Зам тээврийн ослын улмаас хоёр хүн амь насаа алджээ

Н.Алтанцэцэг / Хууль

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст гуравдугаар сарын 2-6-ны өдрүүдэд нийт 560 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 351-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал,

  • 2020 оны гуравдугаар сарын 5-ны шөнийн 00 цаг 05 минутын орчимд Өмнөговь аймгийн Цагаан-Овоо сумын Замын шанд нэгдүгээр багийн нутаг “Өнчин зооны энгэр” гэх газар Улаанбаатар чиглэлийн авто замд “Toyota Allion” маркийн П жолоочтой автомашины жолооч зам дээр түр зогсолт хийж машиныхаа дугуйг засаж байсан Mitsubishi Airtrek маркийн Ц жолоочтой автомашиныг мөргөж, жолооч 49 настай, эрэгтэй Ц-гийн амь насыг хохироосон
  • 2020 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн 19 цаг 49 минутын орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жаргалантын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт асфальтан замд “Hyundai Accent” маркийн автомашин онхолдож, жолооч 41 настай, эмэгтэй Э-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 15,9 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 10,2 хувиар, хүний амь нас хохирсон осол 75,0 хувиар тус тус буурч, Зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүн 11,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:36:35

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:36:34

Зочин [202.9.46.243] 2020-03-06 04:21:31

согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан жолооч нарыг зүгээр торгоод өнгөрөөхгүй баривчилж нэг жил шоронд ял эдлүүлж хашраах хэрэгтэй.

Зочин [182.160.36.132] 2020-03-06 03:25:06

Замын цагдаагийн газар маш муу ажиллаж байгаагийн нотолгоо энэ байна

Зочин [103.229.122.75] 2020-03-06 03:09:53

Чимээгүй иргэний дайн үргэлжилсээр!!! Автын ослоор жилд 300шахам хүн,уушигны хатгаагаар 450-д хүн,хавдраар 4500-д хүн за цаашаа тоочихоо больё оо?! Үнэн тоо баримт гаргавал нас барсан,шинээр төрсөн хоёрын аль нь илүү байгаа бол доо!! Чин шударгаар мэдэх юмсан!! Иргэний дайн болж байгаа афган,сириэс л амь үрэгсдийн тоогоор хол давах юм байна!! Мэдээллийн сувгууд нь үхсэн хатсан,хулгай дээрэм,авилгал,осол,гэмт хэргийн мэдээллээр дүүрчихнэ!! Чихэнд чимигтэй шинээр бүтээж ыайгуулж байгаа мэдээ бараг байхгүй!! Тэгээд энэ улсыг хөгжиж байна гэж үзэх үү,сөнөж байна гэж зүэх үү??? Та минь нэг хэлээд өг дөа!!!

Зочин [103.57.94.24] 2020-03-06 02:39:59

Эргүү тэнэгүүд улаан зам дээр зогсоод дугуйгаа задлаад суучихдаг юм

Зочин [66.181.182.81] 2020-03-06 02:06:00

Замаа чөлөөлж зогсож байгаад юмаа янзлах хэрэгтэй


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.