Ариутгал халдваргүйжүүлэлт хийгдсэн үйлчилгээний газрууд нээгдэнэ
Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн дагуу энэ сарын 10-16-ны өдрүүдэд зарим худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа юм. Энэхүү захирамжийн үйлчлэл маргааш дуусч, захирамжид дурьдагдсан үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа цагийн хуваарийнхаа дагуу хэвийн явагдах боллоо.
Захирамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бараа бүтээгдэхүүний 55 их дэлгүүр, бүх төрлийн барааны 495 дэлгүүр болон үсчин гоо засал, хувцас засвар, гэр ахуйн модон эдлэл, ахуйн электрон засвар, хими цэвэрлэгээ зэрэг нийт 4759 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Энэ хугацаанд нийт 4759 аж ахуйн нэгж, иргэний 153575 ам метр талбайг ариутгаж халдваргүйжүүлсэн байна.
Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хот руу орох, нийслэл хотоос гарах автомашин, зорчигчийн хөдөлгөөнийг маргаашнаас нээж, найман шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрүүлэх юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага
Л.Оюун-Эрдэнэ: Шүүх Оюун-Эрдэнийн тэмцлийг үнэ цэнэгүй болгох гэж улайрахдаа хэнд үйлчилдэг, хэнээс хамааралтайгаа нотолчихсон, үүнийгээ удахгүй ойлгох болно
Л.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна
Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!
Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 217-284 км-т үүссэн нүхэн эвдрэлийг хүйтэн асфальт бетоноор засварлажээ
Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!
Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй
МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогдлоо
Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх