Д.Нарангэрэл: Эрүүл мэндийн яамны 119 дугаарт 300 гаруй хуурамч, тоглосон дуудлага ирсэн

Ц.Анударь / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яам COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл АНУ-д коронавирусын өвчлөл өндөр тархалттай байна. Япон улсад 59 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр тус улсад өвчлөл гарснаас хойших хамгийн өндөр тохиолдол боллоо.

Монгол Улс өдөр болгон нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Цаашид мэдээллийг цахимаар хүргэх чиглэл рүү шилжинэ. Өнөөдөр өглөө ДЭМБ шуурхай хуралдсан. Энэ вирусын тархалт цар тахлын хэмжээнд хүрч болзошгүй байгааг мэдэгджээ. Өнөөдрийн нөхцөл байдалд нэгнээ ялгаварлан гадуурхахгүй байх нь хамгийн чухал болохыг ДЭМБ-ын зүгээс онцолжээ. Эрүүл мэндийн яамны 119 дугаар 24 цагаар ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 900 гаруй дуудлага ирсэн байна. Үүнээс 300 гаруй нь хуурамч, тоглосон дуудлага байсан. 24 цагаар эрүүл мэндийн ажилчид ээлжлэн ажиллаж байгаа энэ үед ард иргэд хуурамч дуудлага үүсгэж, ажилд саад болохгүй байхыг хүсэж байна”

ДЭМБ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа: “Дэлхийн 109 оронд 113 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Хятад улсад 17 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. БНСУ-д 131 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Нийт 180 орчим мянган хүнд лабораторийн шинжилгээ хийсэн байна. ДЭМБ-аас цар тахлын эрсдэл бодит аюул болж байгааг анхааруулж байна. Манай улс нэг, хоёрдугаар шатны арга хэмжээг цаг алдалгүй, үр дүнтэй авч хэрэгжүүлж байна. Анхны батлагдсан тохиолдлыг жишээнээс харахад эрт илрүүлэн хавьтлыг нэг бүрчлэн тодорхойлсон бөгөөд лабораторын шинжилгээ хийх болон тусгаарлах арга хэмжээг шуурхай авлаа”