Хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барина

Н.Алтанцэцэг / Нийгэм

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор Нийслэл Улаанбаатар хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж ашиглалтад оруулахаар тогтоол гарсан билээ.

Энэхүү тогтоолын дагуу өнөөдөр Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Ж.Батбаясгалан, “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон албаны хүмүүс сайжруулсан шахмал түлшний үйлвэр барих газар сонгохоор налайх дүүрэг болон төв аймгийн газар нутагт ажиллав.

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих газрыг сонгохдоо төмөр зам, авто зам, цахилгаан сүлжээ, эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгаанд үндэслэх учраас Налайх дүүрэг, Налайх дүүрэгтэй зэргэлдээ Төв аймгийн газруудаас сонгон үйлдвэрээ байгуулах гэнэ. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих газрыг сонгохоор ажилласан ажлын хэсгийнхэн эдгээр газруудад холбогдох байгууллагуудаас техник эдийн засгийн үндэслэл болон холбогдох дүрэм журмын дагуу тооцоо судалгаагаа гарган Засгийн газрын хуралдаанаар оруулан мэдээ мэдээллээр ханган ажиллахаар боллоо. Засгийн газрын хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих газрыг шийдвэл ирэх дөрөвдүгээр сараас үйлдвэр барих ажлыг эхлүүлэх аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:55:19

auT6io http://pills2sale.com/ levitra nizagara

Z [66.181.178.236] 2020-03-09 00:29:23

Ganbaatar dajgui zaluu um aa

Буруу буруу [59.153.115.177] 2020-03-08 02:50:39

Уб хотын салхины 2 гол чиглэл баруун хойт бас зүүн урьд байдаг. Гэтэл яг салхиныхаа хөл дээр тортог тоостой үйлдвэр бариад байдаг нь ямар хорлон юм бол. Худлаа гэвэл одоо байгаа үйлдвэрийн орчмыг очоод үзээрэй. Тас хар нүүрс хэдэн см -ээр дарсан байгаа. Налайхын цаана ч юмуу багануурын уурхайг түшиглээд ч юмуу барьж болмоордоо. Төмөр зам нь байхад. Дарга ангид иргэдийн нөхцөл байдал огтоос хаиаагүй болж дээ Чааваас гэж ийм чиг даргатай байх гэж Уур хүрчихлээ МАН сөнөөсэй гэлтэй

Зочин [202.55.188.88] 2020-03-07 19:44:28

Эргүү дагзнууд

цэцэг [64.119.23.104] 2020-03-07 16:08:38

хол очиж хуцдаа үмхий тэнэгүүдээ мөнгө л бодож байгаа биз энэ тэнэгүүд баруун бүсэд байгуулсан үйлдвэр чинь тэр чигээр нь хар тортогоор булаж байна! одоо зүүн бүсд байгуулана гэнэ хотоо баруун зүүнээс хар тортогоор булах нь сайхан уу? тархи нь ажилахаа больсон тэнэгүүд ээ таван толгойн орчим шахмал түлшнийхээ үйлдвэрийг барь .ер нь шахмал түлшний үйлдвэр барихад ямар үр дүн, бас ямар хор холбогдол гарч байна вэ? гэж судалсан хүн байна уу ? нүд нь анитай мөнгө бодоод л дайрдаг харанхуй байдалаас хэзээ салах вэ ?

Zochin [185.40.81.15] 2020-03-07 08:20:47

Ded buttsee shiideed yavbal deer yumsan

Zochin [103.140.11.35] 2020-03-07 07:55:28

Shahmal tulshnii uildver ees halaaguuriin sistem iig niited heregjuyleech ta mini. Ene utaag hudaldan avah uneer halaaguuriin sistemiig heregjuuleech


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.