Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоон дээр цагдаа алба хаагчид ажиллаж байна

Н.Алтанцэцэг / Хууль

Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан Улсын онцгой комисс шуурхай хуралдаж, Улс хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 16-ний өдрийг дуустал зогсоосон.

Энэ дагуу ТЦА-ны албан хаагчид постууд дээр үүрэг гүйцэтгэн, хяналт тавин ажиллаж байна. ТЦА-ны мэдээллээр "Нөхцөл байдал тайван байна. Иргэд хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг дагаж мөрдөж байгаа нь өндөржүүлсэн бэлэн байдалд өдөр, шөнөгүй үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарт ихээхэн дэм болж байна. Бид хичээсээр байх болно. Харин та бүхэн минь хичээгээрэй" гэлээ.

image

image

image

image