ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг энэ сарын 10-нд шүүнэ

Н.Алтанцэцэг / Хууль

Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан УИХ-ын гишүүн Б.Батзоригт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авсан байна. Шүүх хуралдааныг гуравдугаар сарын 10-ны 08.30 цагт товложээ. Түүнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, намынхаа 49 хүнд ЖДҮХС-аас зээл авч өгсөн, мөн өөртөө авсан гэх шалтгаанаар хуулийн байгууллага жил гаруйн хугацаанд шалгаж байгаа юм.

Өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд болсон шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болсон. Энэхүү хурлаар шүүх бүрэлдэхүүн хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан.

Учир нь Б.Батзориг нарын долоон хүн өөрсдийгөө гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас хэргийг хялбаршуулах журмаар прокурорт буцаасан юм. Өөрөөр хэлбэл, яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авсан.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь тухайн үйлдэгдсэн гэмт хэрэгт яллагдагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршгаа арилгасан тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг түргэсгэж ажлын ачааллыг бууруулах, хэргийн оролцогчдод хүндрэл чирэгдэл учруулахгүй байх, тэдгээрийн цаг хугацаа болон зардлыг хэмнэх зэрэг олон талын эерэг үр нөлөөтэй.

Улмаар гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх нь тодорхой гэж үзэж байгаа шүүгдэгчийн хувьд ялын хөнгөлөлт нь цагаатгах магадлалаас илүү ашигтай байдаг бөгөөд нөгөө талаас прокурорын хувьд гэмт хэрэгт шийтгэл оногдуулах нь баталгаатай байдлаар харилцан нөхцөлддөг хуулиар зохицуулагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа юм байна.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:36:33

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:36:32

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2020-03-07 03:57:21

ЭНЭ ХҮН Ч ТӨРД АЖИЛЛАСНЫ ХЭРГЭЭ ГАРГАСАНГҮЙ ДЭЭ. САЙД ДАРГА НАР, ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙН ДАРАМТ ШАХАЛТААР ХЭЛМЭГДЛЭЭ ДЭЭ ХӨӨРХИЙ

Зочин [192.82.69.22] 2020-03-06 05:01:11

Шүүх яахав ЖДҮсангаас олгосон мөнгө,угаагаад өсгөж олсон мөнгөө тооцоолж гаргуулж ав.Сүрэг ЖДҮ чид байгаа шүү дээ.бүгдийг нь дуудаж хохирлоо барагдуул монголын ардтүмэн хохирсон.сайд угаасаа их хуралд очихоос өмнө л мөнгөний асуудалтай байсан.МАН л лобидон эмэгтэй гишүүнээ жийж байгаад том хулгайч гаргаж ирсэн.Хулгайч бол УИХирээд засардаггүй улам гар нь томордог байхгүйюу

Зочин [202.179.25.105] 2020-03-06 04:30:14

сэжигтэн яллагдагч шүүгдэж байгаа гаруудаа төрдөө залчихаад хууль батлуулаад сууж байдаг орон Монголоор дуусаг,ум маани бад ми хум

Ванга [202.70.34.70] 2020-03-06 04:03:17

Мөрдөн байцаалтад буцаалаа, шүүх хурал хойшиллоо. Прокурор руу буцаалаа. Өмгөөлөгч ирээгүй тул буцаалаа, шүүгчээ солих хүсэлт гаргасан тул хойшлууллаа. Сонгууль боллоо. Цагаадлаа. Ойлгомжтой юу??

Зочин [150.129.141.65] 2020-03-06 03:14:07

Хөөн хэлэлцэх хугацааг хүлээхгүй шүүх гэж монголд даан ч байхгүй юм байхаа

Зочин [64.119.23.231] 2020-03-06 03:07:47

Mungu uguud tuhirson shdee yalgui uldene


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.