Уул овоо руу гарахгүй байхыг анхааруулж байна

Н.Алтанцэцэг / Нийгэм

Богдхан уул, Зайсангийн амууд, Хийморийн овоо, Бурхантын овоо, Айдасын овоо, Богины ам зэрэг дүүргийн нутаг дэвсгэр дэх бүх тахилгат уул овоо руу иргэдийг зорчуулахгүй байхад хяналт тавьж ажиллаж байна. Гэвч иргэд уул, овоо руу гарах, олноороо агаар салхинд гарч, гулгах тохиолдол их байна.

Иймд иргэд зорчигчид та бүхнийг хүлээцтэй, тэвчээртэй хандаж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, амны хаалтаа байнга зүүж, амралтын өдрүүдээр хөл хорио тогтоосон бүс рүү зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.