Австралийн Дотоод хэргийн сайд COVID-19-н халдвар авчээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан тухай Австралийн Дотоод хэргийн сайд Питер Даттон мэдэгджээ.

“Өглөө сэрэхэд би өндөр халуунтай байсан. Бас хоолой өвдөж байсан учир Квинсленд мужийн эрүүл мэндийн газартай яаралтай холбоо барьсан. Өдрийн цайны үеэр шинжилгээний хариу эерэг гарсан гэж сонссон” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Одоогоор П.Даттон эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа аж.

Австралид коронавирусээр халдварласан 120 гаруй тохиолдол бүртгэгджээ. Анхны тохиолдол Мельбурн хотод 1 дүгээр сарын 25-нд илэрсэн байна.

Эх сурвалж: Монцамэ