Тусгай нислэгээр ирж байгаа иргэдийг угтаж авахад бэлэн болжээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Бүгд найрамдах Солонгос улсаас монгол иргэдийг авчрах Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц Инчеоны олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрчээ. Уг нислэгээр Монгол Улсын 244 иргэн эх орондоо ирнэ хэмээн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар твиттертээ жиргэжээ. Тусгай үүргийн энэхүү онгоц 16:20 цагийн орчимд Улаанбаатарт буух тооцоололтой байгаа.

Тусгай нислэгээр ирж байгаа иргэдийг угтаж авахад бэлэн болжээ. Зорчигчдыг Чингис хаан Олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн зогсоолын талбайгаас ХӨСҮТ-рүү шууд тусгаарлах тул нисэх буудал нь угтан авах иргэдэд үйлчлэхгүй болохыг өчигдөр Иргэний нисэхийн ерөнхий газраас анхааруулсан.