Монгол-Япон сургалтын эмнэлэг хаалгаа барих дээрээ тулжээ

Н.Саранчимэг / Эрүүл мэнд

Монгол Улсад анх удаа Их сургуулийн эмнэлэг байгуулж, иргэн бүрийн эрүүл мэндийн манаанд зогсохоор бэлтгэгдэж буй оюутан залуусын практик давамгайлсан сургалтын эмнэлгийн барилгыг хүлээлгэж өгсөн цаг хугацаа бол 2019 оны дөрөвдүгээр сарын 2 байв. 76 жилийн түүхтэй АШУҮИС нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн 90 хувийг бүрдүүлдэг. Сургалтын эмнэлэг нь Япон Улсын буцалтгүй тусламж, ЖАЙКА олон улсын байгууллагын төслийн хүрээнд бий болсон гэдгийг онцлох хэрэгтэй . Япон Улсын дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, япон стандартын энэхүү эмнэлгийг нийт 170 тэрбум төгрөгийн өртгөөр бий болгосон юм. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхлэх явцаа ерөнхийд нь гурав хувааж, шат дараалалтайгаар ашиглалтад оруулна гэж байв. Тухайлбал, 2019 оны зургаадугаар сард амбулаторийн дотрын тасгуудыг ашиглалтад оруулсан бол аравдугаар сарын 1-нд мэс заслын тасаг болон хэвтэн эмчлүүлэх тасагт өвчтөн авч эхэлсэн бөгөөд яаралтай тусламжийн тасгийг ашиглалтад оруулснаар эмнэлэг бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх боломж бүрдсэн юм.

Энэ бүхнийг дурдахын учир гэвэл өдгөө энэ орчин цагийн тохижилттой, япон стандартыг Монголд нэвтрүүлсэн сайхан эмнэлэг хаалгаа барих дээрээ тулаад байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр “Өнөөдөр зүрхний цахилгаан бичлэгийн цаасгүй. Өчигдөр дурангийн тасаг хаагдсан. Маргаашаас лабораторио хаана. Дараа долоо хоногоос бүгдээрээ хаагдана” гээд сууцгааж байна.

Хаалгаа барихдаа тулсан шалтгаан юу байв?

Монгол Улсын цорын ганц University hospital ийнхүү хаагдахад хүрээд байгаа нь гагцхүү Монгол Улсын Засгийн газар өөрийн үүргээ биелүүлээгүй, төсөв мөнгөний гацаанд оруулснаас үүдэлтэй ажээ. Монголын ард түмний маш удаан хүлээсэн, япончуудын бэлэг болгон барьсан орчин цагийн шаардлагад нийцсэн ийм эмнэлгийн цогцолбороо хаалгахдаа тулаад байгааг ойлгож мэдэрсэн АШУҮИС-ийн дийлэнх багш, ажилчид, эмнэлгийн хамт олон нийтээрээ гарын үсэг цуглуулж, нийт 310 хүний гарын үсэг бүхий санал хүсэлтийг Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ЗГХЭГ-ын дарга болон БСШУЯ-нд уламжлаад асуудлаа шийдэгдэхийг хүлээж байна. Засгийн газар гүйцэд төсөв батлаагүй учраас үйл ажиллагаа нь зогсоход хүрч байгаа энэ эмнэлэг байгуулагдах гэж, нээгдэх гэж, мэргэжилтнүүдээ сургаж авах гэж олон жилийн хөдөлмөр, шаргуу ажиллагаа шаардсан. Гэсэн ч одоо буцаагаад эмч, мэргэжилтнүүдээ ялангуяа, сувилагч нараа алдахад хүрээд байна. Энэ эмнэлгийн асуудал зөвхөн АШУҮИС-ийн эмнэлгийн тухай биш юм. Их сургуулийн эмнэлгийн тогтолцоо нь сурган төгсгөж байгаа мэргэжилтнүүдээрээ дамжуулан Монгол Улсын бүх хүнд хамаарах эрүүл мэндийн үйлчилгээнд оролцож, хийж буй олон тооны судалгаагаараа дамжуулан шинэ инновац, шинэ эмчилгээнүүдийг гаргаж, өөрсдийн үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээгээрээ бусдадаа үлгэр дууриал үзүүлэх гэх мэтээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн амин тулгуур болох учиртай юм. “Урьд Их сургуулийн эмнэлэг байгуулж байна гээд хандив төсвөөр байгуулчихаад булаагаад авсан жишээ байгаа учир бид айж байна” гэж АШУҮИС-ийн эмч нар хэлж байна.
Нээлтийн үеэр хэн юу хэлэв?

АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон “Боловсон хүчний асуудлыг бид хэдийнэ бэлтгэсэн. Бүтэн хоёр сарын хугацаатай Японы мэргэжлийн эмч нар сургалт явуулна. Түүнээс гадна зөвхөн АШУҮИС-ийн төгсөгч гэлтгүй Японы анагаахын чиглэлийн их сургуулийг дүүргэсэн доктор, эрдэмтэд бидэнтэй хамтарч ажиллахаар болсон” гэдгээ хэлж, эмнэлэг япон стандарт, япон эмчилгээ, япон үйлчилгээг бүхэлд нь үзүүлж чадна гэдгээ илэрхийлж байлаа.

Тус сургалтын эмнэлэг нээгдсэнээр өдгөө Монголд эмчлэгдэх боломжгүйд тооцогдож байгаа 26 өвчнийг анагаах гол зорилго тавьснаа хэлж байсан юм.

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан:Бид эрүүл, боловсролтой, дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол хүнийг бэлтгэх зорилготой. Тэрхүү зорилгын нэг хэсэг нь энэ байгууламж болж байна. Эмнэлгээр дамжуулан олон залуус мэргэжил боловсролтой болж, олон хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, эрүүл чадвартай залуус Монгол Улсын салбарт бүрт очиж ажиллаж чадна. Тиймээс энд суралцах залууст болон удирдах багш ажилтнуудад улам их хариуцлага ногдож байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр: “АШУҮИС-ийн суралцаж буй оюутан залууст маш том боломж нээгдэж байна. Нэгдүгээрт, эмнэлгийг дагалдаад хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж Японы буцалтгүй тусламжийн хүрээнд орж ирж байгаа учраас тэрхүү тоног төхөөрөмж дээр оюутан, залуус дадлага хийх боломжтой болж байна. Ингэснээр ажлын байран дээр бүрэн дадлагажин ажиллах боломж нээгдэнэ. Хоёрдугаарт, сургалтын байгууллагаас илүү эмчилгээний орчиндоо суралцах нь суралцагчдад давуу тал болох юм. Гуравдугаарт, олон улсын хэмжээний эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд энэ сургууль дээр явагдана. Энэ нь дэлхийтэй хөл нийлүүлэх бололцоог олгож байна.

Монгол-Япон сургалтын эмнэлгийн хүчин чадал

Тус эмнэлэгт нийт 500 гаруй ажилтан ажиллаж, их сургуулийн эрдэмтэн доктор, профессор багш нар мэс засал, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд болон сэхээн амьдруулах, яаралтай тусламж гэх мэт нийтдээ 17 чиглэлийн 1042 нэр төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг Монгол Улсын нийт хүн амд үзүүлэх юм.

Амбулатори нь өдөрт 400, сард 8800, жилд 105600 гаруй үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай бөгөөд улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ, БЗД-ийн 10, 12, 13, 26 дугаар хороонд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Монгол-Япон сургалтын эмнэлэг нь үйлчлүүлэгч төвтэй, үйлчлүүлэгчид ээлтэй, багаар үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ бүхий Япон менежментийг нутагшуулж буйгаараа онцлог юм. Тус эмнэлэг нь үйлчлүүлэгч дэмжих төвийг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт анх удаа нэвтрүүлж байна.

Түүх давтагдах гээд байна...

Цахим эмч Б.Баярбямба өөрийн нүүр хуудсандаа ийм нийтлэл оруулжээ.

“Өнгөрсөн долоо хоногт анхны влогоо АШУҮИС-ийн дэргэдэх Монгол Японы Сургалтын эмнэлэгтэй танилцах аялал хийсэн билээ. Анагаахын сургуульд сурч, ажиллаж байсан байсан үе үеийн эмч, багш, төгсөгчид, оюутнууд, ард түмэн бидний мөрөөдлийг Японы ард түмэн татварын мөнгөөрөө эмнэлэг барьж өгч биелүүлсэнд талархаад баршгүй. Харин энэ мөрөөдлийг Япончууд биелүүлж өгсөн ч, Монголын төр дэх эрх мэдэлтнүүд замхруулах гээд байгаа нь харамсалтай.

Эмнэлэгтэй танилцах аялал хийгээд явж байхад зүрхний цахилгаан бичлэг хийх цаас, дурангийн шинжилгээ хийхэд шаардлагатай олон төрлийн материалын төсвийг батлахгүй байгаа учир шинжилгээ хийж болохгүй байгаа талаар багш нар маань нууцхан хэлж байлаа. Иргэд ирээд энэ нөхцөл байдлыг ойлгохгүй үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна гэж харж ойлгуулахаар цаанаасаа төсөв мөнгийг нь батлахгүй байгаа бололтой. Эцэстээ иргэд, эмч багш нарыг үл ойлголцуулах хэмжээнд хүргээд чаддаг хүмүүсээр нь удирдуулна хэмээн менежментийн хувьчлал нэрээр хувьдаа шилжүүлэх гээд байна уу даа гэсэн хардалт төрж байлаа.

Ийм зүйл өмнө нь тохиолдож байсан билээ. 2003 онд оюутан болж байхад Анагаахын сургуулийнхаа хажууд эзэмшлийн газар дээр их сургуулийн эмнэлэг барьж эхэлж байлаа. Эмнэлэг боссон хэдий ч солонгосчуудын Сонгдо эмнэлэг болоод хувирчихав. Төд удалгүй солонгосчуудаас одоогийн Сонгдо эмнэлгийн удирдлагууд худалдаж авсан болоод явчихав. Ингээд их сургуулийн эмнэлгийн хувь заяа одоогийн Сонгдо эмнэлэг болж хувирч байлаа. Энэ түүх давтагдах гээд байгаа бололтой.

Ийм түүх давтагдахгүй байхын тулд олон нийт бид ард түмний энэ эмнэлгээ хамгаалж үлдэх хэрэгтэй цаг үе ирээд байна.

Цааш нь түгээж өгч тусална уу.

Хүндэтгэсэн, Цахим эмч гэжээ.

Цахим эмч Б.Баярбямбатай утсаар холбогдож, энэ талаар тодруулсан юм. Тэрбээр “АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Япон сургалтын эмнэлэг өөрөө их онцлогтой. Хамгийн орчин үеийн эрдэм шинжилгээн дээр суурилсан, нотолгоон дээр суурилсан, хамгийн шилдэг боловсон хүчнээс бүрдсэн эмнэлгийг Их сургуулийн эмнэлэг гэж олон улсад нэршдэг. Манай улсын хувьд 1,2,3-р шатлалын эмнэлэг гэхээр бүгд мэддэг. Нэгдүгээр шатны эмнэлэг нь өрхийн эмнэлэг, хоёрдугаар шатлалын эмнэлэг нь дүүргийн эмнэлэг, гуравдугаар шатлалын эмнэлэг нь клиник эмнэлэг байдаг. Их сургуулийн дэргэдэх Сургалтын эмнэлэг нь дөрөвдүгээр шатлалын эмнэлэг гэсэн үг. Гэхдээ Монголд одоохондоо ийм нэршил байхгүй. Мөн хуулийн тодорхой заалт байхгүйгээс тус Сургалтын эмнэлгийг БСШУ-ны яаманд бус, эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг гэдгээр нь ЭМЯ-нд бүртгэгдсэн байна. Уг нь сургалт, судалгаа түшиглэж явдаг учраас БСШУ-ны яаманд харъяалагдах учиртай. Харъяалал нь ингэж тогтоогдсоноос шалтгаалж, төвсийг нь баталж өгөхгүй байгаагаас асуудал үүсээд байгаа юм билээ. Эмнэлгийн менежментийг багийг халж сольсон гээд нэлээд асуудал байгаа гэсэн. Тиймээс эмнэлгийн эмч, ажиилтнууд эрх зүйн орчинг бүрдүүлж өгөөч гэсэн хүсэлтийг тавиад байж, хариу хүлээж байна. Мөн эмнэлэгт хандсан хүмүүст шинжилгээ хийх гэхээр урвалж бодисын мөнгө төгрөгийг ч шийдэж өгөхгүй байгаа учраас иргэд эмнэлгийнхний хооронд үл ойлголцол гарч байгаа гэсэн. Ингэж үл ойлголцол дунд ажиллуулж байгаад “Менежментийн хувьчлалыг явуулья” гээд эмнэлгийг хэн нэгэн авчих вий гэдэг айдаст автаад байгаа юм билээ” гэдгийг хэлсэн юм.

Үнэхээр ч 2020 оны нэгдүгээр сарын сүүлчээр тус эмнэлгийг “Интермед эмнэлэг”-ийн салбар болгож “М-Си-Эс” групп авах гэж байна гэх мэдээлэл цацагдаж байсан. Эл мэдээллийн хариуд “Интермед эмнэлэг”-ийн захиргаа болон “М-Си-Эс” группээс мэдэгдэл гаргаж, үгүйсгэсэн байр суурийг илэрхийлсэн билээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.179.25.154] 2020-03-11 01:13:50

ЭНЭ ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГА АЖ АХУЙ САНХҮҮГИЙН ЭРХ МЭДЛИЙГ УЛААН ЦАЙМ БУЛААЦАЛДААД БАЙНА. ХОЁР ЯАМНЫ ТАЛААС БОЛОН ЗАСГИЙН ГАЗАР. ГЭХДЭЭ МЕНЕЖМЕНТ УДИРДЛАГЫГ НЬ ЯПОНЧУУДАД ӨГЧИХВӨЛ ЭД НАР ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ИДЭЖ УУЖ ЧАДАХГҮЙ БОЛНО. УРД НЭГЭН ЦАГТ ШУГТ-ийн АЖ АХУЙН ОРЛОГЧ НЭЖ АЛБА БАЙХАД МАН-ИЙН НЭГ НӨХӨР ДЭЭРЭЭС ТОМИЛОГДОН ИРЭЭД НЭГ ИХ Л ИДЭХ ЮМ БОЛСОН ЧИНЬ ИДЭХ ЮМ ЮУ Ч БАЙХГҮЙ, ӨӨРИЙГӨӨ НЭГ ИХ МЭДЭЛГҮЙГ МЭДЭЭД БОЛИОД ГАРААД ЯВЧХАЖ БИЛЭЭ. ТЭРЭН ШИГ Л ЮМ БОДОЦГООГООД БАЙНА. ХАРИН ЭНЭ ОДООГИЙН АЛТАЙСАЙХАН ТУН ОНЦГҮЙ ХҮН ДЭЭ? ФИЖИ УЛСААС ИЧГҮҮРТЭЙГЭЭР ХӨӨГДӨЖ ИРСЭН ХҮН БАЙГАА ЮМ. ТЭНД МЭДЛЭГ, БОЛОВСРОЛ, ЁС СУРТАХУУН ГЭЭД ИХ ГОЛОГДСОН ЮМ БИЛЭЭ.

Цогоо [64.119.25.227] 2020-03-10 12:25:02

Энэ шал дэмий эмнэлэг ш дээр хаах хэрэгтэй

Үнэн [43.228.129.61] 2020-03-10 05:08:06

Сургалтын эмнэлэг 2018 оны 8 сард ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байсан учир бид МУ-ын нэгдсэн төсөвт 14.4 тэрбум төгрөгийг суулгаж чадсан байсан. Гэтэл энэ мөнгөнд Боловсролын саад байсан Цогзолмаа шунан үгүй хийсэн. Учир нь АУҮИС-ийн захирлыг халах тушаал 2018 оны 7-р сарын 10 гаргаад 7 хоногийн дараа буюу 16-нд эмнэлгийн төсвийн 14.4 тэрбум төгрөгийг барилга руу оруулсан байдаг. Ингэхдээ тендер зарлалгүй өөрийн найзын Эрдэнэт орчлон ХХК гэх компаныг шалгаруулан эмнэлгийн үйл ажиллагааны төсвийн үгүй хийсэн. Ингээд төсөвгүй эмнэлэг түүнд хэрэггүй учир 2019 оны 1 сард өөрийн томилсон 60 тэрбумын Цолмонтой хуйвалдаж ЭМЯ-ны харъяанд шилжүүлсэн байдаг. Нэр төрд дуртай сээхэлзүүр Сарангэрэл сайд гоё эмнэлэгтэй боллоо гэж хөөрөн ямар ч төсөвгүй эмнэлгийг хүлээн авсан. Ингэж л Цогзолмаа Цолмон 2 хийсэн луйвардаа хөгшин хүүхэлдэй Сарангэрэл сайдыг ашигласан байдаг юм даа. Нэг хүний буруу шийдвэр салбарын хөгжилд яаж туугаар нөлөөлж болдогийг сонгодог жишээ юм даа. Цогзолмаа, Цолмон 2

зочин [202.179.25.59] 2020-03-10 05:00:04

Болио яасан цаддагүй новшнууд вэ

ИРГЭН [202.9.46.127] 2020-03-10 04:08:03

MCS - Н ЯВУУЛАЖ БАЙГАА ХОРТ АЖИЛЛАГАА ШҮҮ , АРД ТҮМЭН БИД ТЭМЦЭХГҮЙ БОЛ ЭНЭ ЭМНЭЛЭГ АХИАД Л ХАНАЖ ЦАДАХАА БАЙСАН МАНАН-Н ГАРТ ОРЛОО ШҮҮ

Зочин [202.55.188.94] 2020-03-10 03:06:24

n

Зочин [202.55.188.94] 2020-03-10 03:06:09

dampuuruulj bhaad hulgailah n dee

зочин [202.131.229.246] 2020-03-10 01:41:28

дэлхийн шившиг болсон монгол улс ерөнхийлөгч ерөнхий сайд байсан хүмүүс нь гадаадад зугтаачихсан дараагийх нь мөн л адил хулгай хийхээр бөөн хэрүүл ард түмнийхээ төлөө яавахгүй юм аа яанадаа энэ улс

Зочин [202.179.31.254] 2020-03-10 01:20:04

сонгодо эмнэлэгийн араас орохнээ сонгодо эмнэлэг ЭМШУИС-н харьяа гэж баригдаж байсаныг би мэднэ.

mongol emegtei [77.87.228.70] 2020-03-10 01:08:12

Ogood uzeerei. Baisan yumiig baigaagaar n bailgahgui bol yadagiig medej bg shdee

Зочин [64.119.24.55] 2020-03-10 00:50:31

НЭГ ИХ МӨНГӨ ТАРААГААД Л БАЙСАН, ЭНЭ ЭМНЭЛЭГТЭЭ ТӨСӨВ БАТАЛЖ БОЛООГҮЙ ЮМ УУ?

зочин [64.119.16.120] 2020-03-10 00:41:35

сөхрүүлж байгаад л

Зочин [202.21.109.111] 2020-03-10 00:15:34

ГУРВАН ҮСЭГТЭЙ КОМПАНИ АВНАА....


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.