Нөөцийн махны бэлтгэн нийлүүлэлттэй холбоотой хяналт шалгалт хийж байна

Н.Алтанцэцэг / Нийгэм

Нөөцийн махны бэлтгэн нийлүүлэлттэй холбоотой хяналт шалгалтаар Баянзүрх дүүрэгт ажиллаж байна. Нөөцийн махны хүртээмж, савлагаа, бар код, түгээлт зэргийг шалгахаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга, мэргэжилтнүүдээр ахлуулсан дүүрэг тус бүрт дэд ажлын хэсгүүд хяналт шалгалт тавих ажил амралтын өдрүүдэд хийгдэж байна.

Баянзүрх дүүрэгт УБЗАА-ны Дотоод хяналтын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаа, ХХУЗХ-ийн мэргэжилтэн Д.Шийтэр, БЗД-ийн ЗДТГ-ийн мэргэжилтэн Ц.Жавхлан, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн Ш.Санжмятав, Б.Алтанзул нар ажиллаж байна.

Хангамж хэвийн байршлаас шалтгаалан хэд хэдэн цэгүүд ирсэн даруйдаа дуусч байгаа, зарим дэлгүүрүүд өөрсдөө нөөцийн махыг очиж авч байв. Шалгалтаар явж буй ажлын хэсгүүд гарсан зөрчил дутагдал, санал гомдлыг тэмдэглэж ирэх Даваа гарагт болох ажлын хэсгийн хуралд танилцуулна. Шалгалтын явцад нөөцийн махны үнэ, амт чанарт иргэд ам сайтай талархал өндөр байгааг худалдан борлуулагч нар хэлж байлаа.