COVID-19 өвчнийг 15 минутад илрүүлэх оношлууртай боллоо

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэгийн гишүүд, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчдийн хандиваар Коронавируст халдвар (COVID-19)–ыг эрт илрүүлэх бүхий түргэвчилсэн оношлуур 275 ширхэгийг Эрүүл мэндийн яаманд гардуулж өглөө.

Энэхүү тестийг цус болон ийлдэст үзэх бөгөөд үр дүн 10-15 мин-д гардаг, 98.8% мэдрэг чанартай, вирусын халдвар нь цусанд орсон буюу халдвар аваад 4-13 хоног, 13-30 хоногтой кэйсүүдэд шинжилгээ хийж, мэдрэг чанарыг тодорхойлжээ.

Эх сурвалж: ЭМЯ