Зайсангийн гүүр-Маршалын гүүрийг холбосон авто зам тавигдана

Ц.Анударь / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон нийслэлийн харьяа байгууллагуудын удирдлагын хамтаар өчигдөр /2020.03.03/ Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байр /автобус/-даа суун Хан-Уул дүүрэгт ажиллалаа.

Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7,1 км дугуйн зам барих бөгөөд одоогийн байдлаар дугуйн замын далан барих ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Явган хүний зам, дугуйн зам гээд нийт 3 метрийн өргөнтэй, асфалтан хучилттай гэрэлтүүлэг, амрах талбайтай, хамгаалалтын хайстай, хяналтын камер, зүлэгжүүлэлт тохижилттой гэх зэрэг олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу хийгдэхээр төлөвлөгдөж байгаа аж. Дугуйн замыг ашиглалтад оруулахад нэмж хөрөнгө шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар гүйцэтгэгч компанийн зүгээс дуулгасан юм. Хотын Захирагч шаардлагатай хөрөнгийн судалгааг яаралтай гаргаж танилцуулахыг холбогдох албаныханд даалгаад, ирэх 5 дугаар сард дугуйн замыг хийж дуусгахыг үүрэг болгов.

Улаанбаатар хотод нэмж найман байршилд дугуйн зам байгуулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд төлөвлөгдөж байгаа хэд хэдэн байршлуудад газар дээр нь очиж нөхцөл байдлыг нь шалгалаа. Хотын Захирагч хэлэхдээ “Явган хүний замыг өргөтгөж дугуйн замтай болгох асуудлыг стандартын дагуу хийх ёстой. Зарим аж ахуйн нэгжүүд нийтийн эзэмшлийн талбайг хашиж явган хүн явах боломжгүй нарийнхан болгосон байна. Газар зохион байгуулалтын алба үүнд анхаарч хуулийн дагуу арга хэмжээ авах хэрэгтэй” гэсэн юм.

Мөн Хан-уул дүүрэгт байрлах Удирдлагын академийн эзэмшил талбайд байдаг Д.Сүхбаатар жанжны хөшөөний хэсэг хувийн компанийн эзэмшилд орсон нөхцөл байдлыг тодруулж, газрын эрхийг нь хүчингүй болгож, орчимын тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газрын удирдлагуудад даалгалаа.

Түүнчлэн Хан хиллс хотхоны арын замаар чанх хойш Хүннү хороолол руу холбох авто замын орц гарц нээх, Зайсангийн гүүрнээс Ривер Гарден хүртэлх замын түгжрэлийг арилгахын тулд Туул голын хойд хэсгээр Зайсангийн гүүр-Маршалын гүүрийг холбох холбоос зам бий болгох, Туул гол дагуу энэ зун баригдах дугуй, явган болон авто замын кадастр дагуу зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах чиглэлийг хотын Захирагч холбогдох албаны хүмүүст өглөө.

Шинээр байгуулагдсан хороогоор зочиллоо

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, зарим дүүргүүдийн хүн амын тоо ихтэй хороодыг хувааж, нийслэл хот өмнө нь 152 хороотой байсныг 173 хороо болгож тоог нь нэмэгдүүлсэн. Уг шийдвэрийн хүрээнд хотын Захирагч шинээр байгуулагдсан Хан-уул дүүргийн 17 дугаар хорооны байраар орж, өрхийн эмнэлгийн үйл ажиллагааны талаар асууж тодруулан, шийдвэрлүүлэх шаардлагатай асуудал бий эсэхийг лавласан юм.

Хан-уул дүүргийн 17 дугаар хороо нь нийт 3024 өрхтэй зургаан хэсгийн ахлагчтай бөгөөд хороо түрээсийн байранд орж, бүрэн тохижсон талаар хорооны Засаг дарга Т.Баттөгс Хотын даргад уламжиллаа.

“Амгалан өрх” өрхийн эрүүл мэндийн төвийн салбар төв тус хорооны байранд байрлаж байгаа бөгөөд одоогийн байдлаар эмнэлгийн ачаалал хэвийн, иргэдийг олноор цуглуулахгүй нь тулд гэрээр үзлэг хийж, цахимаар жор бичиж байгаа талаар өрхийн эмнэлгийн удирдлагууд дуулгав. Хотын Захирагч С.Амарсайхан яаралтай шийдвэрүүлэх асуудал бий эсэх талаар лавлахад эмнэлгийн зүгээс дуудлагын түргэний автомашинтай болох саналаа хэлсэн юм. Хотын Захирагч дүүргийн төсвөөр түргэний автомашиныг даруй шийдвэрлэх боломжтой хэмээгээд, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэж, эмнэлгийн албан хаагчид шаардлагатай зүйлсээр хангаж ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан Хан-уул дүүргийн Цагдаагийн байранд ажиллаж, тулгамдаж байгаа асуудал бий эсэх талаар санал солилцлоо. Цагдаагийн хэлстийн дарга, хурандаа Д.Манлайбаатар өнөөгийн нөхцөл байдлын талаар тодорхой танилцуулга мэдээлэл өгөөд, Мишээл экспо дахь ННҮГ-ын харъяа хяналтын камерын өрөөг цагдаагийн хэлтэст шилжүүлж, нэгтгэх саналтай байгаагаа илэрхийлсэн. Албаныхан тус асуудлыг судалж үзээд хариу өгөхөөр болсон юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Hotiin irgen [64.119.16.132] 2020-03-09 04:21:43

Hotiin darga maani zuv zuil hiij bainaa. Bayarlaj b. Ene zam hurdan tavigdval ih heregtei , bayarluushtai l yum b.

Зочин [66.181.189.187] 2020-03-06 14:11:17

Хот дотор хурдны зам барьдаг үе өнгөрсөн хотоос зайдуу хурдны зам транзит маягаар дайруулж

Зоч [66.181.161.10] 2020-03-05 16:04:30

Зөвшөөрөлгүй барьсан хашаа, хашлага зэргийг буулгах чиглэл өглөө л гэх юм. Чиглэл өгөөд яах юм. Бахь байдгаараа л байнашүүдээ. Хууль бус бол 2 давхар байтугай 20 давхар байсан ч нураах шийдвэрийг өгч олон нийтийн мэдээлэлээр цацаж үзүүлж байх хэрэгтэй. Үгүй бол худлаа л сүржигнэж байгаа нь ойлгомжтой. Ард иргэд ийм л байдлыг хүсэмжилж байна ! мөн хүлээсээр байна !

Иргэн [66.181.176.128] 2020-03-05 14:26:54

Гэр ххороолооо тортооч дээ Гадныхан хүртэлмхараад ярьдаг 2 өөр амьдрал УБ байна гээд Уг нь хамгийн олон сургууль цэцэрлжг сайн эмнэлэг гэр хорлололд бхйх ёстой Сөйн дэд бүтэц мөн дагалдах хэрэгтэймИнгэж бид Монгол гэж зоригтрй гадаададмхэлнэ Гадныхүн ирэхэдмсанаа зовохгүй улсаа үзүүлнэ шүү дээ

Зочин [122.201.24.250] 2020-03-06 01:47:56

Гадныханд үзүүлэх биш иргэдээ цэвэр аюулгүй тухтай орчинд амьдруулах нь тэргүүн зорилтшүү дээ

Fan [64.119.27.61] 2020-03-05 11:57:15

Amjilt shuu

Nyamaa [202.126.89.97] 2020-03-05 11:35:09

Soyombotoi uuliin araar zyyn tiish Zaisangiin etses ruy zam taviibal mash heregtei bainaa!!!

зочин. [202.179.25.41] 2020-03-05 11:14:29

Хотын дарга сайхан ажлуудыг шуурхай шийдэж эхлүүлэхэд анхнаарч байна.Амжилт хүсье

ЗӨВ [103.229.122.161] 2020-03-05 10:45:18

МАШ ЗӨВ. ТУУШ ЗАМУУДАА БОСОО ХӨНДЛӨН ЗАМУУДААР САЙН ХОЛБОЖ ОЛОН ЖИЖИГ БЛОК ҮҮСГЭХ ХЭРЭГТЭЙ...

Зочин [103.229.123.59] 2020-03-05 10:09:44

Дэмжиж байна маш зөв

Zochin [64.119.17.221] 2020-03-05 08:54:20

Yag zov,yarmagin guurnees tuul golinhoo hoid ergiin dalang orgotgon 4 n egnee zam tavichihval sxnaa

Зочин [64.119.22.67] 2020-03-05 07:46:44

Яармагийн гүүрнээс АСЕМ зам хүртэл Туул голын хойд эргээр 6 эгнээ зам тавих зураг төсөл Бат-Үүл баатар харуулаад байсан даа. Зайсангийн гүүрний уулзварт давхар зам гарцтай байвал түгжрэл багасна. Паралель голын өмнөд эргийн Дүнжингарав уулын зам түгжрээд байгаа.

иргэн [66.181.179.51] 2020-03-05 07:19:19

Зайсанд амьдардаг айлуудын цэвэр усны асуудлыг шийдэж өгөхийг хүсч байна шүү.

zochin [66.181.166.134] 2020-03-05 06:18:08

ХОТЫН ДАРГА ХАН-УУЛ ДҮҮРГЭЭР ОРЛОО ГЭХИЙН АСУУДАЛ ИХТЭЙ ГАЗРУУДААР ОРМООР БАЙНА.ЭНЭ ДҮҮРГИЙН 2-Р ХОРООНД ГЭХЭД АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БОЛЧИХСОН,ӨНӨӨ МӨДГҮЙ НУРЖ УНАХАА ШАХСАН ХАЛУУН УСГҮЙ, ТЕНДЕР НЬ 10 ЖИЛ ХОЙШЛОГДЧИХСОН НЭХМЭЛИЙН ШАР БАЙРУУДЫГ ЯАЖ ШИЙДЭХ ГЭЖ БАЙГААГАА ХЭЛЭЭЧ,БОЛЖ БҮТЭЖ БАЙГАА ГАЗРААР НЬ ЯВААД Л БАЙХЫН

Зочин [203.98.76.9] 2020-03-05 06:04:18

Тавих замаа Яармагийн гүүрнээс эхлэх хэрэгтэй


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.