Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан эхэллээ

Н.Алтанцэцэг / Улстөр

Монголд ажилладаг Францын иргэнээс коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор өнөөдөр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, Улсын онцгой комисс, нийслэлийн Онцгой комисс зэрэг байгууллагууд хуралдаж, холбогдох шийдвэрийг гаргаж байна.

Яг одоо Улсын Онцгой комисс мэргэжлийн байгууллагуудын өргөтгөсөн оролцоотойгоор хуралдан, Засгийн газар, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу үргэлжлүүлэн авах арга хэмжэээнүүдийг хэлэлцэж байна.