ОБЕГ: Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн байна

Ц.Анударь / Орон нутаг

Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн “Урд булаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 6 км/-т өнөөдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 15:16 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 15:27 цагт ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл нэлээн хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлсэн байна.

2020 он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 9 тохиолдол бүртгэгдсэн. 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Орхон аймгийн Жаргалант суманд 1 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:59:21

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:59:20

Моигол [202.55.191.194] 2020-03-05 03:17:26

Ерөөсөө гэр бариад хөдөө амьдарья, гэрт амьдарч үзээгүй ч монгол хүн байна даа болох байлгүй, хөдөө тал минь аз жаргалаар дүүрээн,,,,

зочин [59.153.113.13] 2020-03-03 15:24:46

сумын тѳвд ямар юмнын хохирол эрсдэл гарах вэ дээ

Зочин [66.181.178.167] 2020-03-03 14:33:36

гай гамшиг гэдэг аюултай шүү. муухай санаатай хүмүүс сэтгэлээ жаахан өөрчил, хүнийг өрөвд, хайрла, өршөө. үр хүүхдэд чинь хэрэгтэй


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.