БНСУ руу тусгай үүргийн онгоцыг дөрвөн удаа нисгэхээр боллоо

Н.Алтанцэцэг / Улстөр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргажээ. Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн чиглэлийн дагуу хүндэтгэх шалтгаантай 1,000 иргэнээ БНСУ-аас тусгай үүргийн онгоцыг дөрвөн удаа нисгэж авахаар боллоо.

Мөн Япон Улсаас дээрх шалтгаантай иргэдээ авахаар шийдвэрлэлээ. Тухайн улсуудад нь оношлуулах зардлыг Засгийн газраас гаргахаар болов. Ирээд мөн 14 хоног тусгаарлаж оношилно. Ирэх зардал болон тусгаарлах байрны зардлыг иргэн өөрөө хариуцна.

Европын холбооноос ирэх хүндэтгэх шалтгаантай иргэдийг Москва, Истанбулаар тусгай үүргийн онгоцоор авахаар ажиллаж байна.