Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах журмыг шинэчилнэ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам"-д нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ.

“Гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам” нь зургаан бүлэг 60 зүйлтэй бөгөөд Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29 ны өдрийн 46 дугаар тушаалын хавсралтаар батлагдаж байжээ. Энэхүү журмын дагуу нийслэлийн 26 байршил, 78 хэсэгчилсэн талбайд 35 байгууллага төсөл хэрэгжүүлэх эрхтэй байгаа аж. Журмын хэрэгжилтэд дүгнэлт хийж, нэмэлт өөрчлөлт оруулах зорилгоор нийслэлийн харъяа 4, төсөл хэрэгжүүлэгч 41 байгууллагад албан бичиг хүргүүлж, төслийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлаар нь санал авчээ.

Төсөл хэрэгжүүлэгч компаниудын зүгээс төслийг хэрэгжүүлэхэд тухайн газрын өмчлөгчтэй тохиролцоонд хүрч чаддаггүй, дахин төлөвлөлтийн төслийн орон сууцны борлуулалт бага, худалдан авалт муу зэрэг шалтгаануудыг хэлсэн талаар нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай дуулгалаа. Дээрх шалтгаан нөхцөлийг шийдвэрлэх зорилгоор “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-д хоёр өөрчлөлт, 10 нэмэлт заалт оруулахаар ажлын хэсэг боловсруулжээ.

Зөвлөлийн гишүүд уг журамд орж буй нэмэлт өөрчлөлтүүдэд санал солилцоод дараагийн хуралдаанд дахин хэлэлцэхээр тогтлоо. Энэ үеэр зөвлөлийн гишүүд Яармагийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар хэлэлцэв.

Яармагийн гэр хорооллын бүс нь нам давхрын сууцны хороолол болох бөгөөд гол гудамж замууд нь дундаж давхрын орон сууц, худалдаа үйлчилгээний барилга байгууламжууд байгуулагдахаар төлөвлөгджээ. Хан-Уул дүүргийн 4,5,6,7,8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн гэр хорооллыг хамран байрлах 5475 нэгж талбар бүхий 268 га гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах юм байна. Нийт талбайг зургаан хэсэгчилсэн талбайд хувааж дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх бөгөөд 40200 хүн амтай, 11100 өрх амьдрах, 7680 хүүхдийн суудалтай ерөнхий сургууль, 2880 хүүхдийн цэцэрлэг, 770 ортой эмнэлэг байхаар төлөвлөж байгаа талаар нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ууганбаяр мэдээллээ. Ийнхүү тус асуудлыг дараагийн хуралдаанаар дахин хэлэлцэхийг зөвлөлийн гишүүд дэмжлээ.


Сэтгэгдэл

Зочин [64.119.23.91] 2020-03-14 00:00:20

100 айл хотын төвөө цэгцэл хогон дотор амьдарч байна. Хүний хувийн өмчийг авчихаад Бэрэн одоо болтол ордер гаргаж өгөхгүй бна. Энэ хулгайчийг эхлээд шийд

Зочин [66.181.161.98] 2020-03-13 05:29:03

Mash zow

Зочин [192.82.78.205] 2020-03-13 02:17:40

Хүний хувийн газрыг эзнээс асууж төлөвлөөрэй. эхлээд дарханы замаа дуусгаа. яармагийн иргэдэд дэд бүтцийг оруулаад өгчих. хугацаа заагаад өгчих өөрсдөө барьчихна аа.

ДАРХАД ЗАЙРАН [103.240.241.110] 2020-03-13 01:53:26

УРГАХ НАРАН БУЯНТ УХАА МЭТИЙН ХОТИЙН ЗАХД ӨЧНӨӨН БАРИЛГА БАРИАД БҮТЭЭГҮЙ МАНГАРУУДАА ЭХЛЭЭД ГАНДАН 100АЙЛ,НАРАНТУУЛЫН АРЫГ БҮРЭН ЧӨЛӨӨЛЧИХӨӨД БАРИЛГАЖУУЛЧИХААД ЗАХРУУГАА ОР,ХОТЫН ЗАХД АМЬДРАХ ДУРТАЙ ХҮН ДЭЛХИЙД БАДАГГҮЙ ТӨВИЙНХӨӨ БААС ШЭЭСИЙГ ДАР ЭРГҮҮ МАЛНУУД ВЭ?

иргэн [66.181.183.246] 2020-03-12 15:08:22

Уг нь санаа байх шиг байгаа юм.Энэ засгийнханд. Даанч хувийн ашиг завшааны сонирхол нь давамгайлаад болохгүй байга шүү энэ нөхдийн.Одоо сонгуулийн шоу ид явагдаж, гоё гоё үлгэр бурж,хэн нь сайн "ДАЛАН ХУДАЛЧ" болж сонгогдон гарч ирж 4 жил амар сайхандаа жаргах тухай мөрөөдөцгөөн тэмүүлцгээж байна,Ардын намын энэ засаг, их хурал чухамдаа луйварчдын л үүр уурхай болжээ.

иргэн [66.181.183.246] 2020-03-12 14:56:35

Хороолол барих дэд бүтцийг нь урьдаар бүрдүүлэх хэрэгтэй.Тэгээд тэндээ айлуудын хувийн 1-2 давхар сууцнуудыг бариулах зээлийг шийд.Тэгээд болоо бишүү.Тэд тэр мөнгөөрөө тун ахархан хугацаанд өөрснөө шийдээд байшингаа барьчихнаа.Цэргийн хуаран шиг нийтийн сууцанд хүмүүс дургүй байна шүү дээ.Тэгээд ч үйлчилгээ,засвар,арчилгаа тордолгоо....гээд хэл ам дарагдана даа.Нийтийн юм, хувийн юм хоёрын алинд нь хүн өөриймсөг байж чадах нь хэнд ч ойлгомжтой бусуу?

Самарсайхан [103.10.21.25] 2020-03-12 14:11:39

Дахин төлөвлөлт гээд улам л шамбааралдуулаад овоолоод байх юм. Замын бөглөрөө шийдэж чадаагүй байж юун дахин төлөвлөлт вэ? Харин ч газар нутгийнхаа хэмжээгээр тарааж, сийрэг байршуулж байж л энэ аймшигтай бөөгнөрөл багасна. Гэр хорооллуудыг байгаа газарт нь хаус хороолол болгох хэрэгтэй. Хотын төвийн хуучин байшингуудыг буулгаж, оронд нь цэцэрлэг, зам барих хэрэгтэй.

зочин [66.181.191.243] 2020-03-12 12:08:20

гоё гоё юм их ярих юм даа.гандангийн гэр хороололын хэдэн айлыг жуулчины гудамж болгож урт цагааны гудамж талбайтай холбох гоё үлгэрээ ѳнгѳрсѳн 4жил хийгээд гүйцэтгэчисэн үү?одо яармагийн гэр хороолол гээд хадуураад явчих юм.урьдах ажлаа хийж чадаагүй байж даахгүй нохой булуу хураана гэж энэ л байх.энэ хотын дарга засаг захиргаа гэдэг нэгжийг болиулж шууд дүүргийн засаг дарга хорооны засаг дарга гэсэн шат дамжлагатай байх нь зѳв.дүүргүүд биеэ дааж хотын эрх мэдэлтэй болох.хотын захиргаа хотын дарга алба гэсэн нэгжийг устгах.дүүрэг шууд зг харилцаатай цомхон удирдлагатай болцгоо.хотын захиргаа гэж худал ярьсан хог новшнуудаар дүүрчихсэн соц үеийн арга барилтай хогийн савыг устгаж үгүй хийх цаг болсоон.ингэхын тулд засаг захиргааны нэгж болон бусад хуулиндаа ѳѳрчилѳлт оруул.

Зочин [66.181.178.131] 2020-03-12 11:00:42

Хүний хувийн өмчийг эзнээс нь асуулгүй дахин төлөвлөнө ч гэх шиг . Дураараа гарууд вэ . Гэрт чинь ороод тавилгуудыг чинь өөрчилөөд тавиад өгье гээд байвал яахуу

Зочин [66.181.161.26] 2020-03-12 10:57:32

Газраа чөлөөлж өгөхгүйээ газар дээрээ Байшин граж бариад чөлөөтэй сайхан амьдрах хэрэгтэй нийтийн орон сууц машин тавьж болохгүй хүүхдүүд чөлөөтэй тоглож болохгүй доод айл нь дургүйцээд!!! БОХИР ДУЛААН шийдвэл тэгээл болоо өөр зүйл хэрэггүй

Зочин [66.181.188.45] 2020-03-12 15:34:18

zuv

Sdede [103.10.22.102] 2020-03-12 13:01:15

Mash zuv sanal baina aa

АРД [64.119.23.73] 2020-03-12 10:29:06

СОНГУУЛИЙН ЖИЛ ДАНДАА Л ИЙМ ГОЁ ШҮҮ. ИТГЭМЭЭР БАЙНА .ДААН Ч . .

erka [182.160.39.214] 2020-03-12 10:08:11

hooe malnuudaa mash tom gazar choloolson monnisee yah geed bnaa baishinch baihgui tureesch baihgui mash olon jil bolloo tor zasag gej baidag bol ene asuudalaa shiideechee ehnii ajilaa hiij chadaagui baij tahin toloblolt gej hutsaad baih um


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.