Монголд коронавирусний анхны тохиолдол илэрлээ

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол өнгөрсөн шөнө Дорноговь аймагт бүртгэгдсэн байна. Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцооор Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусний сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр коронавирус илэрсэн гэдгийг ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа хэллээ.

Халдвар авсан иргэн нь Францын “Бадрах энержи” компанид ажилладаг болохыг эх сурвалж мэдээллээ. Өнөөдөр 06.00 цагаас Шадар сайдын өрөөнд Улсын Онцгой комиссын шуурхай хурал зарласан бөгөөд онгоц, зочид буудал, галт тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоож байна. Эхний байдлаар 500 орчим хүний мэдээллийг цагдаагийн байгууллагад гаргаж, өгөн, шинжилгээнд хамруулах ажил эхэлжээ.