ХӨСҮТ-д 16 хүнийг ажиглалтад авчээ

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явц, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:"COVID-19 халдвар сүүлийн 24 цагийн дотор дэлхийн 99 орныг хамарч, дөрвөн улсад шинээр бүртгэгдлээ.

Одоогоор БНСУ, Япон, Иран, Итали болон Испани, Франц, АНУ-д өвчлөл нэлээд эрчтэй тархаж, голомтлох байдлаар гарч эхэлж байна.Өвчин гарч эхэлснээс хойш Эрүүл мэндийн яамнаас гаднын улс оронд зорчихгүй байх зөвлөгөөг өгсөөр байгаа билээ. Харамсалтай манай иргэд өвчлөл гарсан улсад зорчиж байнга хүндрэл учрууж байна.

Мөн өнөөдөр Франц улсаас ОХУ-аар дамжиж гадаад иргэн Монгол Улсад ирсэн тохиолдол байна. COVID- 19 халдвар гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байна" гэлээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Гуравдугаар сарын 7-ны ДЭМБ-ын мэдээллээр СOVID-19 халдварын нийт 101,927 тохиолдол бүртгэгдэж, сүүлийн 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 106 хүн нас барж, нийт нас баралтын тоо 3,486-д хүрчээ.

Харин БНХАУ-д 28 хүн нас барж, 102 хүн шинээр халдвар авсан нь тус улсад дэгдэлт тууштай бууж байгааг харуулж байна. БНХАУ-аас бусад улсад шинэ тохиолдлын тоо 3,633-аар нэмэгдсэн. Үүнээс 1,234 нь Иранд , 778 нь Италид, 483 тохиолдол нь Солонгос улсад бүртгэгджээ.

Мөн Герман, Испани, Швейцар зэрэг улсад хоногт 100-аас дээш тохиолдол шинээр бүртгэгдэж голомтлон тархаж байна. БНСУ-д нийт 178 мянга гаруй хүн лобаротарийн шинжилгээ хийлгэснээс 150 мянгад нь халдвар илрээгүй. Түүнчлэн тус улсад бүртгэгдэж байгаа шинэ тохиолдлын тоо буурч шинээр голомт үүсээгүй байна.

COVID-19 халдварын тохиолдлын тоо дэлхийн хэмжээнд 100 мянга давсан энэ үед Засгийн газар болон нийгмийн бүх давхаргад авч буй арга хэмжээ нь вирусийн тархалтын хурдыг удаашруулан үр нөлөөг нь бууруулж болохыг БНХАУ болон бусад улс орон харуулж байна гэж ДЭМБ-ын байгууллагаас мэдэгдсэн.

Ямар ч улс орны Засгийн газар халдварын тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй шийдвэр гаргаж болохгүй гэдгийг анхааруулж байна. Хүн бүр гэр орондоо болон олон нийтийн газарт өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвартай гэдгийг ДЭМБ-аас сануулж байна" гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форум АНУ-ын Лас Вегас хотод болж дэлхийн 60 гаруй орны 6000 гаруй хүн оролцсон. Энэ форумд Монгол улсаас Remax компанийн 24 хүн хоёрдугаар сарын 23-28 хооронд оролцсон байна. Гуравдугаар сарын 3-5 хооронд тус хүмүүс буцаж ирсэн. Гуравдугаар сарын 5-нд ирсэн 5 хүнийг тусгаарлаж байсан. Тусгаарлалтад байхдаа олон улсын форумд оролцсон гэдгээ хэлээгүй. Өчигдөр ирсэн 13 хүнтэй нийлээд нийт 16 хүнийг ХӨСҮТ-д ажиглалтад авлаа. Үлдсэн 8 нь одоогоор ирээгүй. Манай хүмүүстэй хамт хуралд оролцсон Канад улсын иргэнээс коронавирус илэрсэн. Тиймээс тухайн улсаас үүргээ ухамсарлаж хуралд оролцсон хүмүүсийг анхаарна уу гэж мэдээлсэн. Одоогоор ирсэн 16 хүнийг ажиглаж тусгаарласан.


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.197] 2020-03-10 08:20:21

өндөржүүлсэн бэлэн байдлын үед энэ олон хүн яаж гарав? гадаад явдлын яам өмгөөлж хаацайлж байгаа гэсэн үнэн үү? энэ яам муумуухай бүхний уурхай болж гүйцжээ

Zochin [43.242.243.241] 2020-03-08 14:30:12

24 хоног тусгаарлах хтэй

Зочин [103.229.122.7] 2020-03-08 10:06:34

Энэ компани 24 хунээ тур хугацаанд ажиллуулахгуй байх , эруул мэндийн арга хэмжээг авах хэрэгтэй. Энэ компанаар ард иргэд уйлчлуулэхгуй байх хэрэгтэй. Дуурэг болгонд салбар нь байдаг. 8 хунийг оруулахгуй байсан ч эрх зуйн ундэс байна. НУБ, ДЭМБ - лагын шугамаар явсан бол оор асуудал. Ул ходолгох хоронго чиглэл сонирхолтой биш л

Зочин [103.229.122.7] 2020-03-08 09:54:05

Хууль , УОК шийдвэрийг зорчиж, жуулчны групп 24 хун явуулсан компанитай хариуцлага тооцон, 8 хунийг хилээр буу оруул. Ондоржуулсон хуцацааг дууссан хойно нэвтруул. Бид Эруул мэндийнхээ толоо энэ 24 хунтэй тэмцэнэ.

zochin [66.181.160.5] 2020-03-08 06:59:20

Aigaad baigaa ni gertee horigdood hewtej baihgui yu.Mongold ajliin bairiig nemegduulj uguuch

зочин [103.229.121.91] 2020-03-08 05:57:29

дотоод гадаадын хэрмэл хэсүүлчдийн хөд.нийг нам хорьж хил нислэгээ хэдэн сар нам хаамаар байна заавал өвчин чирж ирсний дараа амаа баривч хочимдсон байх вий.

Зочин [192.82.74.77] 2020-03-08 04:53:53

REMAX компанийн үйл ажиллагааг зогсоо. Хуралд явсан хүмүүсийн хорио дуустал иргэдтэй уулзалт зохиох худалдаа наймаа хийхийг нь хориглосон шийдвэр гарга. Ийм хариуцлагагүй явдал гаргасан компаний бизнесийн үйл ажиллагаанд хориг тавьж байж бусдыг гадаад явахыг нь хоригложээ чадна.

zochin [66.181.160.5] 2020-03-08 04:53:16

Mongold hyamral bolood ajil oldohgui gadaadad ajelladag humuusee gadnaas tataj oruulaad ter humuus yaj amidrah ym.Hyatdad amidardag humuus gertee harij chadahgui oyutduud ni hicheeldee yawj chadahgui baina.Ter humuusee hyatdluu ni yawuulaach

zochin [66.181.160.5] 2020-03-08 04:49:58

zamiin uud boomtoo neegeech uragshaa yawmaar bna hyatdad uwchlul bagassan baina Hil haasnaaraa 100 huwi hamgaalj chadahguihun bur uuriiguu hamgaalah heregtei

зочин [202.179.26.7] 2020-03-08 04:26:36

Вирусын тархалт өндөр байгаа энэ үед гаднаас ирж буй хөдөлгөөнд хязгаарлалт тавимаар бидний чадал хэр билээ . манайд нэг тархвал бид хорьж дийлэхгүй цөөхөн хүнийхээ амьдралд тэнүүлчдээс болж гуниг дагуулмааргүй л байна даа.

зочин [202.9.40.39] 2020-03-08 04:26:06

Хэлсээр анхарулсаар байхад гадагшаа явсан хүмүүсийгхилээр битгий оруулаач Тэр явсан сайхан газраа учраа ол, монголдоо битгий гай болооч. Тэр компаний үйл ажиллагааг цуцал

Зочин [66.181.189.130] 2020-03-08 04:21:50

Zardaliig mi uursduur mi tuluul

зочин [202.9.40.39] 2020-03-08 04:21:20

Наад хүмүүсийн нэр усыг зарлаач Вирус тараасан шашны даалгавартай хүмүүсийг шууд бууд

Зочин [182.160.36.132] 2020-03-08 04:20:17

Ийм малнуудад байж болох хамгийн хүнд шийтгэл оногдуулаач

зочин [66.181.189.44] 2020-03-08 04:08:54

Тэр хуралд оролцоод халдвар тараавал тэр хүмүүст хариуцлага тооц Солонгост халдвар тараасан сүмийн удирдлагад арга хэмжээ авч бна визний төлөө л худлаа хуралд явсан байгаа , Хэлсээр бхад явсан байна санаатай хэрэг шүү

Зочин [202.55.191.130] 2020-03-10 08:18:02

хэлээд юүхэв


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.