Нүүрс тээвэрлэлт өнөөдрөөс жигдэрч эхэллээ

Л.Батцэнгэл / Эдийн засаг

Коронавирусийн дэгдэлтийн улмаас түр хугацаагаар зогсоод байсан Монголын нүүрсний экспорт өнөөдөр дахин эхэлж байна. Нүүрсний экспортыг энэ сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөөд байсан ч халдваргүйжүүлэлт, хамгаалалтын бэлтгэлээ хангаад дууссан тул өнөөдрөөс экспортыг эхлүүлэхээр болсон байна. Нүүрс экспортолж байгаа жолооч нар хамгаалалтын хувцас хэрэглэл өмсөх бөгөөд машинаасаа буухгүйгээр цонхоороо бичиг баримтаа шалгуулахаар БНХАУ-ын талтай тохиролцжээ.

Монгол Улс он гарснаар 2.7 сая тонн нүүрс экспортолсон гэдгийг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн. Өнгөрсөн жилийн өдийд дөрвөн сая тонныг борлуулаад байсан юм. Өнгөрсөн онд Монгол Улс 36.5 сая тонн нүүрс экспортолсон юм. Энэ онд 42 сая тонн нүүрс экспортолж 1.3 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцоод байсан юм. Харамсалтай нь аюулт өвчний улмаас экспорт зогсоод байсан. Үүнээс шалтгаалж, төсвийн төлөвлөгөө тасрах нь гэдэг байр суурийг судлаачид илэрхийлсэн ч албаныхны зүгээс оны эцсээс тасалдсан экспортоо нөхөх боломж ийнхүү нээгдэж буй юм.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:41:53

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:41:53

Зочин [202.131.244.210] 2020-03-05 05:17:39

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ТЭР АЯААРАА УУЛ УУРХАЙГААС ХАМААРАЛТАЙ, УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ Л ЭРГЭЛТЭНД ОРУУЛАХГҮЙ БОЛ УЛС, ЦААШЛААД ХҮН БҮРИЙН АМЬДРАЛД НӨЛӨӨЛНӨ, ТИЙМЭЭС ИРГЭД ЯМАРЧ МЭДЛЭГ МЭДЭЭЛЭЛГҮЙ ХИЛЭЭ ХАА ГЭЖ ХООЛОЙГОО ХЭРЧИХ ШАХАХАА БОЛЬНО УУ... АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГААД УЛС ЮУ ХИЙХЭЭ МЭДЭГ ХАРИН ХИЛ ХАА ГЭЖ БАЙХААР ГАРАА УГАА МАСКАА ЗҮҮ НУС ШҮЛСЭЭ ЗАХИР

Толгой нь ажиллахгүй. [202.179.31.37] 2020-03-05 05:26:09

Тэдний үгэн ордог төр тэнэг байна. Харин онцгой байдалд тааруулаад гараад орж ирсэн жолоочоо 14 хоног тусгаарлаад ээлжийн жолооч нар ээлжлээд яваад байж болох байсан.

Зочин [66.181.161.123] 2020-03-05 04:42:02

nuursee gargasan ni deeree gehde jolooch naraa mash sain ajilgah heregtei shuu

Зочин [202.9.47.15] 2020-03-05 04:29:59

Вирус орж ирэх үүд хаалгаа нээгээд өгч байна даа зайлуул. Амьдралд вирус хэрэгтэй юу, мөнгөгүй ч гэсэн эрүүл мэнд хэрэгтэй юу хүмүүсээ. Буруу шийдвэр байна.

Зочин [202.131.249.67] 2020-03-05 04:29:25

Хорионд байсаар байгаад уйддагийм уу яадагийм сайхан цахим хэрүүл хийцгээх юмдаа

Зочин [64.119.20.179] 2020-03-05 04:24:19

За зов нуурсээ гаргах хэрэгтэй шуу дээ

зочин [150.129.140.99] 2020-03-05 03:23:05

Ямар хачин мэдээлэлгүй мэдээ вэ. Аль боомтоор хаанахын нүүрс гараад жигдэрч эхэлсэнийг түй ч ойлгосонгүй

Зөв харж сайн [202.179.31.37] 2020-03-05 05:31:34

Өөр хуудаснаас Замын-Үүдээр машинаар гаргана гэж уншсан. Энд бичээгүй байна. Эдний хуудас угаасаа хагас дутуу юм хийдэг. хүмүүс орхоо ч больчихож.

зочин [66.181.161.4] 2020-03-05 04:05:38

Нүүрс гарсан л бол болоо юм биш үү

Зочин [202.21.109.56] 2020-03-05 03:54:53

түүнийг ойлгох хэрэг чамд ямар хэрэгтэй юмв


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.