ИНФОГРАФИК: “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” тогтоолын танилцуулга

Ц.Анударь / Улстөр

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

“МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ТОЙРОГ БАЙГУУЛАХ, ТОЙРГИЙН МАНДАТЫН ТОО, ДУГААР, НУТАГ ДЭВСГЭР,

ТӨВИЙГ ТОГТООХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА

Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36дүгээр зүйлийн 364-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан хэлэлцүүлж, Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 12.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын аймгийг 20, нийслэлийг 9 тойрог болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн нийт 29 тойрог байгуулахаар, Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн 6 дугаар тойрог, Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэн сонгуулийн 21 дүгээр тойрог, Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 8, 13, 14, 15, 16, 18, 25, 26 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 22 дугаар тойрог, мөн дүүргийн 1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 23 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 20, 22, 24, 26, 32, 33, 34, 35, 36, 37, 41 дүгээр хороог нэгтгэн сонгуулийн 27 дугаар тойрог, мөн дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 28 дугаар тойрог болгохоор тогтов.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төв, тойрогт ногдох мандатын тоог дараах байдлаар баталлаа:

Улсын Их Хурлын Тамгын газар



Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:30:57

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:30:56

зочин [103.212.119.123] 2020-03-11 12:03:02

худалч хулгайч элбэгдорж энэ их хурлаас хэдэн удаа сонгогдож хичнээн тэрбумын хѳрѳнгѳ мѳнгѳ энэ улсаас ард түмэнээс хулгай хийж гадаадад тарвалзаж бгааг монголчууд үзэж харсан байх.хулгай луйварын толгойлгч с.баяр гэгч энэ их хуралд орж ЕСайд болж монголын ард түмний газрын баялагийг барьцаанд тавьж хичнээн сая долларын хѳрѳнгѳ мѳнгѳ хулгайлж гадаадад тарвалзаж жаргалаа эдлэв.мѳн баярцогт сайханбилэг бадамжунай гээд нэр ус нь үргэлжилсэн олон зуун хулгай нарыг монголын ард түмэн 30 жил толгой дараалан гаргаж бэлдэж ѳгсѳн энэ алдаагаа одоо мэдэж бна уу?их хурал гэж улсын их хулгай нарыг бэлдэж тэтгэж ѳгдѳг газар хулгайч нарын үүр уурхай болсон газрыг яагаад монголчууд тѳрийн минь сүлд ѳршѳѳ гэж залбирч бгааг хараад цѳхѳрч гүйцэлээ.хулгайч нарыг бэлдчихээд түүний араас тѳр минь тѳрийн минь хайр гэж энэ тэнэглэлээ хэзээ монголчууд болих уу? 20 оноос хойш дахиад их хулгай нараа үргэлжилүүлээд бэлдээд зусардаад байх уу? монголчууд аа арай жаахан ухаантай байж үзээ .


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.