Европ, Арабын улсууд тэврэлдэх, гар барихгүй байх зэргээр мэндчилгээний хэлбэрийг өөрчлөхийг уриалжээ

Л.Батцэнгэл / Эрүүл мэнд

ЭМЯ-наас шинэ коронавирусийн халдварын талаар 2020.03.04-ний өдрийн мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 76 оронд “Ковид-19” халдвар бүртгэгдлээ. Польш улс “Ковид-19” халдварын тухай хууль батлуулахаар ажиллаж байна. Европ, Арабын улсууд тэврэлдэх, гар барихгүй байх зэргээр мэндчилгээний хэлбэрийг өөрчлөхийг уриаллаа. Хүнтэй нэг метрийн зайнаас харилцах, мөн албан тасалгаанд хоорондоо нэг метрээс хол зайтай суухыг зөвлөж байна”

Монгол Улс дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “ДЭМБ-ын энэ сарын 2-ны мэдээгээр дэлхийд “Ковид-19” халдвартай хүний тоо 90 870-д хүрч, 3 112 хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагт Йордан, Марокко, Португал зэрэг 8 улсад “Ковид-19” халдвар нэмж бүртгэгдсэн. БНХАУ-д тус халдварын тохиолдлын тоо буурч байгаа. БНХАУ-аас гадна Итали, Иран, БНСУ-д “Ковид-19” халдварын 80 хувь бүртгэгдэж голомт болоод байна”

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “ДЭМБ-ын Германаас ирсэн зөвлөх баг ХӨСҮТ, Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт ажиллан, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч байна. ОХУ-аас туршлага солилцох, түргэвчилсэн оношлуур, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэх хүсэлт тавих багийг явуулахаар бэлтгэлээ хангасан. Уг багийг Эрүүл мэндийн дэд сайд ахалж, холбогдох албаныхан явах юм. Түүнчлэн жирэмсэн, 5 хүртэлх насны хүүхэдтэй эх, тогтмол эм хэрэглэдэг иргэдийн тоог гаргаж, тэдэнд чиглэсэн зөвлөгөө зөвлөмж бэлтгэж байна. Маргааш Туркийн онгоцоор ДЭМБ-аас ирүүлэх ачааг авна. Нэгдүгээр сарын 9-нөөс өнөөдрийг хүртэл “Ковид-19” халдварын сэжигтэй 840 тохиолдлыг ажиглалтад авснаас одоогийн байдлаар 461 хүн ажиглалтад байна. Өчигдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн гурван иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Шинжилгээ авч, тандалт судалгаа хийж байна” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.131.244.210] 2020-03-05 02:39:39

манайхан ер уулзах бүртээ үнсэлддэггүй л байсан, хаанахыг дуурайсын бүү мэд гэнэт л одоо хүмүүс уулзах бүртээ л тэврээд л хоёр хацартаа үнсээд л хачин нялуун болсон, болих хэрэгтэй

Зочин [66.181.161.102] 2020-03-04 08:47:56

oiutnuudiig 4.30 hurtel amraagaachee


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.