Ё.Баатарбилэг: Жилд 10 орчим мянган оюутан Боловсролын зээлийн санд хамрагдаж байна

Ц.Анударь / Эдийн засаг

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ё.Баатарбилэг: “Та бүхэнд хоёр асуудлаар мэдээлэл хүргэе.

1. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой ЗОХИЦУУЛАЛТ хийгдсэн. ЕБС-ийн сурагчдаас төгсөлтийн болон улсын шалгалт авахгүй байх шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулж олон асуулт ирж байна. ЕБС-ийн төгсөлтийн болон улсын бүх шалгалтыг цуцалсан. Жилийн эцсийн дүнгээ улиралын дүнгээрээ нэгтгэж гаргадаг байдлаар гаргана.

“Элсэлтийн ерөнхий шалгалт хугацаандаа авагдана”

Монгол хэлний шалгалтыг мөн авна. Боловсролын чанарын үнэлгээний шалгалт явагдана. Үүнийг нийтийг хамарсан маягаар сургуулийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байдлаар хийхээр байна.

2. Боловсролын зээлийн сантай холбоотой асуудал. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль батлагдсантай холбогдуулан Боловсролын зээлийн сангийн журам өөрчлөгдөх ёстой юм. Сургалтын төрийн сан нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл өрх, хагас болон бүтэн өнчин, эцэг эх нь тэтгэврийн, өрх толгойлсон сургалтын голч өндөртэй оюутан залуучуудад төрөөс сургалтын төлбөрийг төлж, хөнгөлдөг ийм сан. Суралцагч нартай гэрээ байгуулдаг. Үүнд

Нэгдүгээрт, Сурлагын чанар өндөр байх, Хоёрдугаарт, Эх орондоо таван жил нийгмийн даатгалаа төлөөд ажиллах шаардлагыг тавьдаг.

Боловсролын зээлийн санд 14 мянга орчим дотоодын их, дээд сургуульд суралцаж төгсөгчдийн 16 орчим тэрбум төгрөгний зээл байна. 2016 оноос хойш жилд 10 орчим мянган оюутан боловсролын зээлийн санд хамрагдаж байна” гэлээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:35:58

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:35:58

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:41:38

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:41:38

Зочин [66.181.161.114] 2020-03-07 04:47:07

Сургалтын төлбөрийн зээлийг тэглэж байгааг дэмжиж байна. Ажлаа мэдээд л хийж байгаа шүү дээ. Олон хүмүүс дипломоо авч чадахгүй явж байгаа. Маш зөв шийдвэр болсон.

Зочин [182.160.36.165] 2020-03-06 09:46:18

хагас өнчин, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн, тэтгэврийн хүний хүүхэд, өрх толгойлсон энэ тэр таны хэлсэн үзүүлэлтээр төрөөс сургалтын төлбөрийг даадаггүй, харин ийм оюутанд ҮГД 2,8 хүрсэн бол Оюутны хөгжлийн хүүгүй зээл өгдөг.

зочин [182.160.36.165] 2020-03-06 09:43:22

Хагас өнчин, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур өрхийн, хагас өнчин, эцэг эх нь тэтгэврийн, өрх толгойлсон залуу гэр бүлийн оюутанд төрөөс сургалтын төлбөрийг даадаг гэж хэн сайдад буруу ойлгуулдаг байнааа. 2018 оны 46-р тогтоолоор бүтэн өнчин, 50 хувийн хөгжлийн бэрхшээлтэй оюутан, эцэг эх нь хоюулаа 50хувиас багагүй хөгжлийн бэрхшээлтэй, өрхийн нэг гишүүн 70 хувиас багагүй хөгжлийн бэрхшээлтэй, өрхийн 3 оюутан бакалаврт зэрэг сурч буй бол 1 оюутных нь, бас цаатан өрхийн хүүхдийн төлбөрийг л төрөөс (жилд 30 кредитийн төлбөр) олгож байгаа.

Зочин [202.9.46.206] 2020-03-06 06:47:05

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас 88671597


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.