Нэг нислэгээр хамт ирсэн монголчуудын шинжилгээ сөрөг гарчээ

Н.Саранчимэг / Эрүүл мэнд

Энэ оны гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Францын иргэнээс коронавирусын халдвар илэрч, Монгол Улс COVID-19 илэрсэн 111 дэх улс болсон. Харин коронавирус илэрсэн Францын иргэнийг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байрлах кемпэд нь тусгаарлаад байгаа.

Түүнтэй хамт нэг нислэгээр ирсэн 120 гаруй зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан ажиглалтад авч хүн тус бүрээс сорьц авч шинжилгээнд хамруулсан.

Тэгвэл эдгээр иргэдээс авсан шинжилгээний хариу урьд шөнө гарчээ. Францын иргэнтэй хамт нэг нислэгээр ирсэн монголчуудын шинжилгээний хариу сөрөг гарч, Монгол Улсын иргэд халдвар аваагүй байна. Гэсэн ч эдгээр иргэдийг үргэлжлүүлэн тусгаарлаж, журмын дагуу 14 хоног ажиглалтад байлгахаар болжээ.

Н.Саранчимэг