Зам тээврийн ослын улмаас нэг хүүхэд, хоёр том хүн амь насаа алджээ

Н.Алтанцэцэг / Хууль

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2020.03.09-13-ны өдрүүдэд нийт 588 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас 418 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байсан бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт гурван хүний амь нас хохирсны нэг нь хүүхэд байна.

Түүнчлэн эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 4 зөрчил бүртгэгдсэн ба алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 16 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.03.09-ний өдрийн 17 цаг 29 минутын орчим Дундговь аймгийн Дэлгэрцогт сум “Хээрийн шанд” гэх газар асфальтан замд “Toyota Prius-10” маркийн М жолоочтой автомашин онхолдож, зорчигч 5 настай эмэгтэй Б-гийн амь насыг хохироосон

2020.03.09-ний өдрийн 14 цаг 00 минутын орчим Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 4-р багийн нутаг дэвсгэр шороон замд улсын дугааргүй “Dayun” маркийн мотоцикл онхолдож, жолооч 37 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон

2020.03.12-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 3-р багийн нутаг “Өвөр хоолой” гэх газар шороон замд улсын дугааргүй “Mustang-5” маркийн мотоцикл онхолдож, жолооч 30 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 5 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 16 хувиар, гэмтсэн хүн 22.2 хувиар тус тус буурч, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг 33.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, өвлийн улиралд мотоциклтой хөдөлгөөнд оролцохгүй байх, баталгаатай зам харгуйгаар замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:47:02

oeHrIN http://pills2sale.com/ levitra nizagara

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:35:25

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:35:24

Зочин [103.57.95.21] 2020-03-13 06:49:58

Хятад унаанд өндөр гаалийн татвар оноо саангийн яам ажил хийхгүй байна иргэд үхэж байгааг ойлгож байна уу

Зочин [182.160.36.132] 2020-03-13 05:18:10

Улс орон даяар онц байдал зарлаад замын цагдаагийн газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаад байгаа хэрнээ үхэл гараад л байх юм. Замын цагдаагийн газрын бодлого буруу юм биш үү.

Ask [66.181.161.2] 2020-03-13 04:16:53

Or chin tsagt mehanik mashin hobor bolson shuu dee dagz mini

Зочин [192.82.72.77] 2020-03-13 04:12:28

ДЭЭРХИ НЭР БҮХИЙ ХОЁР МОТОЦИКЛ МОНГОЛЧУУДЫН АМЬ НАСЫГ ИХЭЭР НЬ АВЧ ОДОЖ БАЙНА . ЯМАР ХҮМҮҮС ЭНЭ ЗАСМАЛ ЗАМД ЗОРИУЛСАН МОТОЦИКЛ ОРУУЛЖ ИРЖ МОНГОЛ ХҮМҮҮСИЙН АМЬ НАСЫГ ХОХИРООГООД БАЙДАГ БАЙН АА?

зочин [43.242.242.56] 2020-03-13 03:49:40

наад буруу рультэй тоглоомон машинуудаа оруулж ирэхээ болицгоо муу сайн ч механик машин баридаг хүмүүс л жолооч байдаг юм шүүдээ механик машин бари гэсэн хуули гаргачихвал энэ түгжрэл зохиомод стрэсс бүгд арилнашүү олон хүмүүс хөдөлгөөнд оролцож чадахгүй шүү

zochin [202.9.46.207] 2020-03-13 02:49:53

Morio unah heregtei bn da


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.