Үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг маргааш нээнэ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг энэ сарын 10-ны 07:00 цагаас эхлэн гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл хязгаарласан. Мөн хүнс, ахуйн барааны худалдаа, нийтийн халуун ус, дугуй засвар, смарт карт борлуулах цэгээс бусад үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоосон юм.

Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг тогтсон хугацаанд буюу нэгдүгээр сарын 16-ны 07:00 цагаас нээхээр боллоо.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн үйлчлэл маргааш дуусч, захирамжид дурьдагдсан үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа нээгдэхээр болсон байна. Улаанбаатар хот руу орох, хотоос гарах хѳдѳлгѳѳний хорио тавигдаж байгааг Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.