Хяналтын цэгээр нийслэл хот руу 4216 тээврийн хэрэгсэлтэй 11.892 хүнийг нэвтрүүлжээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Нийслэл, орон нутгийн нутаг дэвсгэрийг бүсчлэн хаах хяналтын 1020 цэгт цагдаа, дотоодын цэргийн 897 алба хаагч, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн яам, Мал эмнэлэгийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төвийн 2409 ажилтан, алба хаагчдын хамтаар үүрэг гүйцэтгэж байна.

Хяналтын цэгээр нийслэл хот руу 4216 тээврийн хэрэгсэлтэй 11.892 хүн нэвтрэн орж, 2783 тээврийн хэрэгслээр 7700 хүн гарч, нийт 6999 тээврийн хэрэгсэл 19.592 хүнийг шалган нэвтрүүллээ. Эдгээр хяналтын цэгээр албан томилолттой 419, эмнэлэгийн 139, гачигдалтай 208, ачаа тээврийн 1450 тээврийн хэрэгслийг нэвтрүүлжээ.

Улсын хэмжээнд нийтийн хэв журам сахиулах чиглэлээр явган эргүүлийн 113 чиглэлд 173 алба хаагч, авто эргүүлийн 23 чиглэлд 46 алба хаагч, нийт 136 чиглэлд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 219 алба хаагч тус тус үүрэг гүйцэтгэж байна.


Сэтгэгдэл

Зочин [103.57.93.173] 2020-03-13 14:12:55

Ингэхийн бол хориг тавих шийд гаргаж яана!

Зочин [66.181.161.20] 2020-03-13 07:31:46

6999, бүгдийг нь нэвтрүлээ шив дээ.

минии бодол шүү. [66.181.182.180] 2020-03-13 12:45:33

Уб байж буй иргэд болон хөдөөнөөс хот уруу орох гэсэн хүмүүсээ оруулж гаргачихаачээ.Гэртээ харих гэж айл айл дамжих нь хэцүү байна дшүү.Ер нь орж гарах хүмүүсээ хоног заагаад гаргаж оруулчихаад замаа хаачихвал зүгээргүй юу.

Зочин [150.129.141.98] 2020-03-13 07:02:21

Цагдаа цэргийнхэн сайн ажиллаж байгаа баярлалаа

Ganbold [66.181.161.37] 2020-03-13 06:16:19

Mash khangalttai bna aa! Manai khuuli khuchnii baiguullagiinkhan bolood emnelgiin ajiltnuud OBEG-nkhan sain ajillaj bgaad mash ikh talarkhaj baigaa


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.