрөнгийг шийдвэрлэж өгчээ. Харин нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Дэлхий нийтээр тархаж буй “Ковид 19” халдвараас урьдчилан сэргийлэх бидний ажилд дэмжлэг үзүүлж буйд талархаж байна” гэв.


Сэтгэгдэл

Өшк [203.91.115.48] 2020-03-03 20:00:11

ХОТЫН ОНЦГОЙН ДАРГА ГЭЭД БАЙГАА ЧҮЛТЭМСҮРЭН ГЭХ НӨХӨР ӨМНӨ НЬ ОЛОН УЛСААС ЗУДАНД НЭРВЭГДСЭН МАЛЧДАД ХАНДИВЛАСАН МӨНГӨ БАРААНААС ХУЛГАЙЛЖ БАРИГДААД ГЁНЁРАЛ ҮРЖИНГИЙН ТУШААЛААР АЛБАНАМС ХӨӨГДӨЖ БАЙСАН ХАРИН ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗ ГЭДГЭЭР ЭРГЭЭР ЭНЭ АЛБАНД ОРЧИХСОН БАЛАЙРЧ ЯВНА.ЭНЭ ӨГЧ БАЙГАА ХАНДИВДАА ХЯНАЛТ САЙН ТАВИАРАЙ МӨНГӨНИЙ ШУНАЛТАНГУУД ЯАЖ Ч МЭДНЭ ШҮҮ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.