Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Н.Алтанцэцэг / Нийгэм

Өнөөдөр Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг зарим орон эмэгтэйчүүд, ээж, охиддоо хайр хүндэтгэлээ илэрхийлэх баярын өдөр болгон тэмдэглэж байгаа бол өөр орнуудад энэ өдрийг эдийн засаг, улс төр, нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, жендерийн тэгш эрхийн асуудлыг хөндөн тавьдаг өдөр гэж үздэг байна.

Хамгийн анх 1911 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Зүүн Европын Герман, Дани, Австри, Швейцарь болон ЗСБНХУ зэрэг социалист орны эмэгтэйчүүд хөдөлмөрлөх, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх гэх мэт эрхийнхээ төлөө нэгдэж Эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тэмдэглэж байжээ. Энэ өдрийг Германы улс төрч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч Клара Цеткин гэх бүсгүй санаачилсан юм. Энэхүү анхны уулзалт баярт сая гаруй эмэгтэйчүүд оролцсон байдаг. Манай хойд хөршид өрнөсөн Октябрын хувьсгалын дараа гуравдугаар сарын 8-ныг албан ёсоор эмэгтэйчүүдийн баярын өдөр болгон зарлаж, 1965 оноос хойш тус улсад энэ өдөр бүх нийтээр амрах болсон байдаг. Манай улсын хувьд энэ өдрийг 1992 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.9] 2020-03-08 16:45:16

6,7,8nd arhidaad 17,18nd erchuudteigee dahiad arhiddag bayr

Зочин [83.20.243.139] 2020-03-08 06:25:15

Tiim mash zuv amraltyn odriig boliulah heregtei ene odor zasgiin gazar huraldaz ju hiisen ju hiih gez baigaagaa yariz tv nevtruulz baih heregtei

Түүх-3 [119.40.103.37] 2020-03-08 02:53:42

Тэгэхээр энэ өдөр бол уг нь баяр гэж тэмдэглэн архи дарс уухаасаа илүүтэй нийгэмд эмэгтэйчүүдийн эрхийн тулгамдсан асуудлуудын талаарх үйл ажиллагаа явагдах, ядаж энэ коронавирүсийн халдварын үед тоо мэдээ, статистик, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх байдал, эмэгтэйчүүдийн цалин эрэгтэйчүүдээс ямар зөрүүтэй байгаа, эмэгтэйчүүдийн боловсрол, эмэгтэйчүүд гадныхантай хэр их гэр бүл болж байгаа, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар Монгол улс яг юу хийж бүтээсэн, наад зах нь ажлын байран дахь бэлгийн дарамт, ажлаас халагдсан эмэгтэйчүүдийн судлагаа гэх мэт асуудлуудыг хөндөж шийдэх саналууд дээр хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлж байх өдөр юм шиг санагддаг. Орос манайхаас өөр оронд ингэж цэцэг торт бариад архи дарс уугаад орой нь буудалд орж нууц амрагаа баярлуулж байгаа улс байхгүй л болов уу... БАЯР гэдэг үгээ бас их бодож хэрэглэмээр шүү....

Түүх-2 [119.40.103.37] 2020-03-08 02:50:39

Үүнээс улбаалан Европын орнуудад энэхүү хөдөлгөөн өрнөсөн бөгөөд хожим нь буюу 1910 онд Данийн Копенгаген хотноо болсон ОУ-ын социалист эмэгтэйчүүдийн 2-р хуралд АНУ-ын социал демократ намын эмэгтэйчүүдийн төлөөлөл Германы коммунист намын төлөөлөгч Клара Цеткинтэй уулзаж улмаар 8-р сарын 27-ны өдөр ОУ-ын эмэгтэйчүүдийн 8-р конгрессийн хурлаар энэ өдрийг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгох саналыг тавьсан. Түүний дараа Герман, Дани, Австри, Швейцарьт хөдөлгөөнүүд өрнөсөн бөгөөд 1977 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн №A/RES/32/142 тогтоолоор албан ёсоор Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, энх тайвныг дэмжих өдөр болгон тунхагласан. ОХУ-д Октьябрийн хувьсгалын дараагаас эхэлж тэмдэглэж ирсэн.

Түүх-1 [119.40.103.37] 2020-03-08 02:43:49

Сайн судлаж байж юмаа бичих хэрэгтэй. Ингэж зөрүү ташаа мэдээлэл оруулж хүмүүсийн толгойг бүү эргүүл сэтгүүлч ээ. Энэ чинь баяр бол биш. Анх бүр 1857 онд АНУ-ын Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчид ажлын цалин хөлс бага, ажлын цаг өдөрт 12-16 цаг ажиллуулж байна гээд кастоюльтэй жагсаал хийж, хүүхэддээ өгөх хоол унданд цалин хүрэлцэхгүй байна гэж эмэгтэйчүүд анх жагссан түүхтэй. Тэрний өмнөх түүх нь жаахан эвгүй тул бичсэнгүй. Энэ ажил хаялт нь тухайн үед аж үйлдвэр хөгжиж оньсон, механик хөдөлгүүрт технологиуд нэвтэрч байсантай холбоотой үйлдвэрлэлийн осол гэмтэл их гарч байсан, ажиллах цаг их зэргээс хамаарч тухайн үед эмэгтэйчүүд эрчүүдтэй адил цалин хөлс авах, бага насны хүүхэдтэй, өндөр настай эмэгтэйчүүдэд ялгавартай ажлын цаг тогтоох зэрэг асуудлуудыг АНУ-ын социал демократ намаас дэвшүүлж 15 мянга гаруй эмэгтэйчүүд жагсаал хөдөлгөөн хийж байсан түүхтэй.

Зочин [202.126.88.69] 2020-03-08 12:29:58

Наадах чинь МАЙН нэгний түүх байна. Битгий худлаа ярь. 1910 онд данийн Копенхаген хотноо Олон улсын социаль-демократ эмэгтэйчүүдийн бага хурал дээр Клара Цеткин санаачлан эмэгтэйчүүдийн эв санааны нэгдлийн өдөр болгон энэ баярыг тэмдэглэж эхлэсэн.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.