ЭМЯ: “COVID-19” халдварын эсрэг вакцин гаргаж авахад 12-18 сар шаардлагатай

Ц.Анударь / Эрүүл мэнд

ЭМЯ-наас “COVID-19” халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр танилцууллаа.

Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа, “COVID-19” халдварын эсрэг вакцин боловсруулж гаргахаар дэлхийн эрүүл мэндийн био технологийн томоохон корпорациуд хүчин чармайлт гарган ажиллаж байгаа. БНХАУ-д нэгдүгээр сарын 9-нд уг вирусний эсрэг генийн дарааллыг тогтоосны дараа дэлхийн улс орнууд болон ДЭМБ-тай хуваалцсан. Улмаар боломжит вакцины хувилбаруудыг хөгжүүлж байгаа. 2017 онд Дэлхийн эдийн засгаас форумаас гаргасан шийдвэрээр дэлхий дахинд халдварын тархалт дэгдсэн үед бэлэн байдлыг хангах зорилгоор олон улсын түншлэлийн санг байгуулсан байдаг. Энэ нь “Халдварын тархалтын бэлэн байдлын инновацын төлөөх түншлэл” буюу SEFA нэртэй байгууллага юм. Одоогийн байдлаар коронавирусний эсрэг вакцин гаргаж авах үйл ажиллагаанд уг түншлэлээс 66 сая ам.доллар зарцуулж, өндөр хөгжилтэй 30 гаруй орны био технологийн компани болон судалгаа шинжилгээний институт хамтран ажиллаж байна. Аюулгүй, үр дүнтэй вакцин гарган авах хүртэл жил хагас буюу 12-18 сарын хугацааг зарцуулна гэсэн мэдээллийг ДЭМБ-аас өгсөн. Тэгэхээр вирусний эсрэг вакцин бүтээж, амжилттай туршаад, зөвшөөрөл авсны дараа үйлдвэрлэж, хүнд хүрэх хүртэл урт хугацаа шаардагдана. Хамгийн багадаа 12-18 сарын хугацаанд вакцин хийж амжвал дэлхийд дээд амжилт болно гэж үзэж байгаа юм” хэмээв.

Эх сурвалж: Монцамэ