Голомт Банк Эдийн Засгийн Хамтын ажиллагааны ОУ-ын банк (IBEC)-тай хамтран “Ногоон төслүүд”-ийг санхүүжүүлэхээр боллоо

Aдмин / Эдийн засаг

Голомт банк үүсгэн байгуулагдсаныхаа 25 жилийн ойг тохиолдуулан IBEC-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, “Ногоон төслийг санхүүжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг” -ийг 2020 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр ОХУ-ын Москва хотноо үзэглэлээ. Санамж бичигт Голомт банкны Гүйцэтгэх Захирал ноён Норихико Като, IBEC-ын ТУЗ-ын дарга ноён Денис Иванов нар тус тус гарын үсэг зурав. Тус санамж бичгийг байгуулснаар Монгол Улсад байгаль орчинд ээлтэй тээвэр, орон сууц, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч хэмнэх гэх мэт технологийг нэвтрүүлэх төслүүдийг санхүүжүүлж “Ногоон Эдийн Засаг”-ийн хөгжилд хувь нэмэр оруулах юм.

image

6.7 их наяд төгрөгийн нийт хөрөнгөтэй Монгол улсын системийн томоохон банкны хувьд Голомт банк нь бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан ногоон санхүүжилтийг дэмжих үүргээ ухамсарлан ажилладаг билээ. Голомт банк нь “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр”-ийн "Хариуцлагатай банкны зарчмууд"-ыг үндэслэгч 30 банкны нэг бөгөөд "НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд" болон "Парисын цаг уурын өөрчлөлтийн хэлэлцээр" -ийн хүрээнд бизнесийн зорилгоо уялдуулан ажиллаж байна. Үүний нэг илрэл нь IBEC-тай хамтын ажиллагаагаа ийнхүү өргөжүүлсэн явдал бөгөөд энэ нь Голомт банкны ногоон санхүүжилтийг дэмжих зорилгоо биелүүлэх бодит алхмуудын нэг боллоо.

image

IBEC нь 1963 онд байгуулагдсан, Төв Ази болон Зүүн Европын улсуудаас бүрдсэн найман гишүүн орныхоо эдийн засгийн хөгжилд чиглэсэн санхүүгийн дэмжлэг, үйлчилгээ үзүүлдэг Олон улсын санхүүгийн байгууллага юм. IBEC нь 2019 оны жилийн эцсийн байдлаар 400 сая еврогийн өөрийн хөрөнгө, 650 сая еврогийн нийт хөрөнгөтэй болжээ.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:41:43

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:41:42

Зочин [202.170.80.25] 2020-03-06 05:16:57

Хүү биш л дээ . Оны өмнө бол зарцуулсан мөнгөн дүнгийнхээ 10 хувийг төлдөг байсан бол одоо зарцуулсан мөнгөн дүнгийнхээ 20 хувийг төлдөг болсон гэсэн үг. Энэ бичээд байгаа хүмүүс өөрийнхөөө хэрэглэсэн мөнгөө буцааж төлж байгаа гэдгээ мэддэг байлгүй дээ.

Зочин [124.158.74.120] 2020-03-06 08:10:39

Тэгээд зөв гэсэн үг үү.... Хэрэглэсэн мөнгөний хүү 20% гэдэг нь ломбарттай адил гэдгийг наад дүнхүүгээрээ боддоо.

Уул үүл [64.119.17.91] 2020-03-06 03:42:55

Голомтын зэс картны хүү арай дэндүү ядарсан хүмүүсийг шулж бна нэгдэцгээе

Зочин [124.158.74.120] 2020-03-06 03:24:23

Зэс картныхаа хүүг 20% болгож өсгөхөө зогсоо....... энэ хүү чинь нь сар болгон нэиэгдээд байна. ЧИМЭЭГҮЙ ЛУЙВАР


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.