Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ

Ц.Анударь / Хууль

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.03.02-06-ны өдрүүдэд нийт 560 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 351-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -5
  • Мөргөлдөх-3
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1
  • Онхолдох хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.03.05-ны өдрийн 19 цаг 49 минутын орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жаргалантын 2-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Hyundai Accent маркийн автомашин онхолдож, жолооч 41 настай, эмэгтэй Э-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 6 зөрчил бүртгэгджээ.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 15,9 хувиар, бүртгэгдсн зам тээврийн осол 10,2 хувиар, хүний амь нас хохирсон осол 75,0 хувиар тус тус буурч, Зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүн 11,2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:36:29

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:36:29

Зочин [103.10.21.25] 2020-03-09 15:04:07

Согтуугаар машин барьсан бол шууд л цаазалдаг болмоор байна. Цаазын ялаа сэргээх хэрэгтэй байна.

Зочин [103.212.119.121] 2020-03-08 06:16:27

Согтуу алуурчдын тухай байл ёстой юм шиг баахан тоо ярихаас цаашгүй юм. ТЦГ илрүүлж байгаа нь сайшаалтай. Гэвч энэ байхгүй байх ёстой дэг журам. Ийм болгохын тулд Торгуулийг 1 саяас доошгүй, эсэргүүцэх эсвэл давтан үйлдсэн бол автомашиныг нь хурааж устгалд оруулах хуулийн төсөл батлуулаад хэрэгжүүлээч. УИХ-ын гишүүд гэж хууль гаргадаггүй нь бас өөрсдөө архичид байхаа.

зочин [66.181.177.53] 2020-03-06 11:32:52

Зам тээврийн ноцтой осол...... гэх байх дд. Гарчиг.

зочин [192.82.75.220] 2020-03-06 08:03:32

ЗЦГазраас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүсийг гурван жил шоронд оруулж архины эмчилгээ хийлгэх хуулийн төсөл боловсруулж оруулаач.Мөрөөрөө яваа нэгний амь нас эд хөрөнгөнд санаатайгаар заналхийлж хохироож байгаа нь үнэн биз дээ яаралтай арга хэмжээ аваачээ хүмүүс чинь автомашины осолоор амиа өгөөд дууслаа.

Зочин [202.9.46.243] 2020-03-06 07:35:36

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийг нэг жил шоронд хорих ялийн эдлүүл.

зочин [43.242.242.56] 2020-03-06 06:28:20

энэ нотариат ченж мэтийн нөхдүүдийг машинтай холбогдохыг болилуулахгүй бол надуул чин олон хүний амь насанд хүрч олон хүнийг зовлонд унагаж байна энийг шийдэж өгөхгүй бол болохгүй байна

Зочин [182.160.36.132] 2020-03-06 06:16:21

Замын цагдаагийн газар маш муу ажиллаж байна

Зочин [66.181.188.78] 2020-03-06 22:38:04

та өөхөө ажиллаад үзээрэй


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.