Нүдний булай

Aдмин / Нийгэм

  • Үүнээс хойш гаднынхан, тэр тусмаа япончууд бидэнд тусална гэж үү, ёстой гонж биз дээ
  • Яагаад манай сайд, дарга нар ичиж эмээхээ больчихсон байдаг юм бэ? Монголын ард түмэнд зориулсан эл эмнэлгийг хувийн болгох гэж булаацалдах эрхийг тэдэнд хэн өгсөн юм бэ?
  • Монголд ийм цогцолбор эмнэлэг байгуулах гэж олон жил хүсэж оролдоод чадаагүй юм

Монголд ийм цогцолбор эмнэлэг байгуулах гэж олон жил хүсэж оролдоод чадаагүй юм

Манайхан нүдний булай болж ер ханахгүй юм гээч. Манайхан гэж эрх баригчид хийгээд тэднийг тойрсон хүрээллийнхнийг хэлж байгаа болохоо тодотгосу. Ичгүүртэй, шившгийн үйлдэл үйлдэж, тэр нь бусдад ил тод болохыг нүдний булай боллоо гэж монголчууд хэлдэг. Бодохоос харамсал төрж, бухимдал оволзоно. Магадгүй эл өгүүллийг минь уншаад таны ч бухимдал асах вий. Ийм байдалд оруулахыг би л лав хүсээгүй юм шүү гээд өгүүлсү. Өнгөрсөн оны хавар тодруулбал, дөрөвдүгээр сарын 1-нд манай улсын эрх баригчид жирийтэл эгнэн сууж байгаад нэгэн чухал үйл явдлын гэрч болцгоож, сүр дуулиан ихтэйгээр нээлтийн ёслол хийж байсныг нийслэлчүүд тэр тусмаа эмч, эмнэлгийн ажилтнууд сайн санаж байх ёстой. Тэр үед монгол хүн бүр машид баярлаж байсан билээ. Учир юу гэвэл, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад анх удаа дэлхийн жишигт нийцсэн эмнэлгийг барьж байгуулан бүрэн тоноглоод нээлтээ хийсэн нь тэр. Гэтэл ийнхүү нээлтээ хийснээс хойш нэг жил ч болоогүй байхад манай нөхдүүд тус эмнэлгийг булаацалдаж, өвөр хоорондоо нохой шиг хэмлэлдлээ. Үр дүнд нь эл эмнэлгийн үйл ажиллагаа бүрэн зогсож, улмаар хаагдаж байгаа юм байна. Бодоод үз дээ. Японы Засгийн газар, ард түмэн бидний төлөө санаа тавьж, 210 тэрбум төгрөг гарган хамгийн орчин үеийн, япон стандарт үйлчилгээтэй эмнэлгийг бариад өгч байхад, бид жил ч ажиллуулж чадахгүй, булаацалдан үйл ажиллагааг нь зогсоон хааж байгаа нь туйлын арчаагүй бөгөөд бусдын нүүр харамгүй шившиг тэгээд биш гэж үү. Баянзүрх дүүрэгт буюу Амгалан дахь Ботаникийн хүрээлэнгийн цэцэрлэгт баригдсан тус эмнэлэг нь дотор, мэдрэл, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүд, уламжлалт анагаах ухаан, нүд, чих, хамар хоолой, хавдар, шүд, эрүү нүүрний мэс засал, гэмтэл, спортын гэмтэл, сэргээн засах, хөнгөвчлөх зэрэг төрлөөр жилд дунджаар 11,000 гаруй хүнийг хэвтүүлэн, эмчлэх боломжтой. 4,800-5,200 хүнд мэс заслын тусламж үзүүлэх амбулаторийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн 24, оношилгооны найман кабинеттай. Нэгдсэн лаборатори нь л гэхэд хоногт дунджаар 600 хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай эмнэлэг байлаа шүү дээ. Хамгийн гол нь Японы тал тус эмнэлгийн зураг төслөөс нь эхлээд бүгдийг гардан хийсэн байдаг. Одоо тэгээд япончуудын нүүрийг манайхан хэрхэн харах юм бол оо? Байдгаараа ширэн нүүрлэж эмнэлэгтэй болгож өгөөч гэж хөсрий царайлан гуйчихаад, нэг төгрөгийн ч зарлагагүйгээр эмнэлэгтэй болонгуутаа өөр хоорондоо булаацалдан дэлхийгээр нэг булайгаа дэлгэх гэж. Үүнээс хойш гаднынхан, тэр тусмаа япончууд бидэнд тусална гэж үү, ёстой гонж биз дээ. Аливаа улс орон, үндэстэн хөгжиж, хүчирхэг болохыг хүсэж байгаа бол эрүүл мэнд, боловсрол хоёрыг бүхнээс чухалчлах учиртай. Энэ хоёрт л хамаг хөрөнгө мөнгө, анхаарал халамжаа зарцуулах ёстой. Гэтэл Монголд эсрэгээрээ. Хамгийн бодлогогүй, төлөвлөлтгүй, жинхэнэ дампуу салбар нь эрүүл мэнд, боловсрол болсон доо. Энэ бол гүтгэлэг огт биш. Улс, үндэстний хамгийн эрхэмлэдэг энэ чухал салбар манайд өнөөдөр ямар царайтай болчихоод байгааг уншигч авхай нар маниасаа илүү мэднэ л дээ. Японы ард түмнээс бэлэг болгосон эмнэлгийн хувь заяа цаашдаа хэрхэхийг бүү мэд.

https://zgm.mn/media/zgm/content/2020/3_%D1%81%D0%B0%D1%80/9/89233830_2906774886047853_6260897612631638016_n.jpg

Яагаад манай сайд, дарга нар ичиж эмээхээ больчихсон байдаг юм бэ? Монголын ард түмэнд зориулсан эл эмнэлгийг хувийн болгох гэж булаацалдах эрхийг тэдэнд хэн өгсөн юм бэ? Анх энэ эмнэлгийг бариулах гэж 2013 оноос эхлэн бүхий л ажлыг хөөцөлдөж нугалсан АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг 2016 оны сонгуулийн дараа эрх баригч МАН-ынхан ажлаас нь үндэслэлгүйгээр халж, (хоёр шатны шүүхээс түүнийг үндэслэлгүйгээр ажлаас халсан байна гэсэн шийдвэр гаргасан байдаг) Ж.Цолмон гэх эмэгтэйг тус их сургуулийн захирлаар томилсноор Монгол-Японы сургалтын эмнэлгийг луйвардах ажиллагаа эхэлсэн аж. Өнөөдрийг хүртэл Монгол Улсад эмнэлгийн зориулалтаар барьсан барилга байгууламж нэг ч байдаггүй байсныг энэ асуудлаас болж мэдэж авлаа. Тэгээд анх удаа эмнэлгийн зориулалтаар барьсан эмнэлэг нь сайд дарга нарын булаацалдаад байгаа энэхүү сургалтын эмнэлэг юм байна. Аль ч улс орны Анагаахын их сургууль дэргэдээ сургалт, дадлагын эмнэлэгтэй байдаг. Энэ эмнэлэг нь тухайн улсдаа тэргүүлэгч, иргэдэд эмнэлгийн дээд зэргийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч хүнийг бэлтгэх сургалт, анагаахын шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажлын төв-цогцолбор болж явдгаараа асар ач холбогдолтой байдаг. Монголд ийм цогцолбор эмнэлэг байгуулах гэж олон жил хүсэж оролдоод чадаагүй юм. Нэлээд хэдэн жилийн өмнө АШУҮИС-ийн харъяа сургалтын эмнэлэгтэй болохын даваан дээр аанай л улстөрчид, тухайн үеийн салбарын сайдын оролцоотойгоор эмнэлэг барих газрыг нь хувь компанид худалдаж, зараад “будаа” болгосон түүх бий. Тэрхүү эмнэлгийн суурин дээр боссон “Сонгдо” хэмээх хувийн эмнэлгийн түүхийг сөхвөл цаана нь монгол хүний эрүүл мэнд, эрх ашиг хохирсон ноцтой явдал байдаг юм. Тэгвэл энэ удаа дээрхтэй төстэй дээрэм, луйвар Монгол-Японы сургалтын эмнэлгийг зогсоож, эзэнгүй балгас болгоход хүргээд байна. Энэ эмнэлгийг монголчуудад барьж өгөх гэж Япон улс ард иргэдийнхээ татвараас 210 тэрбум төгрөг гаргаад зогсохгүй эмнэлгийн ажилтнуудыг сургаж, үйлчилгээний япон стандартыг нутагшуулахын тулд сор болсон эмч, эрдэмтдийнхээ зөвлөх багийг Монголд 50 удаа илгээж сургалт явуулсан байдаг юм билээ. Гэтэл тэдний энэ нөр их хичээл зүтгэл, Монгол Улсад дээд зэргийн эмнэлэг байгуулах гэж зүтгэсэн хүсэл мөрөөдөл нь манай шунал нь үл дундрах дарга сэтэртнүүдээс болж замхрах болох нь дээ! Анх энэ эмнэлгийг хүлээн авсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гарын үсэгтэй Засгийн газрын тогтоол гарч, АШУҮИС-ийн эмнэлэгт зориулсан төсвийг жил бүрийн улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт суулгаж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарт үүрэг болгосон юм билээ. Гэвч энэ тогтоол хэрэгжээгүй юм. Япончууд эмнэлэг бариад өглөө. Мэдээж бид үйл ажиллагаагаа эхлүүлэх ёстой. Гэтэл үйл ажиллагаанд зориулсан 19 тэрбум төгрөгийг БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаагийн танил барилгын нэг компани аваад юунд ч юм зарцуулсан гэдэг. АШУҮИС нь Эрүүл мэндийн яаманд бус БСШУСЯ-нд харъяалагддаг билээ. Гэтэл япончууд эмнэлэг барьж өгсний дараа ЭМЯ буюу Д.Сарангэрэл сайд уг эмнэлгийг өөрийн яамны харъяанд хүчээр оруулан нэг ёсондоо “дээрэмдсэн” аж. Ингэхдээ АШУҮИС-ийн захиралд “Сургуулиа манай яамны харъяанд оруулчих. Тэгвэл төсөв санхүүжилтыг чинь шийдэж өгч чадна” хэмээн дарамталсан байдаг. Япончууд буцаад арван сар болоогүй байхад ийнхүү манайхан эмнэлгийг булаацалдан үйл ажиллагааг нь зогсоогоод байгаагийн цаана хэн нэгэн эрх мэдэлтэн уг эмнэлгийг “Сонгдо” эмнэлгийн жишгээр хувьдаа завших гэсэн оролдлого байна уу гэсэн хардлага төрж байна. Дахиад анхааруулъя. Үнэхээр шившигтэй бөгөөд ичгүүртэй санагдаж байна. Япончуудын бариад өгсөн Их сургуулийн эмнэлэг нээлтээ хийгээд л хаалгаа барих дээрээ тулжээ. Яагаад эл эмнэлгийн үйл ажиллагааг зогсоож, цалин, урсгал зардал зэрэг зайлшгүй төсвийг улс даачихаж чадахгүй байгаа юм бэ? Энэ байтугай төсөв мөнгийг эрүүл мэндийн салбартаа зарцуулах ёстой биш үү. Эцсийн эцэст монгол хүн хохирч үлдэх нь байна. Монголчууд шившиглэгдэх болж байна. Эрүүл мэндийн салбар болж бүтэхгүйгээрээ дуудуулсаар байх нь салбарын удирдлагуудад нь сайхан санагддаг гэж бодож лав зүрхлэхгүй юм даа. Нүдний булай болно гэж үүнийг л хэлээд байгаа юм.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин

Нийтлэлч Ш.Алтай


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:07:18

3I5iAD http://pills2sale.com/ levitra nizagara

Оюутан [66.181.160.72] 2020-03-15 09:34:19

Япончууд Их сургуулийнхаа түшиц эмнэлэгт 5 минутанд corona virus-г оношлох оноолуур хийчихлээ. Манай эмнэлэгт хөрөнгө нь байсан бол оюутнууд багш нар хамтран эмчилгээ гаргачихсан л байсан байх даа.

зочин [202.126.88.160] 2020-03-13 23:11:22

ернь дунд тушаалын мэргэжлийн боловсон хүчингүйдийн хийж буй ажил иймд тэднийг яааралтай сольж хувьчлах саналыг цуцлуулах ман намын башир арга улсын юмыг дотор орж байгаад алдаатай бодлогоявуулж байгаад хүчгүй болгоод хувьчилжавдаг!!''''''!!!!!!

Зочин [213.5.64.22] 2020-03-13 06:07:41

Дампууруулж байгаад л MCS авдаг шүү дээ. Угаасаа MCS дандаа төрийн дээд хэмжээний холбоо сүлбээсээ ашиглаж элдэв төсөл / төсөв дээрэмддэг зантай. Эртээд манайх авах гээгүй гэж юун ч хурдан мэдэгдэл гаргадаг юм... Одоо бол эзэнгүй болж байгаа эд хөрөнгөнгийг эзэнтэй болгоноо, манайхаас өөр хэн ч чадахгүй гэж ирээд л авна даа.

Зочин [59.153.87.170] 2020-03-13 02:05:27

ЦОГЗОЛМАА ГЭЖ НЭГ ТОМ ЛУЙВАРЧИН БАЙНАА ,ТҮҮНИИ Л ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА АЖИЛ ДАА

Зочин [142.112.135.137] 2020-03-12 22:48:25

АУДСд хариуцуулаж болдоггүй юм уу?????!!!! улс төрчид мэдлэггүй байж юуг нь булаацалдах вэ?өрөвдөлтэй юмаа,, бас эрүүл мэндийн сайд нь эрүүл мэндийн боловсролгүй байж ямар ажил хийдэг юм бол!!?? Хөөрхий чааваас,,,

анхаар [66.181.183.246] 2020-03-12 14:43:16

Монголын ард түмэн нэг л юмыг санаандаа бат тогтоож санаж явах хэрэгтэй.Манайд болохгүй бүтэхгүй муу муухай бүхэн яагаад арилж цэвэршихгүй ингэж архагшин тогтож, халдварт вирус шиг голомтлон гараад байна вэ? Сүүлийн 30 жилийн турш энэ "идэж уух тахал" :үргэлжилж,улсорон, ард түмнийг ядууруулан туйлдуулж байна. Монголын ард түмэн одоо энэ тахлын эсрэг зе зв нэгдэн тэмцэхээс өөр аргагүй болоод байна.Тахал өвчний голомтыг нь цэвэрлэж устгахгүйгээр энэ өвчин намдахгүй нь илэрхий байна. ТАХАЛ ОЛОН ЖИЛЭЭР ҮРГЭЛЖЛЭН ГАРААД УЛС ҮНДЭСТНИЙГ ийнхүү туйлдуулж байгаа үүр уурхай нь "Монгол ардын нам"нэртэй улс төрийн зальхай,бусармаг,ёс зүйгүй бүлэг этгээдүүдийн нэгдэл юм.МАН- шуналын вирүсний үүр уурхай гэдэг нь нэгэнт илэрхий болоод удлаа. Одоо бид энэхүү цар тахлын голомтыг устгахад хүч, ухамсраа нэгтгэн тэмцэе ээ.!!!!Өөрөөр бид сэхэхгүй нь тодорхой байна аа!!!!!!!

Haabar [59.153.87.41] 2020-03-12 13:25:29

манайд хог боловсруулах үйлдвэр бариад өгөх гэсэн чинь мөн ингэж тэнэгтэрч, шуналтаж, шантажилж байгаад сураггүй болгосон доо

Зочин [122.201.24.179] 2020-03-12 07:33:53

Хөөрхий энэ Монгол Улс бусад орнуудыг царайчлан дандаа буцалтгүй тусламжаар л барилга бхйгууламжтай болох юм. Өөрсдөө нураахдаа л гарамгай юм. Хуучны барилгаа нураачихаад тоосгыг нь булаацалддаг. Ичиж байна

зочин [202.179.25.185] 2020-03-12 10:31:28

Нөгөө айхтар эх оронч ерөнхий сайд хаана цохиж явнаа? Ичиж үхэх энүүхэнд байна. Тууз хайчилаад зогссон сайд нь яачихав?? Ёстой гаргуундаа гарсан дээрэмчид болжээ?

Зочин [150.129.141.78] 2020-03-12 07:02:10

Бол. яаанд сургуульдаа байх нь зөв. Сонгдоо бас тийм байсан. Тухайн үеийн захирал нь авах гэж байгаад баригдаад өөр хүнд өгч бөөн юм болоо биз дээ. АШУИС--д Сонгдо бас өг.

Энэ жилийн сонгууль иргэд өөрсдөө ухаантай байя [131.147.175.20] 2020-03-12 06:34:05

Асуудал бол томчуудад, тэднийг сонгосон бид ард иргэд. Энэ удаа хууртагдалгүй, хүнээ зөв сонгоё.

Чулууны Уртнасан [202.126.89.63] 2020-03-18 04:35:27

Маш чухал хариуцлагатай мэдээлэл байна.Танд баярлалаа.1.ялангуяа Одоогийн энэ УИХын 63 олонхиороо бүх хууль,дүрмийг өөрсдөдөө тааруулж зохиож баталдаг.Тэгээд ганц энэ эмнэлэг биш!!!! Асар том бүлэг луйварчид энэ Төрд ажиллаж,Маш олон гэмт хэргүүдийг хамтран үйлдэж БАТАЛГАА НОТОЛГООТОЙГООР ИЛЭРСЭн Ч ГЭМТ ХЭРгүүдийг хуулийн байгууллагуудтайгаа үгсэн хуйвалдаж ХАМТРАН ДАЛДАЛЖ өдийг хүртэл энэ "БОХИР-ТӨР" ажилласаар байгаа цагт "ШУДАРГА ЁС" гэж байхгүй хэвээрээ л ЭНЭ АСАР ИХ ШУНАЛТНУУДЫН ГАРТ УЛС минь СҮЙРСЭЭР Л БАЙХ БОЛНО!!!!!!! МАНд ИТГЭХ ИТГЭЛ ОГТ БАЙХГҮЙ БОЛСОН!!!!!! ЭНЭ САЙХАН ЭМНЭЛЭГ маань ч ЭНЭ ШУНАЛТНУУДЫН ГАРААР ОРЖ СҮЙРЭХ нь байна!!!! Иймд АРД ТҮМЭН НЭГДЭЖ ""УЛСЫН ЭМНЭЛЭГ-АНАГААХЫН ИХ СУРГУУЛИЙН ТҮШИГЦ ЭМНЭЛЭГ " БОЛГОХЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЦГЭЭХ НЬ ЗӨВ!!!!!!! МОНГОЛ УЛС ГАНЦ ЭНЭ ЭМНЭЛГЭЭ ШУНАЛТНУУДЫН ГАРТ ӨГЧ БОЛОХГҮЙ!!!!! УЛСЫН ТӨСВИЙН МӨНГӨӨР УРСГАЛ ЗАРДЛУУДЫГ НЬ ТӨЛЖ, ЭМЧ СУВИЛАГЧ болон бусад АЖИЛТНУУДЫГ ЦАЛИНЖУУЛАХ ХӨРӨНГӨ МОНГОЛ УЛСАД ХАНГАЛТТАЙ БИЙ!!!!!! ХУВЬД буюу ХАНАЖ ЦАДДАГГҮЙ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧДЫН ГАРТ ӨГЧ ОГТ БОЛОХГҮЙ!!!!!!!!!! АРДУУД ЗӨВШӨӨРӨХГҮЙ!!!!!! ТЭМЦЭХ БОЛНО!!!!!!!

Zochin [192.82.69.117] 2020-03-12 04:55:48

Bolildoo shunaltai lalruudaa ta nariin uhel hajuud baigaag oilgo ard tumen chini uldene bitgii shunalt.

Шунал [203.91.119.42] 2020-03-12 03:10:04

Ямар идэж ууж ханаж цаддагүй, шуналын хэдэн үеэрээ сөнөж мөхөж байхдаа таарсан луйварчдыг ард түмэн бид дээрээ гаргаад суулгачихсан юм дээ, бодлогоор төсөв өгөхгүй дампууруулж байгаад хувааж гудардаг аргаараа үзэхнээ,

иргэн [192.82.68.147] 2020-03-12 04:46:48

ЭРДЭНЭТэд эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр баригдсан МЭДИПАСТ эмнэлэг бас л хувьд очсон шүү дээ бас л сайн шалгаж учир ыг нь олонд мэдэгдэх хэрэгтэй шүү

зочин. [202.55.188.83] 2020-03-12 02:26:17

новшнууд нэгнээ харахаараа сайхан харцгаагаад л цааш харахаараа биесээ муулаад булаалдаж байгаа даа.Ёстой орондоо орох завгүй олзлон булаалдаад хөнжилдөө орох завгүй хөнөөж баяжаад дааж давшгүй давхар давхар нүгэл тээж явна даа тэд.

зочин [202.55.188.83] 2020-03-12 02:15:30

Монголд шинэ юм нээгдэх байгуулагдах бүрт хаа нэгтээ зэрэгцээд бузар шуналын гал асч бусдын юмыг өөрийн болгох юм.Ангилж ялгаад зохих шийтгэлийг нь өгөөч бурхан минь ээ.

Зочин [202.126.89.49] 2020-03-12 02:12:38

Onom sangiin Naranbaatar gj mundag hun bnaa,EMiin said bolgoj boldoggui yumu nam dagaj daldaganaagui bol boldoggui tsag yumda

Зочин [66.181.188.161] 2020-03-16 05:28:26

За ёстой худлаа гар.Зарга хэрүүл хийхдээ сайн луйварчин

Зочин [103.229.120.91] 2020-03-12 01:59:17

Дахиад л өнөө хулгайч МАНыхан

Tzetsegt nuur Ayush [66.181.176.250] 2020-03-12 05:01:30

MANAN 2 namiig ahij songohghi bol bidnii amidral deeshilne shuu mongllchuudaa

Зочин [103.10.21.77] 2020-03-12 01:47:17

СУРГУУЛИЙН БААЗ ЭМНЭЛЭГТЭЙ БАЙЖ БАЙЖ САЙН ЭМЧ НАР БЭЛТГЭГДДЭГ БАЙХ ШҮҮ СУРГУУЛИЙН ХАРЪЯА БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ

Японуудын л буруу!!!! Монголчууд бид ЕР буруугүй. [202.131.225.53] 2020-03-12 01:29:13

Японы Засгийн газрын буруу!!! Үхсэнээ хийж Монголд ийм эмнэлэг барьж өгсөн юм бэ. Монголчуудыг хооронд нь муудалцуулаад, хагалаад, нэг монголоор нөгөө монголыг нь шүүмжлүүлээд юүнд хүргэх гээд байгаа юм? Муусайн японууд л буруутай, монголчууд бол ЕР БУРУУГУЙ. Гадны хүмүүсийн бодлогод л өртөж ингэж БИД ХООРОНДОО жоохон хүүхэд шиг муудалцаж байгаа юм. Кх!

Hutsxiimahha [202.9.46.200] 2020-03-14 07:18:54

Ynar teneg ym bicdeg sda we? Mongold iim emneleg barij ugsund n bayrla chi

Ч.Нарангэрэл [103.10.23.7] 2020-03-12 00:27:35

ОХУ-ын ерөнхийлөгч Дээд албан тушаалтануудыг гадаад улс оронд эмчилгээ хийлгэвэл албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай зарилаг гаргасан гэсэн тэрэн шиг манай улс ийм шийдвэр гаргавал яах бол

Харамсалтай [66.181.161.106] 2020-03-11 06:51:49

Эрүүл мэндийн сайд болон АШУҮИС ын шинэ захирал гэж нам дагасан хулгайчууд арай ч дээ хайран сургууль хайран эмнэлэг

Zochin [203.91.115.47] 2020-03-11 23:41:42

Hurel suhee Battulgaa ene turd baigaa hulgaich luivarchidaa buudaj horoohgui bol bolhoo bailaa bur ulaan tsagaandaa galaa arai heterlee

Зочин [202.179.24.199] 2020-03-11 06:12:47

бичсэн хүн өөрөө нотой хэн хэнгүй булаалцалдаад байгаа юм бишүү. Яс юманд ардчилал нэртэй лууварчингууд бас зөндөө бий шүү дэ

Туяа [202.9.46.201] 2020-03-11 15:48:15

Чи бас хулгайчуудын нэг нь үү?

хүн хүн [103.10.23.89] 2020-03-11 06:09:14

Хулгайч нарт төрийн жолоог атгуулсаныг мэдэхгүй хүн би гэж үү Эрх мэдэлтэй хулгайч нар бүхнийг өөрийн болгож дураараа дургисаар байна Үүнээс салах арга бол Үндсэн хуулийг шинэчлэх Хулгайч луйварчин алуурчин нар намын нэрээр төрийн эрхэнд гардаг Нам төвтэй улс төрийн тогтолцоог Иргэн төвтэй иргэд төрдөөн эзэн байх тийм улс төрийн тогтолцоогоор солих Шүүхийг албан тушаалтанаас бус ард түмөөс хараат болгох Ард түмэн шүүхчийг сонгодог байх Газарын баялагдаан ард түмэн шинхэн эзэн нь байх Ашигт малтмалын уурхай бурээс иргэд зохих ашигаан улирал бүр авдаг байх Газарын баялаг бол хэн гэгний хувийн өмч ч биш ,улсын ч өмч биш ард түмний өмч учир хэн нэгэнд Хувичлах ёсгүй төр зөвхөн ард түмний өмнөөс хяналдаан давиж ажилах ёстой Яамарч хуулийг төсөлийг эрх мэдэл бүхий цөөн хүн хэлцэж батладагүй Ард түмээр хэлцүүлэж саналыг нь тусгаж байтлах хэрэгтэй Төрийн эзэн бол ард түмэн Ард түмний өмнө үүрэг хүлээж эрх мэдэлд очсон хүмүүс бол ард түмний зарц төдий хүмүүс

Зочин [64.119.19.59] 2020-03-11 02:39:34

ard tumen emchluuleh saihan gazartai bolloo geheer shunaltai ymnuud avah geed b.h ym. bid tulburiig n diilehgui bolohoor hedhen baychuudiin ym boloh geed bn.huvi hun avch bolohgui.ard olond n uldee.odoo humuusiig tusgaarlah heregtei

Сэтгүүлчид анхааруулах зүйл, зөвлөлгөө. [202.131.225.53] 2020-03-11 01:15:34

Сэтгүүлчээ! Бичсэн зүйлийнхээ утга санааг системтэй, ялгамжтай илэрхийлэхийн тулд "Улаан мөр" гэдэг бичиг зүйн ойлголт байдгийг Та мэдэх үү? Нэг л тасралтгүй сунжирсан урт юм бичичихсэн байх юм. Яг юү шиг юм бэ дээ?

ХҮ ХҮН [103.10.23.89] 2020-03-11 06:12:54

Хулгайч луйварчин тонуулчин алуурчин хахуулч нарт төрийн жолоог атгуулсан шүү дээ Үр дүн нь өнөөдөр ийм л байгаа Ард түмэн минь одоо ухаар

Галзуу хүн [202.21.108.189] 2020-03-11 01:53:55

Өөрөө битгий бас бөөрөнхийлөөд бай. Мэдэж байж шууд л бичээч. Ийм юмыг "галзуу хүний тэмдэглэл" гэдэг биз дээ.

azaa [192.82.73.214] 2020-03-11 01:00:37

nvgel ni nvdeeree garah boltugai,hairan sxn emneleg,daanch dee...

Иргэн [103.57.94.194] 2020-03-10 23:45:04

Их сургуулийн харьяа эмнэлэг байх ёстой.Цогзолмааг шалгуул.Онигоо ч их болох юм даа.

Иргэн [103.57.94.194] 2020-03-10 23:40:06

Цогзолмаа гэж нэг ховдын мангар авгай байх юм аа

Зочин [192.82.76.65] 2020-03-11 04:31:40

Мэдэхгүйгээ мэддэггүй, дутуу боловсорсон, намын сургуулилтаар багаасаа явсан ийм нөхдүүд хамгийн аюултай байдаг юм байна. Дайны үед фронтод хэрэгтэй Байсан байж магадгүй. Орчин цагийн яам, тэр тусмаа боловсролын яамыг удирдаж чадна гэж өөрөө бодовч, үнэндээ оюуны бяр нь хүрэхгүй. Үүнийг ирэх сонгуулиар сонгогчид бид анхаармаар байх юм

Зочин [192.82.77.145] 2020-03-10 23:22:58

Хүрэлсүхээ 2 зүйл дээр анхаар. 1. Хөшигтийн хөндий 2. Аагаахын сургуулийн эмнэлэг Сэргэлэн сумын олгосон газрыг хураан авч тусгай хэрэгцээнд авах. Хөшигтийг логистикийн, оюутны кампус зэргээр хөгжүүлэх том а мбиц гаргаа. Шинэ эмнэлэгийг сургуулийн харьанд нь үлдээж нэмээд Мэргэжил арга зүйн чадавхийг нь сайжруулах

НЯПОН НЯНДЗАА [202.21.108.189] 2020-03-10 19:43:32

МОНГОЛД БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ЮМ ХИЙЕЭ ГЭХЭД ЭРХ БАРИГЧИД НЬ ГАР ХҮНДРҮҮЛ ГЭЭД ЯШКАТААД БАЙДАГ.

Зочин [66.181.161.41] 2020-03-10 23:25:58

Байдлыг ойлгосон танд баяр хүргэе энэ ман ын нөхдийн гаршсан ажил шүү дээ энэ намыг бүх шатанд сонгохгүй байж л энэхүү асуудлыг шийдвэрлэх цаг нь болжээ хэнийг сонгох нь таны хэрэг ямар үр тарив түүнийхээ үрийг хүртэнэ гэдэг

зочин [66.181.177.53] 2020-03-10 15:33:05

Сургуульд нь егеед телбертэй болгооч. Юун улсын эмнэлэг бэ. Солонгост бух эмнэлэг сургуулийнхаа дэргэд байж хегжисен юм бналээ.

хүн хүн [103.10.23.89] 2020-03-11 06:20:02

МАН бол одоо өөрчлөгдөх замдаан яваа нам нэг мөр өөрчлөгдөнө гэж харвал одоо хамгийн багдаан12 жил хэрэгтэй АНбол арчилыг гутааж мөхөөж луйвар дээрэм тонуул хулгай руу улам бүр гүнзгий урагшалаж байгаа нам

Зочин [59.153.114.74] 2020-03-10 14:50:31

Нисэх буудал бариад өгнөө ашиглаж чадахгүй, эмнэлэг бариад өгнөө бас ашиглаж чадахгүй ер нь чадах юм гэж алагаа манайд.

Б,Ц [103.10.23.89] 2020-03-11 06:22:34

Чадах юм байна Хулгай луйвар хийж Худлаа хуцаж хошгоруулаж Хахууль авч Эх орноо газар нутагаа худалдаж Харийханы бөхсийг долоож чадна

Зочин [64.119.21.108] 2020-03-10 14:29:43

Уг нь улсын хилээр орж ирсэн л бол хэн ч байсан тусгаарлах л естой байсан юм . Дараа нь гарах эрсдэл бага байх байлаа харамсалтай

Зочин [66.181.188.70] 2020-03-12 01:12:16

Одоо энэ АН,МАН-ы авилгажсан,хоцрогдсон,суудлаасаа зуурсан шаарнуудыг сонгохгуй юм шуу! Монголд цоо шинэ мэдлэг боловсрол дуурэн залуучуудыг гаргаж ирэх хэрэгтэй!

Зочин [103.10.23.89] 2020-03-11 06:24:14

бөхс долоодог их хурлын гэшүүн хүүхэнээс болсон тэр хүүхэн ирээгүй бол тусгайрлах байсан

Зочин [59.153.112.157] 2020-03-10 14:44:19

Харамсах бишээ, хариуцлагагүй бүгдийг үзэн ядаж байна.

Зочин [103.229.120.132] 2020-03-10 14:10:03

улс төрчид хулгайч нүдний булай хүмүүсээ цаазалж цэвэрлээд сайхан арчилал. эсвэл социализм байгуулая

зочин [124.45.101.202] 2020-03-10 14:06:52

Уг нь яг л Япон стандартын дагуу орчин үеийн, тохилог, гаднаа зөндөө олон автомашины зогсоолтой үнэхээр сайхан эмнэлэг баригдсан юм билээ, гэхдээ энэ эмнэлэгт Монголын жирийн ард иргэд очоод үзлэг эмчилгээ, үйлчилгээ авна гэж бодсоны ч хэрэггүй юм билээ, үнэхээр хүнд сурталтай, баахан бичиг цаас шаардана, хүлээн авах хэсгийн ажилтнууд нь харилцааны наад захын соёлгүй, ажилтнууд нь ажлын цагаар гар утсаараа хувийн асуудлаа яриад суучихна, хүмүүсийг ялгаварлан хандана гээд зөндөө олон зохисгүй харьцаатай байгууллага юм билээ, 2019 оны 12-р сарын 20-доор очиход л ийм байдалтай байсан даа. Энэ эмнэлгийг Японы татвар төлөгчдийн мөнгөөр барьсан юм биш үү?

Зочин [202.126.89.39] 2020-03-10 13:15:07

Та нар тайван байцгаа. Учир нь удахгүй олдоно. Эмнэлгийг хэн ч авах гээгүй шүү. Одоогийн удирдлагын үгийг л дагах хэрэгтэй. Ажилд нь бүү саад бол!!!

Зочин [122.201.22.39] 2020-03-10 17:47:10

Болдог бол ч авчихмаар л байгаа даа

enhee [66.181.161.44] 2020-03-10 13:03:14

За яахав харъяа л даа.

Зочин [192.82.72.45] 2020-03-10 11:56:21

хувьчилж болох бүх юмыг л хувьчлаад бдаг. ард түмэн улс оронд хэр ашигтай бга юм бол. эргээд тэр хувьчлагдсан газруудыг улсынхаас дээр ажиллуулж бга эсэхийг шалгаж нягталдаг юм болов уу. ширхэг бүрчлэн гарсан үр дүнг нь шилэн данстайгаар тайлагнах хэрэгтэй дээ.

Зочин [59.153.112.157] 2020-03-10 13:20:59

Үнэндээ бол Монголын эдийн засгийн хэмжээнээс хэт томдсон эмнэлэг бариад өгчихсөн юм. Их сургуулийн сургалтын эмнэлэг гэдэг чинь манай хуучин бүх эмнэлэгээс их мөнгө хэрэглэдэг газар. Тэгээд санхүүгийн хямралд унасан юм.

Зочин [192.82.72.45] 2020-03-10 12:04:27

улсын үйлдвэр хамгийн муу ажилладаг гэх мэт ярьж хувьчлах хэрэгтэй гээд бдаг хүмүүс нэг бол мэдэхгүй ярьж бга эсвэл мэдээд зориуд ярьж бга юм шиг санагддаг. үр дүн чухал

Зочин [59.153.113.99] 2020-03-10 11:48:05

Яадаг юм! Хэнийч ыиш болгоод шатаачих! Муусайн бөгс,толгойгоо худалдагсад сөнөтүгэй!

Зочин [66.181.186.204] 2020-03-10 11:37:55

Естой нvдний булай юмаа. Япончууд одоо бvр гутарч байгаа байх да, энэ засгийн газарт, Сарангэрэл авгайд зvгээр л луйвардуулчлаа шд. Муу МАНгарууд улсын нэр хvндийг ч бодохгvй 2 улсын хоорондын найрсаг харьцааг сэвтvvллээ дэ. Японд МАН, АН хамаагvй Монгол улс л гэж харна шд. Еренхийлегчее дугараач ээ

Zochin [43.242.243.250] 2020-03-10 11:04:13

Emnelegee ajilluulaach .

Зочин [202.55.191.130] 2020-03-10 11:02:11

төлбөртэй үйлчилж болдоггүй юм уу?

Зочин [66.181.161.17] 2020-03-10 10:44:07

Сарангэрэл даахгvй нохой булуу хураана гэдэг шиг сайд болонгуутаа 9-д эрхэлсээр байгаад энэ их сургуулийн эмнэлгийг Боловсролын яамнаас, ЭМДаатгалыг Нийгмийн хамгааллын яамнаас салгаж, ЭМЯ-ндаа нэгтгэж цусалж байгаа. Энэ эмнэлэгийн тесвийг батлуулаагvй, одоо зогсоож аваад хэн нэгэнд хувьчлах байх да. Даатгалын менгийг бол элдвийн аян нэрээр хуулиа зерчиж vрэн таран хийж байгаа

Зочин [66.181.187.222] 2020-03-12 01:21:17

Шуналын дэвнүүдийн гар хөл сэтгүүлч авгайгаас эрүүл мэндийн салбараа салгаж авахад эмч нар маань үгээ үйлдэлээ нэгтгэж тэмцмээр үгүй бол зайлхаасаа өмнө засаж боломгүй гай тариад алга болох бха

цэцэг [103.57.93.31] 2020-03-10 10:18:05

цолмон нээрэн ямар хачин хүн бэ дандаа аль болохгүй юмны цаад эзэдийн гар хөл болж явах юм .энэ эмнэлгэ хувьд очихгүй төрийн мэдэлийн өндөр ёс суртахуунтай жинхэнэ ард түмэндээ үйлчилсэн эмнэлгэ болно .хэн нэг нь хувьдаа авах тухай бодолоо орхицгоо .хувьд очих эмнэлгэ биш шүү хэлчихий .

Зон [66.181.187.222] 2020-03-12 01:17:34

Мэдэхгүй хүн дуугай байвал яасын. Сургуулийн эмнэлэгт шунасан мангаануудын гар хөл сэтгүүлч авгай л төсөв мөнгийг нь дутуу батлуулж хүнд байдалд орохоор нь манан өөд татлаа бид авъя гэх хулгайн үйл гэдгийг ойлго.

Зочин [59.153.112.157] 2020-03-10 13:25:23

Бзх монголоороо хамтрахгүй бол наад эмнэлгийн чинь зардал мөнгө гэдэг бол манай хуучин 1,2,3-р эмнэлэгээс хэд дахин том төсөвтэй. Тийм болохоор бүх Монгол хамтрах шаардлагатай. Улс, хувийн бүх сургууль компаниуд хамтрах шаардлага үүссэн.

ХЭДГЭНЭТСЭ АДУУ ЛУГАА ЧАВГАНЦ [66.181.181.104] 2020-03-10 10:46:44

ХЭДГЭНЭТСЭН АДУУ ШИГ ТОЛГОЙ ХАЯЛСАН ЭНЭ ЯАНХА АВГАЙГ ЖРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРААС ЗАЙЛУУЛ. БОЛСОН ЯВДЛЫГ МЭДЭЭЛЭЛ ХАРЖ ХУЦАХААС ӨӨР ЮМГҮЙ ТЭНЭГ. ОНЦГОЙ КОМИССТ ГОЛ СААЛ ОРУУЛЖ ШИЙДҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ ЭЭ НОВШ ВИРҮСТЭЙ ОРНООС ИРЭХ, ТИЙШКОЧСОН ЭТГЭЭДИЙГ НЭГЭН АДИЛ ТУСГАРЛАХ ШИЙДВЭР ГАРГУУЛАХ ЮМ САНАДАГГҮЙ, ЗҮГЭЭР Л ДЭМБ-ЫН ЗӨВЛӨМЖ ДАГАСАН ГЭЖ УЛМЖ СУУДАГ ГЭНЭЭ. ӨӨРИЙН ТОЛГОЙГҮЙ ИЙМЭРХҮҮ МАН-ЫН ХУЛГАЙЧМД НЭГ ҮГЭЭР ҮДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ АЛДАГДУУЛАХААР ХАРИУЦЛАГА АЛДАЖ БАЙГАА ШҮҮ.

Зочин [66.181.161.17] 2020-03-10 10:39:41

Цолмон ямар хамаатай юм бэ, энэ их сургуулийн эмнэлэгийг Сарангэрэл авгай ЭМЯ-ндаа эзэрхийлж авсан. Угаасаа шунал нь дийлдэхгvй ТМС-ийн елен

Зочин [64.119.23.91] 2020-03-10 10:15:56

Монголын ард түмэнд өгсөн бэлгийг луйвардан авах гэж байнаш дээ. Ерөнхийлөгч, Засгийн газар нь яагаад шийдвэр гаргаад луйварчдын санааг таслан зогсоож болдоггүй юм???

Зочин [192.82.76.78] 2020-03-10 10:02:28

Бас юун луйвар болоод байна монголд юм үлдэх бол уу аваг аваг өгөөд сурчихсан сонгоод сурчихсан өгснийг нь аваад сурчихсан ард түмэн яалтай билээ

Зочин [202.179.31.43] 2020-03-10 09:43:10

Энэ төрийн эрхмүүд түүний дотор энэ эмэгтэй улс төрчид хөрөнгө,мөнгөнд гар хуруу дүрэх болох нь дутаж гэнэ.Ёстой л үнэн бол арай дэндэнээ гэхэд багадмаар яахлаараа жилч болоогүй байж хоосон хөндийн байшин болдог юм,нөгөө төрийн эрхмүүд үүнийг харсанч хараагүй дүр үзүүлдэг юм уу хаашаа юм,Нөгөө АТГазар нь үүнийг үнэн эсэхийг шалгаж нэг талд гаргаач дээ.Эрүүл мэндийн асуудал бол номер нэгдүгээрт тавигдах асуудалш дээ.

Иргэг [66.181.176.128] 2020-03-10 09:39:51

Цолмон гэж бөгсөөрөө хоол идэгч авгайд юу найдахав Эрхүүгийн Анагаахад залуучууд дараалуулчихаад хэвтэж байдгийг 1986 1987 оныхон мэднэ дээ Нөгөөх нь хорчин сэтгүүлч авгай Энэ 2 бодийг нь хөтлөх нь дээ Сайхан эмнэлэг ийг сайхан сэтгэл сайн үйлс сайн санаатнууд бөгснүүдээс аврах байлгүй

зочин [202.179.24.87] 2020-03-10 09:36:12

ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ САНХҮҮЖҮҮЛДЭГ ТӨЛБӨРТЭЙ ЭМНЭЛЭГ БОЛГОЧИХООЧ. АНАГААХЫН СУРГУУЛИЙН ХАРЪЯАНД НЬ БАЙЛГАЖ, ТӨЛБӨРТЭЙ БАЙЖ БОЛНО БИЗДЭЭ. ИНГЭВЭЛ ХУВЬД ЗАРСНААС Л ДЭЭР БАЙХ.

иргэн [202.9.46.127] 2020-03-10 09:32:37

MCS - н ХИЙЖ БАЙГАА АЖИЛЛАГАА , ДАМПУУРУУЛАЖ БАЙГААД АВАХ ГЭЖ БАЙГАА . ЭНЭ МАНАН - г НЭГ МӨР УСТГАХГУЙ БОЛ ИЙМЭРХҮҮ ХУЛГАЙ ЛУЙВАР ТАСРАХГУЙ НЬ ЭЭ. БИД ДАХИАД ТЭМЦЭЖ ЖАГСАХ ХЭРЭГТЭЙ БОЛОХ НЬ ДЭЭ

зочин [103.212.119.123] 2020-03-10 08:44:18

нүдний булай болсон зүйл маш их бий дээ.бичээд яриад байвал 30жилийн юм л болох байх.наад эмнэлэг юу ч биш захын нэг жишээ.тархины тураалууд гэж монголчуудыг хэлэх минь

Зочин [122.201.21.162] 2020-03-10 08:02:05

Монголын нэг том компани хусах гээд байгаа тухай нэг нийтлэл байсан шүү

Зочин [202.70.38.18] 2020-03-10 07:47:07

ХУЛГАЙЧ УЛСТӨРЧИД ӨӨ, ЭНЭ ЭМНЭЛГИЙГ АРД ТҮМЭНД НЬ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.

Зочин [64.119.19.213] 2020-03-10 07:45:48

Сарангэрэл эрvvл мэндээр наадаж ханаагvй юу? Зvв зvгээр Боловсролын яамны харьяанд байсан эмнэлэгийг ЭМЯнд авчаад, ямар санаагаар тесвийг нь батлуулаагvй вэ? Шодоргос шиг нэг амьтанд хувьчлах санаа юу? Бас ЭМ-ийн даатгалыг Нийгмийн хамгааллын яамны харьяанд байхад нь ЭМЯ-нд аваад, олон зуун тэрбум тегрегийг нь Капитал банканд булшилсан. Одоо тэгээд хуулиа зерчеед даатгалаас баахан аян санхvvжvvлж байгаа. Бас коронагийн голомтоо ирсэн гадаадыг челеетэй явуулж, халдвар гаргаад байна. Энэ авгайд хариуцлага тооцохгvй, хэдий болтол эрхлvvлэх юм бэ Сvрэлсvхээ?

зочин [202.21.100.210] 2020-03-10 07:35:28

Ёстой л 4 сарын 1 н болждээ .......................................................... шүдний чигчлүүр

Чб [103.57.94.102] 2020-03-10 07:31:13

Сарангэрэл янхөн авгайг шоронд хий. Ичмээр юм

Зочин [202.126.88.206] 2020-03-10 10:34:06

Ийм болохоор эмэгтэйчүүдийг дэвшүүлж болдогүй юм ямар сайндаа өвөг дээдэс маань янтгар хатан зарга шүүдэгүй гэж хэлэхэв юун жэндэр мэндэр

Зочин [192.82.71.251] 2020-03-10 09:23:31

Өөрөө хувийн ТВ өчнөөн юмтай бэ. МАН ы авгай нар одоо болио. Чадахгүй бж нэг нь сайд нөгөө нь сургуулийн захирал хийх гэж. Энэ балиар шуналын дэвүүдээсээ салаач ээ. Үхсэн ч алтан авсандаа аваад орохгүйгээс хойш. АШУИС ыг нэг сайхан эмнэлэгтэй болоосой гэж бодохийн. Түрүүнийхыг нь ЛХагвасүрэн гэж шуналын дэв солонгосуудад зараад одоо Сонгдо болцон бгаа

Irgen [64.119.26.37] 2020-03-10 07:24:28

Hurelsuh said ene asuudald anhaaral tawiach. Orchin ueiin iim sain emneleg mongoliin ard tumend us agaar shig heregtei baihad huwid uguhgui gej naidaya.

zochin [193.140.36.253] 2020-03-10 07:23:01

sarangerel sda

Зочин [124.158.95.138] 2020-03-10 07:12:49

Батбаатар нь хуурамч эмчийн лиценз олгож байсан байдаг!!!!!!

Зочин [66.181.182.180] 2020-03-10 07:01:57

Новшоо болиоч.Бид одоо хүч тэнцвэргүй тулалдаанд орох нь Биднээс хэд бурхан болохыг дээд тэнгэр мэднэ.

Зочин [202.55.191.130] 2020-03-10 07:01:01

дэндүү нуршуу байна

sss [139.5.219.35] 2020-03-10 06:57:45

ichih bulchirhaigui said darga nariig yah we, boldogson bol bugdiig n gazriin gawaar oruulchih yumsan.

Зочин [202.9.40.69] 2020-03-10 06:56:34

Зөнөсөн жамьян ийм юм бичээчээ

Зочин [194.228.32.8] 2020-03-10 08:32:25

Сарангэрэл абгайг хөдөмөрийн баатар болгох юм гэсэн шүү жамьянбугай чиь.

зочин [66.181.190.123] 2020-03-10 06:50:16

Энэ нэр гараад байгаа хүүхнүүд чинь ярилцлага өгөөд чухамхүү л байсан. Гэтэл нэг иймэрхүү хулгайч луйварчин байжээ

зочин [202.131.226.166] 2020-03-10 06:44:51

энэ хоосон газар хүмүүсээ тусгаарлаачээ

Зочин [64.119.21.108] 2020-03-10 06:43:42

Наранхуу чи яаж бнааа арай

Зочин [202.131.225.197] 2020-03-10 09:56:57

yun naranhuu. chamaig changaagad bga mu


95 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
95 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.