Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлд ОХУ-ын мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллахаар болжээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын хуралдаанаар ОХУ- ын Москва хотод албан томилолтоор ажилласан талаараа нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх танилцууллаа.

Москва хотын нийтийн тээвэр, автозамын хөдөлгөөний болон ухаалаг авто зогсоолын удирдлага, хяналтын системийн технологийн шийдэл, мэдээллийн системүүүдийн хоорондын уялдаа холбоог судлах, Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар хэрэгжүүлж буй ажлуудад туршлага солилцох зорилгоор ажилласан талаар нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэллээ. Тэрбээр “Албан томилолтын үр дүнгээр Москва хотын Автозамын техникийн Улсын их сургуулийн захирал Зиманов Л.Л-тэй замын хөдөлгөөний зохион байгуулалт болон аюулгүй байдал сэдвээр мэргэжлийн боловсролын нэмэлт хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд гурван чиглэлийн асуудлаар санал солилцсон” гэдгийг онцоллоо. Тодруулбал, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад замын хөдөлгөөний удирдлагын цогц схемийг боловсронгуй болгох, хяналтын камерыг сайжруулах, гудамж замын сүлжээг хөгжүүлэх шаардлагатай зэргийг ОХУ-ын мэргэжилтнүүд зөвлөжээ.

ОХУ-ын Москва хотод хэрэгжүүлсэн замын хөдөлгөөний удирдлага хяналтын цогц системийг модель болгон “Автозамын хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн нэгдсэн систем”-ийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн мэдээллийг нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдөр гэхэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан бүх ажлуудыг стандартын дагуу хийж гүйцэтгэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

зочин [124.45.101.202] 2020-03-07 14:44:13

Туурга тусгаар Монгол дотоодын өөосдийн асуудлаа өөрсдөө шийдэж эхлэх, сурах болоогүй юу?

Зочин [66.181.189.187] 2020-03-06 14:20:20

Зөвхөн нийслэлд л огтолцсон огтолцоогүй хосолсон ложистик

Зочин [202.9.40.71] 2020-03-06 12:13:04

Дарга 4 сарын 1 гэж үүрэг өгөх ч амархан харин хийх гэж буй ажил нь юу юм бол доо....

ХА ХА [64.119.25.157] 2020-03-06 15:03:08

Нээрээ!!!! Хийх гэж байгаа ажил нь юу юм болоо?

Зочин [192.82.69.4] 2020-03-06 06:47:29

Машина оруулж ирэхмйг зогсоо. Приусгүй өдөртэй бол.

Зочин [203.91.117.8] 2020-03-06 05:21:25

Хотоо задлахгүйгээр түшжрэл буурахгүй гэдгийг наад ногоон толгойтнууд чинь мэддэггүй юм уу гадагшаа тэнэж явдаг хайран мөнгө

Зочин [202.126.88.135] 2020-03-07 00:40:40

Өдөржингөө хийх юмгүй приус унасан ажилгүй тэнэмэл их байх шигээ. Өвөл болохоор хөдөөнийхөн ч бна. Орон нутагт нь ажлын байр бий болгох л хэрэгтэй дээ.

Зочин [182.160.36.132] 2020-03-06 05:05:00

Эд нар хичнээн зөвлөсөн ч хийж чадах хүн байхгүй шдээ. Ямар хөргөгчний засварчин ЭНХТӨР ХИЫХ биш

Зочин [66.181.161.106] 2020-03-06 06:22:38

zochin yu gesen ug ve.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.