Францын иргэний үйлчлүүлсэн газруудыг хааж, халдваргүйжүүлж байна

Н.Алтанцэцэг / Нийгэм

Шинэ коронавирусийн халдвар илэрсэн франц иргэний явсан маршрутын талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл уг газруудыг хааж, хамгаалалтад аван ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна.

image

Тэрбээр гуравдугаар сарын 2-нд Монгол Улсад ирснээсээ хойш Улаанбаатар хотын "Баянгол" зочид буудал, "Веранда", "Ариг", "Назка" ресторан, ICC Tower-т очиж үйлчлүүлсэн тул иргэд өөрсдийгөө тусгаарлан, сэжигтэй шинж тэмдэг илэрвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандахыг зөвлөөд байгаа билээ.