ЦЕГ: Сар шинийн өдрүүдэд архи ууж, нэгнээ хутгалан амь насыг нь хохироосон гурван тохиолдол бүртгэгдсэн

Ц.Анударь / Хууль

ЦЕГ-аас 2020 оны эхний хоёр сарын гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Сар шинийн баярын өдрүүдэд нөхцөл байдал ямар байсан талаар ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, хурандаа О.Зоригт мэдээлэл өглөө.

О.Зоригт: “Энэ оны хоёрдугаар сарын 23-27-ны өдрүүдэд Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Баяр амралтын дөрөв хоногийн хугацаанд 5869 дуудлага хүлээн авсан. Үүний 186 гэмт хэргийн шинжтэй байсан бол бусад нь зөрчлийн шинжтэй согтуугийн дуудлага байв. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх дуудлага баярын өдрүүдэд өссөн. Согтуугийн дуудлага өнгөрсөн оны сар шинийн баярын өдрүүдтэй харьцуулахад 7 хувиар өссөн. Бүртгэгдсэн гэмт хэргийн тохиолдол дотор хүнийг алах гэмт хэрэг 4, хулгайн гэмт хэрэг 53, хүчиндэх гэмт хэрэг 5, залилан 1, дээрэм 2 бүртгэгдсэн. Гэмт хэргийн шинжтэй 128 тохиолдол шалгагдаж байна.

Бусдын амь насыг хохироосон дөрвөн гэмт хэрэг бүгд ахуйн хүрээнд үйлдэгдсэн байна. Хамт архи ууж байгаад нэгнээ хутгалсан гурван тохиолдол бүртгэгдсэн. Шунахайн сэдлээр нэгийгээ боож амь насыг нь хохироосон тохиолдол нэг байна. Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын цагийн хуваарьт УОК-ын шийдвэрээр цагийн хязгаар тогтоосон нь гэмт хэргийн нөхцөл байдал буурахад эерэгээр нөлөөлж байна” гэлээ.


Сэтгэгдэл

VODK@ [180.39.24.142] 2020-03-05 12:15:33

Muu teneg, erguu, lalariin, novshiin gairiichidaa arhia, umhii har usaa gudrahaa bolitsgoo har lalar pizdakuudaa, hogiin ork umbuunuudee!!!!!.....

эх оронч [150.129.142.184] 2020-03-04 17:21:46

бууны нохой зариг сайтаас мэднэ

баар сав хаасны үр дагавар [202.126.89.229] 2020-03-04 11:40:48

олон нийтээр архи уудаг газрыг хаачихаар гэртээ архидана: гэрт архидахаар хамгийн их хохирдог хүн бол хүүхэд, тэгээд ахуйн хүрээнд согтсон хүмүүс хүн гэмт хэрэг олноор үйлддэг, бааранд сууж байгаад шууд хутга гаргаад дайрна гэж бараг байхгүй

Зочин [66.181.190.92] 2020-03-07 02:06:56

Бааранд хонодог уу?

Зочин [202.55.191.130] 2020-03-04 09:06:00

butehgui ee

Иргэн [124.158.110.117] 2020-03-04 09:04:46

Цагаан сараар битгий золгоорой, битгий архи уугаарай л гээд байсан. Гэтэл архи гудраад нэгнийгээ алаад байх юмаа. Арай хэтэрхий малнаасаа дор хүн шаарнууд юмаа.

зочин [43.242.242.56] 2020-03-04 05:52:51

төр нийгмийн хог шааруудад төмөр нүүрээ үзүүлээч тэнд хүний эрх яриад яадаг юм бэ ямар н дарамт үзэж ямарн дарамт үздэггүй юм өнгө мөнгөний хорвоогоо байхгүй болго капитализм мөхөх естой

Зочин [202.131.225.197] 2020-03-04 05:40:42

66.181.186.32 oo nermel mongol arhi hna bgan

Зочин [202.9.46.164] 2020-03-04 04:56:39

Архи аюултай хөнөөлтэй гэж бүгд мэдэж байгаа улс хязгаарлах арга хэмжээ авах ёстой

архи-архидалт [202.126.89.229] 2020-03-04 11:42:23

архитай тэмцээд архидалтыг багасгасан тиүүх байдаггүй, архидалт буураагүй цагт нийтийн хяналтад дор архидах боломж олгох нь зөв

zochin [202.9.46.135] 2020-03-04 04:54:19

ungursun 100 jild undur gradustai (24 uus deesh) arkhi mongol khund taarakhguig olon khunii ami nas eruul mendeer batlagdchikhaad b.khad arga khemjee avakhgui b.gaa ni yamar uchirtai uym be.

иргэн [103.9.90.130] 2020-03-04 03:45:06

архидалт арай дэндлээ Солонгос улс шиг бага градустай архи хийдэг болмоор байна УЛС анхаар

Зочин [66.181.186.32] 2020-03-04 04:54:28

Нэрмэл монгол архи байгаа ш дээ

irgen [103.9.90.130] 2020-03-04 03:23:36

uhel hagatsalgvi bayarlaj hezeech chadahgvi uls ymaa


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.