Коронавирусын халдвар дэлхийн 105 улсад тархаж, тохиолдлын тоо 105.586 болжээ

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явц болон нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр та бүхэнд мэдээлэл хийснээс хойш 24 цагийн хугацаанд зургаан оронд анхны халдвар бүртгэгдэж, нийт 105 улсад халдвар бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 60 хувь нь халдвар гарсан улс оронд зорчсон аялснаас үүдсэн байна.

Халдварын 17 тохиолдол бүртгэгдээд байсан Вьетнам улсад Лондонд аялаад ирсэн 30 хүн нэг дор онгоцонд халдвар авсан нь тогтоогдлоо. Тиймээс халдвар гарсан улс оронд аялахгүй байх. Онгоцоор зорчихгүй байхыг зөвлөж байна" гэлээ

НЭГ ӨДӨРТ 1,000-ААС ДЭЭШ ХАЛДВАР БҮРТГЭГДСЭНЭЭР ИРАН, ИТАЛИ УЛС АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "Гуравдугаар сарын 8-ны өдрийн байдлаар COVID-19 халдвар дэлхийн 105 улсад бүртгэгдэж, тохиолдлын тоо 105,586 боллоо.

Сүүлийн 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 98 хүн нас барсан. Нэг өдөрт 1,000-аас дээш халдвар бүртгэгдсэнээр Иран, Итали улс анхаарал татаж байна. Европын хамгийн том дэгдэлт Италид улсад явагдаж байгаа юм. Харин Өмнөд Солонгост дэгдэлт буурах хандлага ажиглагдаж байна.

Эмчилгээнд шаардлагатайс хиймэл амьсгалын аппарат, хүчилтөрөгч хангамжийн хэрэгсэл зэрэг 20 гаруй тоног төхөөрөмжийн жагсаалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан бөгөөд үүнээс худалдан авалтыг хийж байгаа. Зарим улсад эмчилгээний тоног төхөөрөмж хомсдож байна.

ДЭМБ-аас COVID-19 халдварын дөрвөн зэрэг тогтоож, тэдгээрт холбогдох зөвлөгөө зөвлөмжийг өгсөн. Тодруулбал,

  • Тохиолдол бүртгэгдээгүй улс
  • Нэг ба түүнээс дээш тохиолдол импортлогдсон улс
  • Халдвар голомтлон тархаж буй улс

Хүн амын дунд өргөн хүрээг хамарч байгаа улс зэрэг бөгөөд гуравдугаар сарын 7-нд гаргасан зөвлөмжийг Монгол Улс салбар хоорондын төлөвлөгөөний төсөлд тусган хэрэгжүүлж байгаа юм" гэв.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Тусгаарлах байранд 511 хүн хянагдаж байна. Нийт 914 хүнийг тусгаарласан. Өнөө өглөө Нурсултан УБ-ын онгоцоор 22 иргэн ирсэн, тусгаарлагдсан хүн байхгүй. Берлин-Москва-УБ-ын онгоцоор 82 иргэн ирснээс Японоос ирсэн нэг иргэнийг тусгаарласан” гэв.

ЯПОН, СОЛОНГОСТ БАЙГАА ИРГЭД ЭХ ОРОНДОО БУЦАЖ ИРЭХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАЖ БАЙНА

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Япон, Солонгост байгаа манай иргэд эх орондоо буцаж ирэх хүсэлтээ гаргаж байна. Солонгосын ЭСЯ-д 120 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Бид хүсэлтийг УОК-т хүргүүлсэн.
3000 гаруй иргэн гуравдугаар сарын сүүлчээр Монголд зорчих билетээ бичүүлжээ. Хятад, Япон, Солонгос, Итали, Иран улсаас зорчигч хүлээн авахгүй. Монгол Улсын иргэн бол 14 хоног өөрийн зардлаар тусгаарлагдах журам мөрдөгдөж байна. Өнөөдөр тусгаарлах байрны хүрэлцээ хангалтгүй байна. Ирсэн иргэд тусгаарлах байрны журам зөрчих, төлбөрөө төлөхгүй хүндрэл учруулж байгаа. Япон, Солонгосоос ирэх иргэд Москва, Берлиний чиглэлийн нислэгээр ирэх боломжтой, ирээд өөрийн зардлаар 14 хоног тусгаарлагдана гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:09:52

PThffN http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [203.91.115.55] 2020-03-09 23:08:48

Халдварт өвчин хаа сайгүй дэлгэрч байна. Монголд байгаа бүх хүн ажлынхаа эмх цэгцийг олж, гадуур тэнэж явахаа болих хэрэгтэй.

Mongol huniig ch huleen avahgui bh heregtei [46.193.0.25] 2020-03-09 21:08:10

Odoo barag 5 sar hurtel BUH nisleg, gazriin teevriig zogsooh heregtei!!!!!!! Mongol hun ch bai, odoo ogt huniig gargahgui, heniig ch huleen avahgui bh heregtei yg ene egzegtei tsag uyd. Mongol uls haalgaa barih heregtei, tegj gemeenee dotor bgaa 3 say hunee avarch bn gesen ug! Odoo ene nisleguudiig bugdiig ni ZOGSOOGOOCHEE!

Mongold irj yah geed bgaan [46.193.0.25] 2020-03-09 21:05:37

Korea, Japand bdag Mongolchuud naanaa bai za yu, end irj bidniig alah gee yu ?????????????????????????????? Mongold irvel emchilgee bhgui shuu, naanaa unegui emchilgee avaad suuj bai! Mongol ruu ireh hereggui, ta naraar dutaagui, bas ta ner unendee Mongold ireh hereggui !

Зочин [66.181.182.180] 2020-03-09 17:25:46

монголдоо байгаа хэдэн хуруу хумсаа тайр нь нэг өдрийн цалин ажил хийдэггүй нь юугаа өгөх билээ.Ингэж цугларсан мөнгө цаасаар эрүүл мэнд болон онц байдалд ажиллаж байгаа хүмүүст хэрэгтэй эмнэлэгийн багаж хэрэгсэл хамгаалах зүйлд хэрэглэж байна.Зарим иргэд хандивын мөнгөө иргэдээ гаднаас авч ирэхэд хээглэх тухай бичих юм.Бидэнд эх оронч үзэл дутагдаж байна.

Зочин [148.60.92.227] 2020-03-09 14:05:21

eersdeen tysgaarlagdah hygazaand telbereen teleh ni zeb?yu bolloo geed naas chaasaa holiod baidag yum be?ebchin auyltai bna!Mongol ylas maani deed zeregeeree yyntei temzej baina!

Зочин [83.254.136.50] 2020-03-09 11:43:06

tulburiig tuluuleh yostoi, bayan Swed oron gehed l munguu nariilaad kv-tei huniig shinj temdeg ni baga bol gert ni horij bna, 1 hund dor hayaj 1000 dollar zartsuulah ym bna.

Зочин [83.254.136.50] 2020-03-09 11:37:49

bolomjtoi bairtai humuusiig gert ni tusgaarlaachee, Sweded k.v ilirsen humuusiig gert karantilj hunsee neteer zahialj avj bna.manaihanch ed nar shig uhamsargui garaad orood zambaraaguiteed uhamsar muu lalruud ih bga daa.

зочин [192.82.78.124] 2020-03-09 10:43:26

хэцүү дээ.монгол иргэдээ оруулах асуудалаа нээлттэй орхисон дээр шүү.тэд бол эх нутаг ах дүү аав ээж тѳрѳл тѳрѳгсѳдѳѳ бараадаж ирэх эрх нь бгаа учир нээлттэй байх ёстой.харин орж ирэхэд маш сайн үзэж харж хянах нь зѳв.тэднээс тѳлбѳр авах шаардлага байх ёсгүй.ингэж хүний мѳсгүй загнаж болохгүй.тэр хандивын мѳнгийг ийм юманд зарцуулах ёстой.идэж ууж ханадаггүй дарга эвэртэн тууриатангуудад ѳгѳх ёсгүй мѳнгѳ шүү.жаахан ард түмэнээ гэсэн сэтгэлтэй байж үзээ чээ.халдвар тархаж эхлэх юм бол хамгийн түрүүн эвэртэн тууриатангуудыг мѳнгѳ идсэн гэж буудаж алахад ард түмэн бэлтгэлтэй байцгаа.ѳлѳн царайлсан тѳрийн дээрэмчид

Зочин [66.181.191.37] 2020-03-09 16:11:55

Үүний тулд сайн стратеги төлөвлөгөө яаралтай гаргаж, хамгийн боломжтой хувилбарын тухай тухайн хүндээ тайлбарлаж өгөөд авчирна уу? Бодлого боловсруулах хэрэгтэй.

Зочин [66.181.188.88] 2020-03-09 13:11:55

Bitgii shaagaarai chinii gadaadaas orj irsen ah duu nart bas ard tumnii handiviin mungiig zartsuulhuu mai shuu lalaraa

Баяр [60.153.254.87] 2020-03-09 10:16:24

Бөөгнөхгүй хоорондоо ойртохгүй бол халдвар тархахгүй гэж ДЭМБ хэлээд ч байх шиг. Германд халдвар хэдий нь илэрсэн. Тэгсэн атал Солонгосоос ирэх хүн дамжаад ирж болно гэх үм. Их мөнгөтэй хүн. Монголдоо ирж болно гэсэн үг үү. Нэг л авцалдаа муутай сонсогдохгүй байна уу

Иргэн [66.249.82.168] 2020-03-09 10:03:20

ЕР НЬ ХАТУУ БАЙВАЛ МАНАЙ УЛСАД ГАРГАХГҮЙ ӨНГӨРӨХ БОЛОМЖ БАЙГАА.ГАДНЫ ХӨЛ ХОИОГОО ХАТУУ БАРИМТЛААД ДОТООДОО ХӨЛ ХОРИОГҮЙ АЖЛАА ХИЙЦГЭЭХ БҮРЭН БОЛОМЖ БАЙГАА.ИЙМ ҮЕД ОЛОНХИ,НИЙТИЙН ЭРХ АШИГ 1 ДҮГЭЭРТ ТАВИГДАР ЁСТОЙ.ГАДНААС ИРЭЭД НУУГДААД ӨВЧИН ТАРААХ ГЭЭД,ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГАА НӨХДҮҮДТЭЙ ЭРҮҮГИЙН ЯЛЫН ХЭМЖЭЭНД ЯРИХ ХЭРЭГТЭЙ.ОРОС ХЯТАД 2 ООС ЖИШЭЭ АВ.ОРОС ЖУРАМ ЗӨРЧВӨЛ 5 ЖИЛ,ХЯТАД ЦААЗ ӨГӨХӨӨР БОЛСОН

Төгс Цэцэн Тулга [49.0.144.72] 2020-03-09 08:27:52

Одоо энэ ханиад намжиж байна. Солонгос улс барьчлаа. Өнөөдөр гэхэд 69 тохиолдол буюу сүүлийн хоёр долоо хоногийн хугацаан дахь хамгийн бага илрэлт гарлаа. Хятад бүүр буураад эхэлсэн 43 тохиолдол илэрсэн байна. Хөгжилтэй, эмнэлэг сайтай улсууд тархацийг намжааж чадлаа. Европ тивээс Итали хамгийн өндөр настан ихтэй хөгшин улс. Иран бол АНУ-ын хоригтой, хоцрогдсон, буурай улс. Энэ 2 улсад тархаж байгаа ч удахгүй барьчихна. Дэлхий даяар 110,000 тохиолдол гарснаас 62,536 нь эдгэрсэн байна. Эдгэрэлт 60% тай байна. Нас баралт дэлхий даяар 3% буюу голдуу 60-аас дээш насны, эсвэл архаг суурь өвчтэй хүмүүс байгаа. Дархлаагаа дэмжээд гараа сайн угааж, ариутгал сайн хийгээд байхад айх зүйлгүй, Удахгүй бүх юм сайхан болно, бүх зүйл хэвэндээ орно.

Зочин [202.131.243.186] 2020-03-09 06:12:18

Нэг онгоцонд цуг ирсэн бол тусгаарладаггүй юм уу, сонин л юм.

БИ [183.81.171.2] 2020-03-09 05:48:01

ЭНЭ АВААД ХЭРЭГГҮЙ ГЭЭД БАЙГАА НОХОЙ ГӨЛӨГӨНЦӨРҮҮД АМАА ХАМХИ ТӨР ИРГЭНЭЭ АВАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ. НИЙГЭМД БУХИМДАЛ ҮҮСГЭВЭЛ ЯЛТАЙ ШҮҮ ГӨЛӨГНҮҮДЭЭ

Зочин [211.36.157.139] 2020-03-09 12:10:14

YADAN INEEDTEI YM BE?UTASAAR TOMROOD!

Зочин [66.181.190.232] 2020-03-09 05:59:35

chi chinii vr hvvhed etseg eh chin ter ubchiniig ter hvmvvsees bol tusbal yah uu sn bod amia bdsondo bus ard irged niitiin tuluu l hvmvvs durguitseed bga ter hvmvvsiig oruulj ireh shiidber garah erkh hend ch bhgui

зочин [202.131.235.198] 2020-03-09 04:21:28

Юу гэсэн үг вэ. Заавал Москва Берлинээр ир гэх юм. Тэр нислэгийн тийз нь олдохгүй байна. шүү дээ. Өвчлөл гарсан газраас зоричигч хүлээн авахгүй гэх юм. Монгол иргэдээ тэнд нь үхвэл үх гээд хаяж байгаа юм уу. Энэ сэтгүүлч нар ч гэсэн энэ талаар асуугаач ээ. Энэ арай хэтэрнэ ээ

Зочин [66.181.191.37] 2020-03-09 16:19:44

Үханьд байсан 31 хүнийг яахаараа улсын эрх мэдэлтэнгүүд онгоц нисгэж авчирсан бэ? Хүнийг ингэж зүгээр зэрэглэж болох уу? Засаг төрд өөрийн гэсэн стратеги алга байна. Өвчний голомтоос халдвар алдахгүй байх стратеги хэрэгтэй.

zochin [202.131.243.186] 2020-03-09 09:48:54

etsesiin etsest massaa l hamgaalj awch uldeh ni zuw. so-d bgaa MGL-chuud erh bish hugjingui orond bgaa uls viruus awsan ch emchilne.

Зочин [66.181.183.18] 2020-03-09 06:11:07

Эх нутагтаа халдвар авчирая гэж байгаа бол яах вэ хүрээд ир. Манай улсын эмнэлэг, эм тариа хэцүүхэн, багаж төхөөрөмж гэх юм байхгүй юм чинь бүгдээрээ улсаараа хэцүүднэ ээ гэдгийг л бодоорой доо. Япон, Солонгос гээд өндөр хөгжилтэй орон бол эм, эмнэлэг сайн шүү. Бас халдвар тархсан хойно тэнээд байгаа нөхдүүдийг бол улсын оруулаад хэрэггүй л байгаам даа

Зочин [66.181.161.5] 2020-03-09 04:52:12

Хилээ бүр хаа

Зочин [64.119.23.126] 2020-03-09 04:45:29

Битгий худлаа донгосоод бай өглөөний Берлиний онгоцоор би ирсэн хоосон 80 хүн л ирсэн худлаа яриж байгаад үхвээ

Зочин [202.70.38.84] 2020-03-09 04:41:26

зөв зөв халдвар авчаад ирвэл монгол улс хэцүү шүү тийм учираас хүлээж авахгүй байсан дээр

Зочин [66.249.82.172] 2020-03-09 04:31:49

Нэг хүн санмсаргүй covid-19 чирээд ороод ирвэл монгол улс халдварыг барьж дийлэхгүй гэдэгийг ойлго.


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.