ШУУРХАЙ: Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлалаа

Ц.Анударь / Улстөр

Монгол Улсад шинэ төрлийн коронавируст халдварын анхны тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлалаа.

Франц улсаас Монгол Улсад ирсэн 57 настай иргэний шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан бөгөөд Улсын Онцгой комисс 06:00 цагт хуралдан хот хоорондын замын хөдөлгөөнийг хаах зэрэг шийдвэрийг гаргаад байна.

Коронавирусын халдвар авсан Франц улсын иргэнтэй онгоцонд хамт ирсэн зорчигчид, явсан маршрут, байрласан газрыг тогтоосон. Нэгдүгээр хавьталттай байж болзошгүй 500 орчим хүний нэр, хаягийг тодорхой болгожээ.

.