Шинэ коронавирус ба гол таван асуулт

Н.Саранчимэг / Эрүүл мэнд

Дэлхийн 100 гаруй оронд тархаад байгаа шинэ коронавирусын аюулаас болгоомжилж, бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжтайгаар авахыг хүссэн хүмүүс Лондонгийн “BBC”-д маш их хандаж байгаатай холбоотойгоор энэ талын мэдээллийг албан эх сурвалжаас нь авч ололн нийтэд түгээж байгаа юм байна. Энэ удаад коронавирусын талаарх таван гол асуултад хариулт өгчээ.

  1. Яагаад вирусыг зогсоох хэцүү вэ?

Хүмүүс шинэ коронавирусээр өвчихөөд хэд хоногоор илрэхгүй байж болно. Тиймээс тэднийг халдвар тээгчид гэж үзэж болно. Хэрвээ тийм бол вирусыг хяналтандаа авах маш хэцүү. Яагаад гэвэл тийм хүмүүст өндөр халуурах зэрэг ямар ч шинж тэмдэг илрэхгүй. Тэдгээр хүмүүс халдварыг хурдан тархахад нөлөөлнө. Тэд нарыг гаднаас нь харахад эрүүл хүн шиг. Тэд яагаад эмчид хандах ёстойгоо ч ойлгоогүй явж байгаа. Өөрөөр хэлбэл, ойр орчны хүмүүстэйгээ чөлөөтэй харьцахад юу ч саад болохгүй байгаа гэсэн үг. Хүмүүсийн өнөөгийн хөл хөдөлгөөнөөс болоод улс орон дангаараа вирусээс хамгаалах боломжгүй. Хэрвээ аюул нүүрлэвэл дэлхийн өнцөг булан бүрт шинэ халдвар илэрсээр л байх болно. Өнөөдөр бүтэн хотоор хорио тогтоох, хөдөлгөөнийг хязгаарлах зэргээр БНХАУ-ын авч байгаа арга хэмжээ нь уг нь вирусын тархалтын хурдыг багасгаж чадна. Хэрвээ энэ арга хэмжээ үр дүнгээ өгвөл энэ нь вирусыг зогсоож чадна. Эсвэл тархалтыг багасгана. Гэсэн хэдий ч бид энэ өвчинтэй нүүр тулна.

2. Ямар хүмүүс өвдөх магадлалтай вэ?

Одоохондоо энэ өвчнөөр настай хүмүүс болон амьсгалын замын халдвартай хүмүүс өвдөх магадлал өндөр байна. Харин эрүүл хүмүүсийн хувьд энэ вирус нэг их аюул учруулахгүй. Өвдсөн залуу хүмүүсийг харах юм бол ихэнхдээ хүнд хэлбэрээр тусахгүй байгаа юм. Ханиаднаас илүү гарахгүй байна.

3.Вирусээс яаж хамгаалах вэ?

Вирусээс хамгаалах хамгийн сайн арга бол эрүүл ахуйгаа сайтар хангах. Тан руу хүмүүс ханиалгаж, найтаахгүй байхад анхаарах хэрэгтэй. Хэрвээ та өөрөө өвдсөн бол хэрэглэсэн нэг удаагийн алчуурыг устгаж, гараа тогтмол сайтар угаах хэрэгтэй. Яагаад гэвэл вирус халдахдаа зөвхөн хэн нэгэн ханиаж найтааж, амьсгалын замаар халдахаас гадна өвдсөн хүн болон нянтай газар хүрснээр халдах боломжтой. Мөн нүүрэндээ гараа хүргэхгүй байхыг хичээгээрэй. Дахин хэлэхэд та гараа сайтар угааснаар өвдөхөөс сэргийлж байгаа юм. Одоо хамгийн өргөн хэрэглэж байгаа амны хаалт бол вирусыг маскны доогуур нэвтрэхэд саад болж чадахгүй. Нүүрээ илэх, эсвэл маскаа тайлахад л та өвчин тусч байгаа юм. Тиймээс хамгаалах чадвар нь тийм ч өндөр биш.

4.Вирусыг зохимолоор гаргасан уу?

Үгүй гэж хэлмээр байна. Яагаад гэвэл бид вирусын үндэс нь сарьсан багваахай гэдгийг тогтоож чадсан. Сүүлд л хүнд халдсан болохоос биш. Вирусын анхны тээгч нь сарьсан багваахай байсан гэдгийг бид мэднэ. Дараа нь өөр тээгч байсан байж болох л юм. Мэрэгч амьтад ч юм уу. Харин Ухань хотын зах амьтнаас хүнд халдсан газар болсон. Энэ вирусыг лабораторид хиймлээр гаргаж аваагүй. Бид зүгээр өөрчлөгдөж байгаа төлөвтэй нүүр тулчихаад байна. Бид ирээдүйд амьтнаас хүнд вирус тархахыг хянахад хэцүү байх болно. Харин амьтадтай хүмүүс илүү ойр амьдрах тусам хүмүүсийн нягтралаас болж энэ асуудал улам бүр ихэснэ гэж ойлгох хэрэгтэй.

5. Вирусын үхэлд хүргэх магадлал хэр зэрэг вэ?

Энэ вирус “Испанка” шиг үхэлд хүргэнэ гэж бодохгүй байна. Яагаад гэвэл тэр вирусын хохирогч нь ихэнхдээ залуу хүмүүс байсан. Энэ удаа ийм зүйл ажиглагдахгүй байна. Гэхдээ тэр үе шиг зүйл давтагдаж чадах болов уу гэж асуувал “Тийм” гэж хариулмаар байна. Бид чинь нийгэм гэдгээрээ тахалтай тулах аюултай нөхцөлд байнга байдаг. Тиймэээс бид байнга бэлэн байдалд байх ёстой. Гэхдээ өнөөдөр бидэнд сайн хөгжсөн эрүүл мэндийн салбар байна. Бид антибиотик, эмчилгээний хүчилтөрөгч хэрэглэж байна. Харин ихэнх вирусын өвчлөл дахин дахин гардаг. Нэг үгээр бид ийм нөхцөл байдалд илүү бэлтгэлтэй байгаа гэж хэлмээр байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт шинэ тахал гарна гэдэгт эргэлзэхгүй байна.

Эх сурвалж: “BBC