Тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдыг ХӨСҮТ, Цэргийн нэгдсэн төв эмнэлэг, “Амар” зочид буудалд хуваан байршуулна

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

ЗӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээний баг 2020 оны 03 сарын 16 өдрийн 08:00 цагт "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудалд газардсан Берлин-Москва-Улаанбаатарын ОМ-136 чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж буй зорчигчдын ачаа тээш болон онгоц, тээврийн хэрэгсэлүүдэд халдваргүйжүүлэлт хийх, COVID-19 халдвар тархах эрсдэлийг таслан зогсоох ажлыг зохион байгуулж байна.

Тус нислэгээр ирсэн иргэдийг ХӨСҮТ, Цэргийн нэгдсэн төв эмнэлэг, “Амар” зочид буудалд хуваан байршуулж, 14 хоног тусгаарлана. Мөн зорчигчдын ачаа, тээшийг халдваргүйжүүлэлт хийж, тусгаарлалтаас гарсны дараа хүлээлгэн өгнө.