Томоохон зах худалдааны төвүүд ариутгал, цэвэрлэгээг хоёр цаг тутам сайн хийх хэрэгтэй

Н.Алтанцэцэг / Нийгэм

Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн харьяа газруудын дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар "НЭМГ-аас Нийслэлийн засаг даргын шийдвэрээр ажилтан албан хаагчид 02.21-ээс эхлэн нийслэлийн иргэдэд коронавирусаас урьдчилсан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийг хүргэж ажиллаж байгаа ба одоогоор 60136 зөрчил илрүүлсэн.

Авто тээврийн товчоод дээр 02.07-ноос хойш шалгалт явуулж байгаа ба өдөрт 100-200 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. УОК-оос сар шинийн баяраар орох гарах хөдөлгөөнийг хаасантай холбоотойгоор 03.03-03.08-ны хооронд товчоод дээр ажилласан.

Эхний өдөр УБ руу нийт орсон гарсан 54383 тээврийн хэрэгсэл, 190400 гаруй зорчигчид орж гарчээ. Өчигдөр буюу гуравдугаар сарын 8-нд 14550 тээврийн хэрэгсэл орж гарч, 49277 зорчигч эрүүл мэндийн хяналтад хамрагджээ. Энэ хугацаанд нийт 158746 тээврийн хэрэгсэл, 608724 зорчигч эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан. Иргэд утсаар зөвлөгөө авч эмнэлгийн байгууллагаар аль болох үйлчлүүлэхгүй байхыг зөвлөж байна.

НИЙСЛЭЛД 945 БААР 325 СҮМД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙН АЖИЛЛАСАН

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ”Нийт 5631 ААН, иргэдийн үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг түр зогсоолоо. Нийслэлд 945 баар 325 сүмд хяналт шалгалт хийн ажилласан. Түр хаах захирамжийг иргэд ухамсартайгаар хүлээн авч тогтоолыг хэрэгжүүлсэн. Гэвч зарим байгууллага шаардлагыг үл биелүүлсэн ААН-үүдэд зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч, тусгай зөвшөөрлийг цуцалсан. Нэг хаалга дээр нь лац тавихаар нөгөө хаалгаа нээчихдэг баарууд мэр сэр байна, тэдгээрийн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан.

Мөн ариутгалын ажлууд хийгдэж байгаа ба 2300 гаруй худалдааны газрууд, 865 хоол үйлдвэрлэлийн гээд 8257 ААН-үүдэд бүрэн ариутгал хийсэн. Томоохон зах худалдааны төвүүд ч мөн өөрсдөө ариутгал, цэвэрлэгээг хоёр цаг тутам сайн хийх хэрэгтэй байна.

ӨДӨРТ 100-200 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ХЯНАЛТЫН АЛБА ОРОХ ГАРАХ ХӨДӨЛГӨӨНД ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙНА

НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр Улаанбаатар хотын захиргааны байгууллагууд болон нийслэлийн харьяа байгууллагуудын 20.000 мянга гаруй ажилтан алба хаагч нар хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 4.000 гаруй маршрутад коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөгөө, зөвлөмж өгч ажилласан.

Ингээд 66.036 зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээ авч ажилласан ба энэхүү үйл ажиллагаа үргэлжилж байна. Мөн нийслэлийн Засаг даргын А/166 дугаар тогтоолын дагуу нийслэлийнавто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд эрүүл мэндийн хяналтыг хоёрдугаар сарын 7-ны өдрөөс гаргасан. Өдөрт 100-200 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын алба орох гарах хөдөлгөөнд хяналт тавьж байна.

Энэ сарын 4,5,6-ны өдрүүдэд иргэдийн орох гарах хөдөлгөөн харьцангуй багассан. Өчигдрийн байдлаар 14.550 тээврийн хэрэгсэл постуудаар орж гарах хөдөлгөөн хийж, 49,277 зорчигч эрүүл мэндийн хяналтад хамрагдсан" гэв.


Сэтгэгдэл

Zochin [202.131.232.117] 2020-03-09 07:11:47

Er ni sain zuil xaragdaj baina cil gaali deer ariutgaliig deed zergeer xiij ganaas irj baigaa ulsuudiig mask bas beeliitei yavuulj baix xeregtei beelii mash ix xeregtei shuu amnii xaalttai baixad xaldvar garaad baigaa shuu gadaadad

зочин [202.55.188.44] 2020-03-09 08:04:15

100 айлын барилгын материалын худалдааны төвүүд ямар ч ариутгал хийхгүй хамгийн бохир газар байна бас түрээслэгч нарынхаа түрээсийг хөнгөлөх талаар ямар нэг алхам хийх зориг зүрхгүй баян эрхмүүд байна даа 100 айлаар уок мхег зэрэг байгуулага шалгалт хиымээр байна

зочин [46.242.9.101] 2020-03-09 06:16:04

Гудамжинд нус цэрээ ил хаядаг тул зах худалдааны төвийн гадаах бул тохой гадаад орчинд нь цэвэрлэгээ халдваргүйтгэл хийлгэх нь зөв шүү

Зочин [202.179.24.27] 2020-03-09 05:36:02

Захуудад угаасан ногоо заруулах журам гаргамаар байна. Ногоо нь маш их бохир заваан баына

зочин [185.253.121.7] 2020-03-09 05:26:01

дэлгүүрээр жимс ногоо ямар ч хамгаалалтгүй ил задгай зарагдаж байна. шүлс үсрээд бохир гараараа барьж тавиад л үзэж хараад л авч байна. угааж хэрэглэж байгаа ч халдвар тараах эрсдэлтэй харагдлаа. Ядаж нимгэн гялгар уутаар бүтээвэл яасын. эсвэл яг энэ хорио цээрийн үед сав баглаа боодлоор зармаар байна. энэн дээр анхаараарай


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.